Залуус: Ард Аппын шинэ хувилбараас онцолж байна

Ард Апп шинэчлэгдсэн 4 дэхь хувилбараа танилцуулж байгаатай холбогдуулан Ардын залуус Аппаасаа дараах цэсүүдийг онцолж байна.
Copy of Untitled Design (3).png

Ард Апп шинэчлэгдсэн 4 дэхь хувилбараа танилцуулж байгаатай холбогдуулан Ардын залуус Аппаасаа дараах цэсүүдийг онцолж байна.

duziimaa.jpg
 

Г.Дүзиймаа (Дүзка)

 

Ард Апп шинэчлэгдэх бүрдээ ашиглахад хялбар болж байдаг нь харилцагчдынхаа саналыг маш сайн сонсдог байдлыг илтгэдэг. Энэ удаад Ард Апп өмнөх хувилбаруудаасаа илүү хөгжиж, анзаарч байгаагүй жижиг зүйлсийг хүртэл сайжруулсан нь таалагдаж байна. Үндсэн цэсээс шууд харилцах дансаа удирдахад дөхөм болгож, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг Ард Апп нээмэгцээ шууд харж болж байгаа нь сайхан шүү. Миний хувьд Ард Аппыннхаа Харилцах цэсийг өдөр тутамдаа төлбөр тооцоо болон санхүүтэй холбогдолтой бүх л хэрэгцээндээ ашигладаг. Мөн Хуримтлал цэсээр орж өөрийн болон хүүхдийнхээ хуримтлалын дансуудын өсөлтийг шалгах нь таатай байдаг. Сүүлийн үед DAX цэсийг өдөрт дор хаяж 3 удаа орж хардаг “заншилтай” болоод байна даа, нүдэн дээр койн хувьцаа, секюрити токены ханш өсөж, хэлбэлзэж байгааг харахаар урамтай бөгөөд сонирхолтой байдаг шүү.

haska.jpg
 

Г.Хасбазар (Хаска)

 

Ард Аппаас би Нэмэлт цэсэд байдаг Нэгж, карт авах үйлчилгээг онцолмоор байна. Бид бүгд ихэнх ажлуудаа цахим сүлжэээ ашиглан амжуулж байгаа ч гэсэн зарим үед яаралтай утсаар дуудлага хийх шаардлага гарахад нэгжгүй болсноо ч мэдэхгүй явж байдаг үе олон. Тэр үед хамгийн гарт ойр, шуурхай шийдэх арга бол “Апп руугаа орох” л байдаг даа. Харин шинэчлэгдсэн хувилбараас “илүү өргөн хүрээнд төлбөр тооцоо хийх боломж”-ийг онцлон дурдмаар байна. Хамгийн энгийнээр хэлбэл, та Ард Аппаасаа байр, СӨХ, юнивишнээ асуудалгүй төлчихнө. Тэгээд мэдээж үйлчилгээ авах бүрдээ АрдКойн урамшууллын оноогоо авсаар байх болно шүү дээ, жинхэнэ “татгалзахын аргагүй санал” биздээ?

Чаки.jpg
 

Д.Чадраабал (Чаки)

Санхүүгийн бүх хэрэгцээг нэг дор багтаасан Ард Апп гэдэг агуулгаа одоо л утгаар нь цогцлоож чадаж байна гэж бодож байна. Тэгэхээр Ард Апп хэрэглэгч хүн бүр санхүүгээ бүрэн утгаар нь All-in-One ЦЭГЦТЭЙ хянаж удирдаж чадахаар болж байгаа нь хамгийн том онцлог. Миний хувьд төлбөр тооцоотой холбоотой үйлчилгээнд карт ашиглалгүй их удаж байна. Харилцах цэсээрээ өдөр бүр бүх ажлаа амжуулангаа Койноо цуглуулж байгаа. Мөн цаг үеийн нөлөөгөөр ArdShop онлайн дэлгүүрээс хэрэгтэй бүхнээ Аппаараа захиалан хүргүүлээд, DAX - Дижитал Арилжааны Захаар зочилж зах зээлийн чиг хандлагаа сайн хардаг. Үнэт цаас, Тэтгэврийн хуримтлал, Даатгалын үйлчилгээ, Хугацаатай, хугацаагүй хадгаламж үүсгэхээс эхлээд нэгэнт санхүүгийн салшгүй хэрэглээ минь болж дээ

oyut -min.jpg
 

Б.Оюутцэцэн (Оюут)

 

Ард Аппад бүртгэлтэй харилцагч руу утасны дугаараар мөнгөн шилжүүлэг хийдэг цэс нь цаг их хөнгөвчилдөг. Мөн картгүй үед ХХБ-ны ATM-ээс Тан кодоор бэлэн мөнгө авах боломжтой нь их амар байдаг. Би өдөр тутамдаа мөнгөн шилжүүлэг, үнэт цаасны арилжаа болон DAX цэсүүдийг тогтмол хэрэглэдэг. Шинэчлэгдэсэн 4 дэхь хувилбараас Апп хэрэглэхэд илүү хялбар, ойлгомжтой болсныг онцолмоор байна.

tavka.jpg
 

Х.Энхбаяр (Тавка)

 

Ард Аппын шинэ цэс ашиглахад маш хялбар болсон. Харилцах дансаа хянах, гүйлгээ хийх төлбөр төлөх гэх мэт. Урт дансны дугаарыг цээжлэх шаардлагагүйгээр апп дээрээсээ хуулаад явуулчихна. Бүр залхуурвал дансныхаа QR кодыг явуулчихна. Мөн сүүлийн үед “мода”-нд ороод байгаа АрдКойны ханшийг заавал DAX руу нэвтэрч оролгүйгээр харж болдог болсон нь цаг хэмнэж байгааг онцлон хэлмээр байна. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд