Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Кредит ББСБ ХК-ийн Систем Шинжилгээний Албаны Менежер А.Дунимтай ярилцлаа.
Нэр: Ариунболдын Дуним
Мэргэжил: Актуарч
Төгссөн сургууль: Wartburg College, USA.
Албан тушаал: Систем Шинжилгээний Албаны Менежер
Харъяалагдах компани: Ард Кредит ББСБ ХК
“Сайн сайхан” гэсэн утгатай Төвд нэр юм. Сонирхуулж хэлэхэд, дээхэн үед Дуним гээд хүрээний их сайхан эмэгтэй байсан юм гэнэ лээ. Тэгээд эмэгтэй хүүхдийг сайн, сайхан бүсгүй болоорой гэж ерөөгөөд надад энэ нэрийг өгсөн юм билээ.
Хэрэгцээ шаардлагатай анализ мэдээллийг бизнесийн шийдвэр гаргахад тусалдаг нь хамгийн их таалагддаг даа.
Анх Америкт сурахаар очихдоо мэргэжлийн сонголтоо хийгээгүй байсан. Миний адвайзер зөвлөх багш маань мэргэжил сонголтод нөлөөлсөн юм. Зөвхөн математикаар биш актуар мэргэжил нь хамгийн эрэлттэй мэргэжил бөгөөд надад тохирно гэж зөвлөж байсан юм.
Актуар мэргэжил нь математик болон статистикийн ухааныг хослуулан санхүү, даатгал, бусад үйл ажиллагааны эрсдэлийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Оюутан байхдаа сүүлийн семестрээр санхүүгийн групп компанид 4 сар дадлагын ажил хийж байхдаа IТ-д маш сонирхолтой гэдгээ мэдэж авсан. Мөн өөрийн актуар мэргэжлийг компьютерын хэлтэй хослуулан статистик шинжилгээ хийж, бизнесийн хамгийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөө үзүүлж байгаа нь миний хүсэл зорилго юм байна гэдгийг ойлгосон.
Ер нь бол бүх л албаныхантайгаа хамтарч ажиллаж байна. Нэмж дурдвал, технологи болон зээлийн албатай хамтарч ажилладаг. Миний ажлын хамгийн дуртай нэг үүрэг маань финтек зээлийн “кредит скоринг” сайжруулах буюу илүү найдвартай зээл олгохын тулд харилцагчийн датаг баяжуулах, чанаржуулах юм. Үүн дээр шөнө орой хэд хүртэл ч хамаагүй сууж шинжилгээ хийх дуртай байдаг.
Янз бүр байдаг. Зарим өглөө бүтээмжтэй байдаг нь ажил эхлээд төлөвлөсөн гол ажлуудаа үдээс өмнө дуусгадагтай холбоотой байдаг. Харин чимээгүй орчинд удаан сууж төвлөрч хийх ажлуудаа орой 7-11 цагийн хооронд, хүн багассан үед эсвэл багаараа маш бүтээмжтэй ажилладаг.
Тухайн ажлынхаа зорилгыг тодорхойлоод, түүнийхээ араас юуг ямар дараалалтай хийх ёстойгоо төлөвлөөд ажлаа эхлэхэд үргэлж өндөр үр дүнг хардаг гэж боддог. Мөн эхэлсэн ажлынхаа ард заавал гарч байж сэтгэл амрах ёстой гэсэн зарчмаар ажлыг хийдэг.
Polaris, CCM, Excel, SQL, PPT
Ажлын ширээн дээр ёстой чимэг байхгүйдээ хэхэ.
Хамгийн анх Энэтхэг рүү коллежид явахад Dell-ын компьютер авч байсан. Одоо ч Dell хэрэглэж байна. Сүүлд Америк явахдаа MacBook 4 жил хэрэглэсэн. Мөн дараа нь Ардад ороход надад цоо шинэ Asis компьютер авч өгч байсан. Ер нь хэрэглэж байсан компьютерууд маань бүгдээрээ л миний хэрэглээг хангаж, хамтдаа сайн ажилласан гэж боддог.
Улаан өнгө, Ч.Ганхуяг захирал, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлоох зорилго.
Миний хамт олон болон хамгийн чухал нь миний удирдлагаар ажиллаж байсан захирал, менежер 2 маань хамгийн их таалагдсан. Ажлыг хурдтай, зогсохгүй, дайчин, хариуцсан ажлаа тултал нь хийж гүйцэтгэх ёстойг ойлгосон.
Онлайн зээлийн дүрмийг фактор бүрээр нь ойлгож, хаана юу алдаж, онож байгаа дээр шинжилгээ хийж, чанартай зээл олголтыг дэмжиж, эрсдэлээс хамгаалж чадсан нь миний хамгийн томоохон гүйцэтгэсэн ажил байх гэж боддог.
Хурд, Манлайлал, Хөдөлмөр
Би Ганхуяг захирлын лайвыг үзээд Ардын залуучуудын эрч хүчтэйгээр хамтран ажиллаж, шинийг санаачилж байгааг хараад энэ баг хамт олонтой нэгдэх юмсан гэж чин сэтгэлээсээ хүссэн.
Fast Cash – Онлайн зээл, АрдКойн, Тэтгэврийн хуримтлал
Өдөр тутмын төлбөр тооцоогоо зөвхөн Ард Аппаараа хийж, гүйлгээний урамшуулал болох АрдКойноо цуглуулдаг.
Саяхан Ард Апп дээр АрдКойн/Итгэлцэл/Хадгаламж барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнүүд орсон байгаа. Дараагийн ээлжид Ардын Брокер, финтек зээлийн дүрмийн сайжруулалт гэсэн ажлууд руугаа орж байна.
Сэтгэгдлүүд (0)