Захидал #3: АрдКойныг ам.долларт хүртэл хадгална

АрдКойнтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчид маань талархлын захидал илгээсээр. Одоогоор 700 мянга орчим хэрэглэгчийг нэгтгээд буй АрдКойнтой холбоотой амьдралд нь тохиолдсон бодит үйл явдлаас хуваалцсан сэтгэгдлээс хүргэж байна.
depositphotos_247229450-stock-photo-top-view-empty-blank-browner.jpg

АрдКойнтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчид маань талархлын захидал илгээсээр. Одоогоор 700 мянга орчим хэрэглэгчийг нэгтгээд буй АрдКойнтой холбоотой амьдралд нь тохиолдсон бодит үйл явдлаас хуваалцсан сэтгэгдлээс хүргэж байна. Бидэнд итгэж, амжилт ерөөдөг эрхэм та бүхэндээ баярлалаа. 

photo_2021-04-23_10-01-07.jpg
 

АрдКойн - Миний амьдралд

Сэтгүүлч Б.Энхзаяа, АрдКойн эзэмшигч

Хоёр жилийн дараа банкны зээлгүйгээр байртай болоход, таван жилийн дараа гэр бүлийн бизнес эхлүүлэхэд, арван жилийн дараа хүүхдүүд маань их сургуульд ороход, хэлж биш хийсч ирдэг өвчний өмнө би бэлэн байхыг хүсдэг. Үүний тулд би ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх ёстой.

Олон улсад эрчтэй хөгжиж буй криптовалютын зах зээлийг хүн бүр сонирхож эхлээд байгаа. Хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр бий болгож болно. Үүний нэгээр би Ард Бит компанийн залуусын блокчэйн технологи дээр суурилан бүтээсэн АрдКойн урамшууллын оноог сонгосон. АрдКойн бол дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа тооцуулдаг урамшууллын оноо төдийхөн биш гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр өрнөж байгаа үйл явдлаас ойлгож авсан билээ. Учир нь Ард групп АрдКойныг олон улсын криптовалютын зах зээлд гаргахаар зэхэж эхэлснийг дуулаад өөртөө хийх хөрөнгө оруулалтын нэг гэж харах болсон юм. Нэг үгээр би АрдКойныг аваад хадгалах зуршилтай болсон. Ардынхны хэлдгээр “Аваад дардаг”.

АрдКойныг олон хэлбэрээр үнэгүй цуглуулах боломж нь надад хамгийн их таалагддаг. Өнөөдөр хүн бүрт санхүүгийн үйлчилгээ авах хязгааргүй эрэлт байдаг. Үүнийгээ нэг дороос, маш хялбараар, цаг алдалгүй, бас дээр нь хураамж, төлбөр багатай авах хүсэл хүн бүрт, тэр дундаа эмэгтэйчүүд бидэнд хамгийн их. Тиймээс утсаа барьж суухдаа л Ард Аппад найзаа урих, АрдШопоос өөртөө болон хүүхдүүддээ ном худалдаж авах, тэтгэврийн хуримтлал үүсгэх, түүнийгээ нэмэгдүүлэх зэрэг 20 гаруй төрлийн санхүүгийн үйлчилгээ авахад тэр бүрт АрдКойны урамшуулал өгдөг нь хамгийн урамтай.

Далайд дусал нэмэр гэдэг. Хадгалах зуршил гэдэг бол хөрөнгө оруулалтын хамгийн том суурь. Тиймээс дээрх шиг санхүүгийн үйлчилгээ авахаас гадна орлогоосоо илүүчилж DAX арилжааны бирж дээрээс бага, багаар худалдаж аваад хадгалахыг хичээдэг.

АрдКойныг энэ жилд багтаан олон улсын зэх зээлд гаргах болсныг дуулаад маш баяртай байгаа. Гадаад зах зээл дээр гарах нь хэрэглэгчид асар ихээр нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлийнхээ хуулиар АрдКойны ханш өснө. Бүр ам.доллараар хэмжигдэнэ. Тиймээс АрдКойныг богинохон хугацаанд зарж ашиг олно гэхээс урт хугацаандаа хадгалж чадвал түүнээс ч илүү хөрөнгө оруулалтыг өөртөө хийх боломжтой гэдгийг онцлоход таатай байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд