Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлаж буй энэ цаг үед эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний сонголт дунд Ковид даатгалын бүтээгдэхүүн шинээр нэмэгджээ. Улсаас бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлөх талтай ч тэдгээр байгууллагын ажиллагсад эрсдэл дунд ажиллаж байна. Ажилтан бүрийн ард гэр бүл, ойр дотнынхон нь байдаг учраас тухайн байгууллагын захиргааны зүгээс ажиллагсдынхаа төлөө авч хэрэгжүүлэх хамгийн ухаалаг, зөв алхам бол тэднийг хамгаалах, даатгуулах юм. Ард Даатгал ХК-ийн Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий Менежер П.Эрхбаяртай ярилцаж, Ковид Даатгалын талаар тодрууллаа.
Юуны өмнө энэ хүнд цаг үе, цар тахлын үед улс орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгаа нийт байгууллага, хамт олон, иргэддээ манай компанийн зүгээс талархаж байна.
Таны асуултад хариулахад, мэдээж эдийн засгийн чадамж, даатгалын тухай мэдлэг, мэдээллээс шууд хамааралтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд ард иргэд маань Даатгалын ач холбогдлыг сайн ойлгодог болсон. Нөгөө талаар даатгалын зах зээл өсөн нэмэгдэж байна. Тэр дундаа Эрүүл мэндийн даатгалыг сонирхож даатгуулах хүмүүсийн тоо жил ирэх тусам өсч байна. Энэ нь эргээд хүмүүс эрсдэлээ удирдах, эрүүл мэнддээ илүү анхаарах, санхүүгээ хэмнэх зэрэг эерэг талтай. Цаашлаад манай улсын иргэдийн өвчлөлийн зэргийг бууруулах, хувь хүний эрүүл мэндийг сайжруулах, наслалтын зэргийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Бидний хувьд Эрүүл мэндийн даатгалыг Монголд анх нэвтрүүлсэн даатгалын компанийн нэг. Дашрамд сонирхуулахад манай компани нь 26 дахь жилдээ Монгол улсыг хамарсан сүлжээ бүхий 24 салбар, 100 гаруй ажиллагсадтайгаар даатгалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, даатгалын олон хэлбэрийн үйлчилгээг иргэд, байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсад мөрдөгддөг хэм хэмжээнийн дагуу амжилттай хүргэж байна.
Түрүүн дурдсан давуу талуудаас гадна эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүсийг анзаарахад өөрийн эрүүл мэнддээ илүү анхаарч, цаг тухайд нь үйлчилгээгээ авч чаддаг нь ажиглагдсан.
Манай Ард даатгалын Эрүүл мэндийн даатгалын хувьд харилцагчийн хүсэл, шаардлага, хэрэгцээнээс хамаарч дотроо олон сонголттой байдаг. Тухайлбал олон улсын болон дотоодын эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой. Мөн иргэд, байгууллага болон гэр бүлийн гишүүдээ хамруулж болно. Энэхүү даатгалд маань ердийн өвчлөлийн эрсдэлүүдээс гадна урьдчилан сэргийлэх үзлэг, нүд, шүд, архаг хууч өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн эрсдэлүүдийг оруулснаараа давуу талтай.
Эрүүл мэндийн даатгал маань бусад даатгалын бүтээгдэхүүнийг бодвол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбогддог, процедурын нарийн ажиллагаа ихтэй, онцлогтой даатгал. Иймээс манайх энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, эмч нарын багийг бүрдүүлж ажилладаг бөгөөд даатгуулагч нартаа байнга эмнэлэг, эмчилгээний чиглэлийн зөвлөгөө мэдээлэл өгч, тэднийхээ хэрэгцээ шаардлагад нийцэж ажиллахыг хичээдэг.
Тиймээ, өндөр эрсдэлтэй даатгалын бүтээгдэхүүн. Манай мэргэжилтнүүд 218 улс орны Ковидын халдварын тархалтад судалгаа, шинжилгээ хийж актуар тооцооллыг гаргаж үзсэн. Үүнээс харахад одоогийн байдлаар тухайн улсын хүн амын 1-5 орчим хувь нь халдвар авсан байна. Дунджаар хүн амын 3 хүртэлх хувь нь энэхүү вирусаар өвчлөх магадлалтай.
Гэсэн ч бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул манай улсад тулгараад байгаа энэ цаг үед олон нийтэд нээлттэй даатгалын компанийн хувьд, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэнд, эмнэлэг, хууль сахиулах, хэвлэл мэдээлэл, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, шатахуун түгээх газрууд, банк санхүү зэрэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын ажиллагсдад зориулж, тэднийгээ дэмжих зорилгоор Ковид-19 өвчний эрсдэлээс хамгаалж даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргаад байна.
Хэрвээ тус вирусаар өвчилсөн тохиолдолд тодорхой хугацааны эмчилгээ, үйлчилгээ авч тусгаарлагдаж, тэр үедээ ажил хийх, орлого олох боломжгүй болно. Иймд энэ хугацаанд тодорхой орлогыг тасалдуулахгүй байх, түүнийг нь нөхөн олгоход чиглэгдсэн даатгалын бүтээгдэхүүн юм.
Хүмүүс их сонирхож байна. Одоогоор бид зөвхөн байгууллагад зориулж гаргаад байгаа бөгөөд ажиллагсдаа тус даатгалд хамруулах боломжтой.
Бидэнтэй 77200089 утсаар болон Ард Даатгал гэсэн фэйсбүүк хуудас, ardmend@arddaatgal.mn и-мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч, даатгалаа хийлгээрэй. Эцэст нь нийт байгууллагын удирдлагууд, хүнийн нөөцийн менежерүүдийг бидэнтэй холбогдож “Ковидын эсрэг Ардын тэтгэмж” даатгалын бүтээгдэхүүнд хамрагдахыг хүсэж байна. Баярлалаа.
Сэтгэгдлүүд (0)