АрдКойнтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчид маань талархлын захидал илгээсээр. Одоогоор 700 мянга орчим хэрэглэгчийг нэгтгээд буй АрдКойн ба амьдралд нь тохиолдсон бодит үйл явдлаас хуваалцсан сэтгэгдлээс хүргэж байна. Бидэнд итгэж, амжилт ерөөдөг эрхэм та бүхэндээ баярлалаа.
Х.Нямбадраа, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч
Миний хувьд Ардын хувьцаа эзэмшигч болоод 6 жил болж байна. Та бүхэнд итгэж 4 компанийн хувьцааг эзэмшээд байна. AARD, AIC, ADB, MNP хувьцаатай. Одоогийн байдлаар миний оруулсан хөрөнгө тус бүр 4 дахин өсөөд байгаа. Би хөрөнгийн зах зээлийг сонирхож судалсны үндсэн дээр гайгүй гэсэн хэд хэдэн өөр компанийн хувьцаанаас тодорхой хэмжээгээр авч дарсан. Миний эзэмшдэг бусад компанийн хувьцаатай харьцуулахад Ардын хувьцаа хамгийн богино хугацаанд бодит өгөөж өгсөн дөө, одоогоор. Хувьцаа эзэмшигч болсноор АрдКойныг ч мөн тодорхой хэмжээгээр эзэмшиж, цуглуулж эхэлсэн. Нийт 1.5 сая орчим АрдКойн цуглуулж чадсан ч ханш анх өсөж эхлэхэд 22-27 төгрөгт бүгдийг нь зарсан. Тийм хямд зарсандаа маш их харамсаж 300 төгрөгийн ханштай байх үеэс буцааж цуглуулж эхэлсэн.
Олон хүмүүс надаас: 1.5 сая АрдКойноо зараад юунд зарцуулсан бэ? гэж асуудаг. Харин би Койноо зарсан мөнгөө эргээд Койноо илүү үнэтэй худалдаж авахад зарцуулсан, түүгээр барахгүй 10 сая төгрөг нэмж, илүү их АрдКойн авч дарсан гэдгээ нуулгүй л хэлдэг. Миний туршлагаас тэд ч бас суралцаасай гэж боддог юм. Одоо бол ёстой амар зарахгүй, дараад л байя гэдэг сургамжийг өөрийнхөө практикаас олж мэдсэн. Цаашдаа ч боломжийнхоо хэрээр авч дарна. Лав ойрын 3 жилдээ л зарахгүй зөвхөн дарна гэж шийдсэн. АрдКойн бол Монголчууд юу хийж чаддагаа Дэлхийд гайхуулсан төсөл. АрдКойн Монголчуудыг ядуурлаас гаргана гэдэгт огтхон ч эргэлзэлгүй ажилд нь амжилт хүсээд л хараад сууж байгаа даа. Та бүхэндээ амжилт хүсээд Хүчтэй, Хамтдаа шүү гэж хэлье.
Сэтгэгдлүүд (0)