Шинэ жилийн шилдэг дурсамжаар хамтдаа аялах уу

Улиран одож буй 2020 онд хэдийгээр олон бэрхшээл тулгарсан ч бид бүхэн хүрээлэн буй байгаль эх, ойр дотнынхон, ажил амьдралынхаа үнэ цэнийг илүү ойлгосон, ухаарсан, сэтгэлзүйн хувьд сэргэлт сэлбэлт болсон жил байлаа.
Untitled design (17).jpg

Хаа нэгтээгээс "шидтэн” гарч ирээд энэ ертөнцийг бүхэлд нь ер бусын үзэсгэлэнгээр чимж өгдөг юм шиг... Нүд гялбам тэр л өнгө нь хүн бүрийн сэтгэлийг аз жаргалаар дүүргэж өгдөг ч юм шиг... Тийм ээ, энэ бол 12 дугаар сар. Жилийн хамгийн хуучин атлаа “өнгөлөг” сар.

Улиран одож буй 2020 онд хэдийгээр олон бэрхшээл тулгарсан ч бид бүхэн хүрээлэн буй байгаль эх, ойр дотнынхон, ажил амьдралынхаа үнэ цэнийг илүү ойлгосон, ухаарсан, сэтгэлзүйн хувьд сэргэлт сэлбэлт болсон жил байлаа. Он солигдох энэ мөчид улс оронд маань халдварын тархалт нэмэгдэж, таатай бус мэдээлэл нийгмийг түгшээж байгаа ч бид эрхэм уншигчдынхаа сэтгэлийг сэргээж, өчүүхэн ч атугай гэрэл нэмэхийг зорьлоо. Ажил үйлс, манлайллаараа түүчээлэгч залуусын төлөөллүүдийн шинэ жилийн дурсамж, гэр бүлийн өвөрмөц уламжлал, үдэшлэгийн ямар хэв маягийг таашаадаг талаар сонирхолтой яриаг хүргэж байна. 

photo_2020-12-31_14-22-28.jpg
 

Б.Идэр-Од, Хамтран үүсгэн байгуулагч, Faro Edu ХХК

Таны сонирхлыг татдаг, очихыг хүсдэг шинэ жилийн цэнгүүн ямар байдаг вэ?

Хэт том ширээгүй, ялхайгаад суугаад байдаггүй, аль болох босоод бие биетэйгээ ярьж, бүжиглэж болдог шинэ жилүүд их гоё санагддаг. 

Аль  болох хурдан орхиж гармаар үдэшлэг танд тохиож байсан уу? Тийм бол ямар уур амьсгал таныг дайжуулдаг вэ? 

Нэг захирал нь гарч ирчихээд ганцаараа л яриад, өөрийнхөө найз нарыг нэг нэгээр нь дуудаж гаргаж ирж баахан үг хэлээд байдаг шинэ жилүүд залхмаар сэтгэгдэл төрүүлдэг. Шинэ жил бол оролцож байгаа бүх хүн жигд цэнгэх ёстой газар гэж боддог. 

Гэр бүл, найз нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Голдуу аав ээжийндээ шинэ оноо гаргадаг. Баярын ширээн дээр мэдээж хуушуур, нийслэл салат, шампанск заавал байна. Телевизээр гардаг шинэ жилийн хөтөлбөрүүдээс сонгож, тэр дундаа Монгол ТВ-ийн Гацуурхан цувралыг үзэх дуртай. Яг он гарахад манай хотхоны иргэд бүгдээрээ гарч ирж, түүдэг гал асааж, салют бууддаг. Тэнд заавал гарч оролцдог доо.

 

О.Оюунцэцэг, Үүсгэн байгуулагч, Oogii Брэнд

Таны сонирхлыг татдаг, очихыг хүсдэг шинэ жилийн цэнгүүн ямар байдаг вэ?

Хувцасны код нь үдшийн даашинз байвал надад маш сонирхолтой санагддаг. Би гоёлын хувцас өмсөх дуртай болохоор ийм шинэ жилийн урилгыг дуртайяа хүлээн авдаг.

Аль  болох хурдан орхиж гармаар үдэшлэг танд тохиож байсан уу? Тийм бол ямар уур амьсгал таныг дайжуулдаг вэ? 

Би алкоголь ихтэй шинэ жилд дургүй. Хэрвээ миний очсон шинэ жил алкоголь ихтэй байх юм бол дараагийн шинэ жил рүү явлаа гээд гардаг. Мэдээж, сайн чанарын хундага дарс, оргилуун дарс бол гоё. Харин хэрэглээгээ хэтрүүлсэн орчин намайг дайжуулдаг даа.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хоол хийхдээ бүр гаргууд биш ч шинэ жилийн баярын бүх хоолоо гардаж хийдэг. Жишээлбэл, далайн гаралтай хүнс, хясаа гэх зэргээр хоолоо тус тусад нь хийгээд найз нөхөд, ойр дотныхноо дайлж, хамгийн сайн чанарын оргилуун дарс задлаад, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд тэмдэглэдэг. Харин Christmas-аар хадам ээжийндээ юм уу, өөрийн аав ээжийндээ зочлоод амттай хоол идэж, тэдэнтэйгээ хамт баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

photo_2020-12-31_14-22-20.jpg
 

Гаррэт Вилсон, Гүйцэтгэх Захирал, Гэрэгэ Солюшнз ХХК

Таны сонирхлыг татдаг, очихыг хүсдэг шинэ жилийн цэнгүүн ямар байдаг вэ?

