Бид бүхэнд амьдралын туршид өөрөөсөө салгалгүй авч явдаг, байнгын хэрэглээгээ болгож дадсан зүйлс цөөнгүй. Наад зах нь "гар утас". Хот, хөдөө гэлтгүй холыг ойртуулж хоёрыг уулзуулах чадалтай энэхүү зүйлийг хэрэглээнээсээ хасчихвал хэн хүнгүй ажил урагшлахаа больдгийг түгээмэл жишээнээс харж болно. Гар утсаар зөвхөн ажлаа бүтээж, хэл авалцаад зогсохгүй мөнгө хэрэг болвол барьцаагүй авчихдаг, хүнс хэрэг болвол захиалаад хүргүүлчихдэг, өөрийгөө болон хайрт дотны хүмүүсээ даатгуулчихдаг, ирээдүйдээ зориулсан хуримтлалаа ч ядах юмгүй өөртөө нээгээд өгчихдөг - Бид ийм л боломжит цаг үед амьдарч байна. Ард Санхүүгийн Нэгдлийн цоглог залуус маань тэгвэл компанийнхаа супер үйлчилгээ болох Ард Аппликейшныхаа аль цэсийг илүү хэрэглэж хэвшсэн байдаг юм бол? гэдгийг сонирхлоо. Мэддэгт мэргэн цоохор гэдэг дээ. Тэдний онцгойлон санал болгох үйлчилгээг уншигчдадаа хүргэе.
Миний хувьд гадуур явж, гэртээ хүнс болон ахуйн хэрэглээний зүйлс авах цаг хугацаа маш бага байдгаас гадна бид бүгд завгүй ажил, амьдралын хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж, өөрийнхөө хөгжилд зарцуулах алтан цагаа түгжрэл, олон хүмүүсийн бужигнаан дунд өнгөрөөх нь хайран санагддаг. Ард Шопоор үйлчлүүлэхэд Гадаад болон Монгол улсад буй нэр хүндтэй дэлгүүрүүдийг багтаасан, олон төрлийн бараанаас сонголт хийх боломжтой нь хэзээд таалагддаг.
Мөн дээрээс нь шуурхай хүргэлт, энгийн хүргэлт гэсэн 2 төрлийн хүргэлтийн үйлчилгээтэй учраас яаралтай тохиолдолд шуурхай хүргэлтээр бараагаа авчихдаг нь их амар шүү. Ард Шопын бусад онлайн дэлгүүрээс ялгарах давуу тал нь АрдКойноо ашиглаад сонгосон бүтээгдэхүүнээ тал үнээр нь авах боломжийг бодит хэрэглээ болгосон нь ямар ч хүнд татгалзахын аргагүй тааламжтай санал гэж боддог. АрдКойн цуглуулах нь ямар ач тустайг мэддэг учраас санхүүгийн ачааллаа багасгах шаардлагатай үед төлбөр тооцоондоо ашигладаг. Амьдралын минь үнэт цаг хормыг хэмнэж, санхүүгийн хувьд ч найдвартай "найз" байж чаддаг Ард Аппаа өдөр тутамдаа л хэрэглэж байна даа.
Санхүүгийн байгууллагад ажилладгийн хувьд гадаад, дотоод арилжаанд оролцмоор байдаг ч ажлын онцлогоос шалтгаалаад амждаггүй байсан. Харин саяхан Ард Апп дээр DAX (Digital Assets Exchange) буюу Арилжааны Дижитал Зах шинээр нэмэгдэн орж ирсэнд маш баяртай байгаа. Одоо би ажлын дундуур амсхийх хоорондоо л гар утаснаасаа үнэт цаас, секюрити токены арилжаанд оролцох боломжтой боллоо.
Ингэснээр манайхаас урамшууллаар олгогддог АрдКойн илүү идэвхтэй эргэлтэд орохоос гадна цаашид олон хүмүүс DAХ-аар дөрөөлөн бидний мэдэх Tesla, Facebook, Apple зэрэг гадаадын томоохон компаниудын хувьцаа эзэмшигч болж, Монголынхоо Хөрөнгийн Зах Зээлд ч мөн эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байдаг.
Дэлхий даяар бүхий л үйлчилгээ цахим хэлбэрт шилжин, үйлчлүүлэгчдэдээ улам ойртсоор байгаа энэ үед даатгалын үйлчилгээ ч мөн адил илүү технологижиж, харилцагчдын цаг завыг аль болох хэмнэх хэлбэрт шилжиж байна.
Та даатгалаа хийлгэхийн тулд ямар нэгэн салбар, үйлчилгээний төв хайж явах ямар ч шаардлагагүй. Ердөө Ард Апптай байхад л хангалттай. Хүний хамгийн чухаг эрдэнэ - Эрүүл мэндээ болзошгүй эрсдэлээс хамгаалан Ард Аппаараа даатгуулаад л санаа зоволтгүй ажиллаж амьдрах боломжтой байна гэдэг хамгийн том давуу тал гэж би боддог.
Бага байхдаа зузаан түрийвчтэй байх нь сайхан санагддаг байсан, түрийвч дотроо янз янзын банкны болон урамшууллын, хөнгөлөлтийн картууд хийгээд явах дуртай байлаа. Харин цаг хугацаа явах тусам яаралтай үед түрийвч, картуудаа мартах, зарим тохиолдолд түрийвч, карт түнтийлгээд авч явах нь төвөгтэй санагддаг болсон.
Харин яг энэ үед Ард Аппын БЭЛЭН МӨНГӨ цэс маш олон удаа "аминд" орсон доо. Өөрт ойрхон ХХБ-ны АТМ дээр очоод л бэлэн мөнгө авах товчийг дарахад л хангалттай. Ард Аппаасаа бэлэн мөнгө авах цэсний 6 оронтой кодыг оруулаад ямар ч карт ашиглахгүйгээр бэлэн мөнгө авч болдог гээд боддоо. Нэг хэсэг найзуудынхаа хажууд карт ашиглахгүй АТМ - ээс бэлэн мөнгө авч "ид шид" үзүүлдэг байлаа.
Манай Аппыг санхүүгийн бүхий л хэрэгцээ шаардлагыг багтаасан Супер Апп гэдгээр нь хүмүүс их мэддэг. Гэсэн хэдий ч хүн бүр л аливааг анх шинээр сурахдаа, энийг яах юм бол, энэ нь яасан гоё юм бэ, гэхдээ яаж ашиглах юм болоо? зэрэг асуулттай тулгарах нь элбэг.
Харилцагчийн үйлчилгээний төв рүү холбогдсон хүмүүсийн зүгээс хамгийн ихээр ирсэн нийтлэг асуултад хариулт өгдөг ТУСЛАМЖ цэс бол шинэхэн хэрэглэгчдийн маань хувьд "гарын авлага" л гэсэн үг. Тиймээс би харилцагчдадаа хамгийн түрүүнд энэхүү цэсийг санал болгож байна. Цаг үеийн нөхцөл байдлаас хамааран, нэн шаардлагатай асуултад хариулж, тухай бүрд нь нэмэн сайжруулж байх болно.
Сэтгэгдлүүд (0)