Баярлалаа.
Хөтөлбөрийн санаа санаачлага ярихын өмнө товчхон мэдээлэл өгье.
Санхүүгийн зах зээл гэхээр Банк санхүү, Даатгал, Хөрөнгө оруулалт л гэж харна, үүнийг мэдээж бид санхүүгийн тулгын гурван чулуу гэж нэрлээд хэвшчихсэн.
Дээрх санхүүгийн зах зээлд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд нь төрийн зохицуулагч бодлогын байгууллагуудаас зөвшөөрөл авч нийгэмдээ түйчээлэн тэр дундаа зах зээлд компанийн засаглалын хувьд хүчирхэг нээлттэй болж, эрүүл санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 2 жилд хөрөнгө оруулалтын зах зээл эрчимтэй хөгжиж байна, үүнийгээ дагаад иргэд хөрөнгө оруулалт хийх эх үүсвэрээ буюу орлогоо өөрсдийн хуримтлуулсан хэмжээндээ бус, өгөөжийг илүү богино хугацаанд өндөр ашигтайгаар хүртэхийг зориод байна. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын боловсролыг шууд ашгийн хэмжээгээр харж буруу шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ дашрамд хэлэхэд хөрөнгө оруулалтыг богино хугацаагаар хэзээ ч хийж болохгүй гэдгийг зөвлөе, илүү урт хугацаанд хөрөнгө оруулалтын өгөөж хүртэхийг зориорой.
Ард Лизинг ХХК-н хувьд Санхүүгийн түрээсийн хуулийн дагуу түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
Өсдөг машин хөтөлбөрийн тухайд Монгол Улсад мэдээж өмнө нь байгаагүй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаа юм, маш энгийнээр тайлбарлахад;
Харилцагч хөрөнгө оруулалтын үйлчилгээ авах сонирхолтой ч хуримтлуулсан бэлэн мөнгө бага, бусад эх үүсвэрийн хувьд өндөр зардалтай гэж үзвэл та бидэнд өөрийн эзэмшлийн автомашинаа зах зээлийн үнээр худалдан борлуулаад төлбөрийн нөхцөлд хөрөнгө оруулалтын багц бүтээгдэхүүн авах боломжийг нээсэн, мэдээж тухайн хөрөнгө оруулалтаасаа өгөөж, ногдол ашгийг та хүртэнэ, энэ нь санхүүгийн харилцаанд Хөрөнгө оруулалтын үйлчилгээ болж байгаа биз.
Харилцагч автомашинаа буцаагаад ашиглах сонирхолтой бол Бид санхүүгийн түрээсийн үйлчилгээг санал болгох, энэ нь тухайн харилцагчид сар бүр төлөх түрээс нь санхүүгийн хувьд ачаалал бага байхыг зорьж түрээсийн хүү нь бага буюу жилийн 12%, хугацааны хувьд урт буюу 60 сараар түрээслэх боломжийг санал болгож байна, энэ нь санхүүгийн харилцаанд Банк, санхүүгийн үйлчилгээ болж байгаа биз.
Эцэст нь мэдээж эрсдэл гарах хүчин зүйлийг харилцагч тооцоод Даатгалын үйлчилгээг сонгон үйлчлүүлнэ, хуулиар заавал хамрагдах даатгал ч байна.
Ингэхээр дээр дурдсан санхүүгийн харилцаанд оролцсоноор харилцагч санхүүгийн байгууллагын хамгийн чухал гэсэн 3-н том үйлчилгээг авч санхүүгийн боловсрол эзэмших, цаашлаад илүү судалж эдийн засгийн харилцаанд боломжоо бүрэн дүүрэн ашиглах гүүр нь болно гэж харж байгаа.
Зээл, түрээсийн үйлчилгээ нь даатгалын үйлчилгээтэй хосолсон бол байдаг, хөрөнгө оруулалтруу оролцохдоо яг энэ хувилбар бол анхдагч.
Би жолооч болсноосоо хойш олон сайхан төмөр хүлэг худалдан авч ашигласан, гэхдээ хэзээ ч үнэ өсгөж худалдаж үзээгүй, дандаа бууруулдаг, мэдээж элэгдэл бий болчихсон хуучин автомашиныг өөр яалтай ч билээ.
Машины өөрийн үнэ өртөг бол өсөхгүй, харин тухайн цаг хугацаанд таны гаргасан шийдвэрээр уг хөрөнгийн үнэ цэнэ нөгөө талдаа хөрөнгө оруулалт болж танд өгөөж өгнө.
Нэг буруу ойлголт яваад байгаа, “зээл авч хөрөнгө оруулалт хийнэ, тэгээд зээлээ төлнө” гэж автомашин барьцаалж зээл гаргах санхүүгийн байгууллага хэзээ ч зах зээлийн ханшаар тухайн харилцагчид зээл олгохгүй, 10 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй автомашиныг барьцаалаад зээл олгох бол барьцаанаас хамаарсан дүн 4 сая төгрөг л болно, уг дүнгээр л хөрөнгө оруулалт хийнэ.
Ялгаатай байгаа биз? Гэтэл бид 10 сая төгрөгөөр нь худалдан авч хөрөнгө оруулалтын багц бүтээгдэхүүн санал болгоод эргээд танд ашиглах хэрэгцээ гарвал санхүүгийн түрээсийн үйлчилгээг сарын 1%-н хүүтэй, 60 сар төлөх нөхцөлийг санал болгож байгаа, та дунд нь зарж борлуулаад дараагийн автомашинаа түрээсэлсэн ч болно. Энэ тохиолдолд бид танд дараагийн нөхцөлийг санал болгоод явна.
Өргөн утгаараа харилцагч санхүүгийн дарамтгүй, урт хугацааны хөрөнгө оруулалтууд руу л чиглэсэн шийдвэрээ гаргахыг бид илүү оновчтой хөтөлбөр болгоод сургалт хийгээд анхнаас нь зөв төлөвшүүлье гээд зориод байгаа, хөрөнгө оруулалт дээр иргэд өөрсдөө мэргэжлийн багаас зөвлөмжөө сайтар аваад шийдвэрээ гаргахгүй бол дээрх шиг зөрүүтэй мэдээллээс болж боломжоо алддаг гэдгийг л онцолж байгаа юм.
Мэдээж хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр бид багаараа таны өмнө үүрэг хүлээж хариуцлагатай ажиллана, үүнийг бидний өмнөх түүхүүд гэрчилнэ.
Сүүлийн 1 жилийн Монголын хөрөнгийн биржийн статистик үзүүлэлтийг харахад манай хөрөнгө оруулагчдын оруулсан хувь нэмэр тодорхой харагдана.
Маш энгийн та өөрийн эзэмшлийн автомашинтай байх, хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаар бидэнд хандаж сургалт авахад нээлттэй, мэдээж шийдвэр гаргах эрх танд үлдэнэ.
Ард Лизинг ХХК нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-н 100% хөрөнгө оруулалттай компани, хамтын шийдвэрээр бидний ирээдүйн зорилго тодорхойлогдоно. Бид хамтдаа хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоохоор стратеги төлөвлөсөн, үүндээ үнэнч зогсолтгүй хөдөлмөрлөнө, дахиад маш олон шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үе шаттайгаар зах зээлд нийлүүлээд явна.
Өсдөг машин хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ард Лизинг компанийн вэбсайтаас аваарай.
Сэтгэгдлүүд (0)