Хааяа ч гэсэн гоёж гангараад, таньдаг хүмүүсээ ч бас гоё болсон байхыг харах дуртай. Зарим хүний хувьд шинэ жил бол бүтэн жилийн туршид гоёж гоодох боломжтой ганц өдөр байдаг нь тийм ч сайн зүйл биш. Энгийн өдрүүдэд ч хосууд хааяа хамгийн сайхан хувцсаа өмсөөд болзвол илүү онцгой, романтик байж чадна. Шинэ жилийн цэнгүүнийг илүү утга учиртай болгохын тулд доорх хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд халуун дулаан уур амьсгалтай шинэ жилд дуртай. Бас зардал хэт өндөр байх ёсгүй. Оролцож буй хүмүүс өөрсдөө зардлаа гаргасан, эсвэл байгууллага бүх зардлыг нь даасан ч ялгаагүй хэт үрэлгэн байх ёсгүй. Үүний оронд ажилчдадаа цалингийн урамшуулал өгсөн нь дээр. Шинэ жилийн цэнгүүнийг ямар нэгэн хүмүүнлэг, хандивын үйл ажиллагаатай холбож хийх нь зүйтэй гэж боддог.

Аль болох хурдан орхиж гармаар үдэшлэг танд тохиож байсан уу? Тийм бол ямар уур амьсгал таныг дайжуулдаг вэ? 

Би их уудаггүй учраас архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийн хажууд байх надад эвгүй санагддаг. Тийм үед хүмүүсийн хамгийн бүдүүлэг соёлгүй зан авир илэрч, зохисгүй яриа үүсэх магадлалтай байдаг учраас баяраа тэмдэглэхдээ согтууруулах төрлийн ундааг хэмжээндээ тохируулж хэрэглэхийг чухал гэж үздэг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхын давуу тал нь баярын өдрийн маргааш шарталтгүй, бүх сайхан ой санамжтайгаа сэрнэ шүү дээ.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Миний бодлоор ихэнх найз нар, ажлын газрын хүмүүс амьдралын туршид хэд хэдэн удаа солигдож өөрчлөгддөг. Харин гэр бүлийн гишүүд бараг өөрчлөгддөггүй. Ажлынхан, найзуудаас илүү хайртай гэр бүлийн гишүүд болон хамгийн ойр дотны найз нөхөдтэйгөө хамт онцгой баяруудыг тэмдэглээсэй гэж боддог. Гэрийнхэнтэйгээ хамт байсан, баярын уламжлалтай холбоотой дурсамжууд минь одоо ч миний бага насны хамгийн нандин дурсамжууд хэвээрээ байдаг. Манай нутагт ч гэсэн ажлын газрууд, байгууллагын шинэ жилийн үдэшлэг хийх уламжлалтай, харин ихэнх нь монголчууд шиг нүсэр хийдэггүй. Шинэ жилээр бид өнгөрсөн жилийн зорилгынхоо гүйцэтгэлийг дүгнэж, шинэ зорилго тавих боломжтой байдаг. Үүнийг он гарахаас өмнө би заавал хийдэг.

photo_2020-12-31_14-22-32.jpg
 

А.Урангоо, Гүйцэтгэх Захирал, UА Пропертиз ХХК

Таны сонирхлыг татдаг, очихыг хүсдэг шинэ жилийн цэнгүүн ямар байдаг вэ?

Хөтөлбөр, уур амьсгал гэхээсээ зочдод илүү ач холбогдол өгдөг. Энүүхэндээ гэж хэлэхэд, маш олон арга хэмжээнд очдог болохоор хөтөлбөрүүд нэг хэвийн, уйтгартай санагддаг болсон. Би хотоос зайдуу модон байшинд даашинз, өндөр өсгийтгүй, маш гоё хоолтой, гэрэлтүүлэг сайтай, бас өөрөө дуулж болдог тийм шинэ жилд очихыг хүсдэг.

Аль болох хурдан орхиж гармаар үдэшлэг танд тохиож байсан уу? Тийм бол ямар уур амьсгал таныг дайжуулдаг вэ? 

Би хоол, бас хөгжим муутай үйл ажиллагаанаас маш хурдан гараад явдаг. Хүний тархи, бие физиологид амтлах, үнэрлэх, сонсох, таашаах мэдрэмж нь зэрэг хөглөгдөж байж жинхэнэ утгаараа сайхан үдэшлэг болох ёстой. Нөгөөтээгүүр, олон арга хэмжээнд оролцож олон хүнтэй танилцах нь миний ажил. Гэр бүлтэйгээ байх хугацаагаа хугаслаад тухайн үйл ажиллагааг зорьж очсон байхад гоё биш бол орхиод л гардаг.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Манай гэр бүл шинэ жил тэмдэглэдэг онцгой уламжлалтай. Монита зарлана, тухайн өдрийн хувцасны код зарлана, тэгээд баярын оройн зоогийг бөөнөөрөө бэлдэцгээдэг дээ. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд