Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьд цар тахлаас хамааран бүхий л бизнесүүд тодорхой давтамжтайгаар хөл хорионы дэглэмд шилжин ажиллах шаардлага цөөнгүй тулгарсан 2020 оныг баг хамт олноороо нэгдэн, амжилттай даван туулж чадсан. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын арга хэмжээгээ бид энэ удаад мөн л нөхцөл байдалдаа уялдуулан цахимаар зохион байгуулсан билээ. Улс даяар эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж, айл өрхүүдэд амаргүй байгаа энэ үед компанийн нийт ажиллагсдаасаа азтан шалгаруулж, супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашины азтанаа шалгаруулах мөчид бүгд догдлон хүлээж байлаа. Ийнхүү аз од нь гийж, азтанаар шалгарсан 2 бүсгүйдээ дахин дахин баяр хүргэе. Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан болсон бол, нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа. Шагнал урамшуулал нүдээ олно гэдэг юутай билэгшээлтэй. Азтай, одтой бүсгүйчүүдийн баярласан сэтгэгдлийг хуваалцъя.
Г.Хандмаа, Ард Кредит ББСБ ХК, Зээлийн Мэргэжилтэн
Баярлалаа, үнэхээр гайхалтай мэдрэмж .Би анх удаа сугалаанд азтан болж үзэж байна. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй. Азтан Ганбаатарын Хандмаа гэхэд юу.., би юу? гээд шоконд орсон. Манай гэр бүлийн хүн бид хоёулаа Ардынх. Тэгээд бие биенээ тэврээд л бөөн баяр болсондоо. Зүүдлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрсөн 1,2 хоногтоо хэхэ.
Унах унаа бол хүн бүрд хэрэгтэй ч гэсэн манай гэр бүлийн хувьд яг “онцгой” цаг үед шинэ машинтай болсон нь гайхалтай. Учир нь бид “шинэ” хүнээ өлгийдөж аваад тун удаагүй байсан. Тиймээс зарим тохиолдолд нөхөр чухал ажилтай үед тус тусын машинаар явж ажил амжуулах шаардлага тулгардаг байсан. Энэ хэрэгцээг маань яг ойлгож мэдэрсэн юм шиг л, их сайхан санагдсан.
Тийм шүү, үнэхээр бөөн баяр болсон. Машин хожлоо гэсэн, нээрээ юу гээд эхлээд итгэж ядаад байсан. Он солигдохын өмнөхөн ийм сайхан мэдээ сонссоноор 2021 оныг гайхалтай, аз одтой угтсандаа. Ойр дотнынхон болон танил хүн бүр баяр хүргээд л. Манай ажлын хамт олон бас бөөн баяр болсон, өөрсдөө хожсон юм шиг л боллоо гэж баярласан сэтгэлээ илэрхийлсэн.
Ардад ажиллаад 5 жил гаруй болж байна. Саяхан декритээ авчихсан байгаа. Манай Ардын хамт олон найрсаг, чавдарлаг шижигнэсэн залуус байдаг. Одоо гэртээ байгаа болохоор хааяа ажлынхныгаа санах юм аа. Декритээ авчихсан ажилтнаа ч үргэлж халуун тогоондоо багтааж, яг л Хүчтэй. Хамтдаа. уриа шигээ үргэлж нэгнээ хүндэтгэж байдаг нь бахархмаар шүү.
Амьдралаа дөнгөж эхлээд явж байгаа залуу хосуудын хувьд бол азтай үйл явдал байлаа. Манай нөхөр бид 2 ярьж байсан юм, 2021 онд машинаа солиноо гээд. Тэгсэн цоо шинэ загварын Renault Kaptur автомашин хожчихсон. Тэгэхээр ойрын хугацаанд төлөвлөгдсөн өрхийн санхүүгийн ачааллыг маш их бууруулж өгсөн дөө.
Ш.Бадамханд, Эрсдэлийн Албаны Ажилтан, Ард Кредит ББСБ ХК
Маш их баярлалаа. Азтан болоод маш их баярлаад шоконд орчихсон. Үнэхээр тийм гэж үү, үнэн юмуу гэж бодогдоод л байсан.
Нөхөртэйгөө гэрлээд 5 жил болж байна, 2 хөөрхөн хүүтэй. Залуу хосуудын хувьд байр авах гэдэг бол үнэхээр “том мөрөөдөл” байсан. Манай гэр бүл одоогоор байртай болж амжаагүй, хайлаастад хашаа байшинд амьдардаг. Урьдчилгаа бүрдүүлээд хувь лизингээр байртай болъё гэж хоорондоо ярьж, төлөвлөж байтал ийм сайхан боломж гарч, 3 өрөө байртай болчихсон.
Үнэхээр тэгсэн шүү. Байрны урьдчилгаанд зориулан цуглуулсан мөнгөөрөө байраа тохижуулаад орох л үлдлээ. Мөн бидний амьдралд хэрэгтэй олон зүйлсэд зарцуулна гээд төлөвлөгөөгөө гаргаж байгаа, нөхөр бид хоёр.
Нөхөр маань сантехникийн инженер хийдэг. Ээлжээр ажилладаг учраас яг тухайн өдөр буюу 12 сарын 31-нд ажилтай байсан. Намайг эхлээд хэлэхэд тоглож байна гээд огт итгэдэггүй, тэгээд хэсэг хугацааны дараа яг үнэхээр тийм юм байна гэдэгт итгээд маш их баярласан. Манай нөхөр үнэхээр их баярласан байсан болохоор надад хэд дахин “Баярлалаа” гэж хэлсэн.
Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Кредит ББСБ ХК-ийн Эрсдэлийн албанд ажиллаад 1 жил 5 сар болж байна. Мундаг чадварлаг, хурдтай хүчтэй залуустай цуг ажиллахдаа хэзээд урам зориг дүүрэн ажлаа хийдэг. Ард Санхүүгийн Нэгдлийн мундаг хамт олны нэг нь болж ажиллаж байгаагаараа үнэхээр бахархаж, баяртай байдаг.
Сэтгэгдлүүд (0)