Өдөр тутамдаа бид олон төрлийн зөвлөмж, зааврыг өөр өөр эх сурвалжаас авч байдаг. Тэдгээр нь ажил, амьдралын зузаан туршлага, түүхтэй хүмүүсийн танин мэдэхүйг хуваалцсан нь их. Тэгвэл бид Ард Академийн уншигчдадаа гэр бүл, эргэн тойрныхны нөлөөлөл болоод өөрийн сэтгэл мэдрэмжээр амьдралыг ялгаж салгаж, танин мэдэхүйн аян замдаа яваа 21 настай залуугийн 21 зөвлөмжийг хүргэж байна.
Барималын шавар шиг байгаад хэрэггүй. Байнга хувьсан өөрчлөгдөх нь яг л барималын шавартай адил. Хатуу биет бай. Хэн ч чамайг юу ч гэж ярьж болно. Ялангуяа амжилттай явахад илүү их ярина. Тэр болгонд ач холбогдол өгч сэтгэл санаагаар унах хэрэггүй.
Өөртөө итгэхгүй бол бусдад итгэх хэрэггүй. Миний хувьд өөрийн зөв гэж бодсон зүйлээ хэлэлгүй бусдыг дагах үе байсан. Анхны бодолдоо итгэх хэрэгтэй, өөрийн хийж байгаа зүйлдээ итгэх хэрэгтэй.
Та өглөө бүр босоод яг л нэг юмаа давтан хийгээд байвал амьдралын хэв маягаа дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Амьдралд хийх, сурах зүйл маш олон бий. Надад үүнийг өөрийн амьдралаар харуулж чадсан аавдаа маш их баярладаг.
Би тийм ч гоё бие хаатай биш, хичээж л явна. Дасгал хөдөлгөөнгүй бол хэзээ ч сэргэг, эрүүл байхгүй.
Ахынхаа 4, 5 жилийн өмнө өгч байсан номоос уншиж байлаа. Тайлбар хэрэггүй байх. Та бүхэн ч бас энэ номыг олж уншаарай. “How to steal like an artist”.
Амьдрал үргэлж адилхан хэмнэлтэй байхгүй, өдөр бүр өөр тул юу ч тохиож болзошгүй.
21 дүгээр зуунд хамгийн хэрэгтэй, заавал эзэмших чадваруудын нэг.
“Чадахгүй” гэж байхгүй. Үнэхээр хүсэж байгаа бол бууж өгдөггүй, бууж өгөх ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Миний аав тийм хүн. Тиймээс би ч адилхан хичээнэ.
Миний харж байгаагаар хүүхдүүд аав ээжтэйгээ нэг их дотно байдаггүй. Ганц удаа ширээ тойрч суугаад ярилцаад үзээрэй. Гайхамшигтай.
Таныг хүрээлж байгаа хүмүүс маш чухал. Хүн үнэхээр хүрээллээ дагаж өөрчлөгддөг юм байна лээ. Зөв яваагаа дэмж тусал, муу яваадаа хэл, шаард. Гэхдээ битгий дага, битгий дуурай.
Стрэссдэж байгаа бол зүгээр л гүнзгий амьсгал. 1, 2, 3...
Гадаад явлаа гээд Монголоо алдчихгүй зарим хүмүүсийн ярьдгаар. Харин ч нүд тайлж, би Монголдоо ийм зүйл хийж бүтээе, бидэнд ийм зүйл хэрэгтэй юм байна гэдгийг харах болно.
Бүх юм өөр болсон. Залуус бид хийх ёстой. Ангайгаад дээшээ ах нар руу хараад хэрэггүй. Арай арчаагүй байгааг би мэднэ. Бүгд биш шүү.
Мэдээллийн эрин зуунд бүх зүйлд авах гээхийн ухаанаар хандаарай. Юу зөв, юу бурууг боддог бай.
Оюун ухаандаа ч, ирээдүйдээ ч хөрөнгө оруул. Цаг хугацааны өнгөрөх тусам ухаалаг хөрөнгө оруулалт байж гэдгийг ойлгоно.
Амласан цагтаа ир, төлөвлөсөн цагтаа эхэл. Цаг бол алт. Юу ч үүрдийнх биш гэдэг дээ.
Дотроо байгаа зүйлээ ярилцаж, сэтгэлзүйгээ удирдахад анхаарал хандуулах хэрэгтэй.
Өөрөө үз, хар, судал. Хэн ч хэнийг ч, юуг ч яаж ч ярьж, харуулж чадна. Технологи хөгжсөөр байгаа.
Хогоо газар хаяхаа боль. Тамхи татаж болно тэр ишээ хогийн савандаа хая. Хэлээд яриад байгаа “Орк” нь өөрөө битгий байгаасай гэж хүсэж байна. Зөв хэвшил нэг л хүнээс эхэлнэ, нэг л үйлдлээс эхэлнэ. Мөн дэлхийтэйгээ зэрэг алх, шинэ содон мэдээ мэдээлэлтэй ойрхон бай.
Хүн чанараа битгий гээ. Хүнд туслаад хүндэтгэлтэй харьцаад сурчих. Хариу нь эргэн ирнэ.
Ирээдүйдээ сайхан амьдрахын төлөө. Юу зөв байна - Тэр үнэхээр л зөв байдаг гэж би итгэдэг. Миний амьдралд богинохон хугацаанд гэр бүл найз нөхдийн ачаар өнгөтэй өөдтэй байна. Хүн алдаж болно. Ухаардаг ойлгодог тэмцдэг байх хэрэгтэй шүү.
21 Хүрсэн Г.Хасбазар (Хаска) 2021 оны 3 сарын 10.
IG: https://www.instagram.com/haska309/
Facebook: https://www.facebook.com/haska309
Сэтгэгдлүүд (0)