Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Бит ХХК-ийн Бизнес Хөгжүүлэлтийн Менежер О.Мөнх-Оргилтой ярилцлаа.
Нэр: Отгонбаярын Мөнх-Оргил
Мэргэжил: Олон Улсын Бизнесийн Удирдлага
Төгссөн сургууль: Royal Melbourne Institute of Technology (RMIT University), Мельбурн хот Австрали улс
Албан тушаал: Бизнес Хөгжүүлэлтийн Менежер
Харьяалагдах Компани: Ард Бит ХХК
Би 10 жилээ төгсөөд, Сингапурт 2 сар Олон Улсын Ложистикийн компанид ажиллаж, өдрийн 50 ам.доллараар цалинждаг байсан. Үүний дараагаар оюутан болоод Бартендэр, Зөөгч, Циркийн арын албаны ажилтан, Хөгжмийн фестиваль, карнивал зохион байгуулалтын менежментийн багт мөн МcDonald’s-ын менежер ч хийж байсан. Харин сүүлийн 5 жилд Хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа. Энэ маань намайг өнөөдрийн Ард Санхүүгийн Нэгдлийг сонирхох гол шалтгаан болсон гэж боддог.
Би анх 2018 онд Ард Санхүүгийн Нэгдлийг хаалттай хувьцаат компани байхад нь хувьцаа эзэмшигч нь болж байсан юм. Тухайн үед Ганхуяг захиралтай оюутан байхдаа анх удаа уулзаж, Ард Аппын анхны хувилбарыг надад танилцуулж бас миний хамгийн анхны 1000 АрдКойныг Ганхуяг захирал маань өөрөө шилжүүлж байсныг маш сайн санадаг юм. Тэр үед Ард Санхүүгийн Нэгдлийн үйл ажиллагаатай танилцаад ажилд орох хүсэл төрж, “Би сургуулиа төгсөөд танайд ажилд орж болох уу” гэж асууж байсан.
Монголд 2020 онд буцаж ирэхэд тухайн үеийн Ковидын нөлөөгөөр ажлын байр ховор байсан ч Ард Санхүүгийн Нэгдэл шинэ ажлын байрууд зарласныг олж мэдээд ажилд орсон.
“Хөрөнгийн зах зээл бол тэвчээргүй хүний мөнгийг тэвчээртэйд нь шилжүүлдэг хэрэгсэл юм” гэж Уоррен Баффет хэлсэн байдаг. Манай аав намайг 18 нас хүрсний дараа: “Миний хүү, өөрөө олсон мөнгө хамгийн амттай байдаг, бусдаас авсан мөнгийг хүн хэзээ ч хүндэлдэггүй юм” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш би эцэг эхээсээ аль болох мөнгө авалгүй өөрөө санхүүгээ зохицуулах болсон. Мөнгөний үнэ цэн, түүнийг хэрхэн олох бас зарцуулах талаар алдаж онон суралцсаар байгаа.
Монголын хамгийн анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо болох АрдКойн төсөл дээр ажиллаж, шинэ боломж ба үйлчилгээг нэвтрүүлэхийн төлөө гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Мөн өдөр бүр шинэ зүйл сурч, үеийн залуустай хөл нийлүүлэн алхаж, Монгол Улсынхаа цахим шилжилтэд хувь нэмэр оруулж байгаадаа баярлаж явдаг.
Олон хүмүүстэй харилцаж, тэдний эвийг олж, хүнтэй харилцаж сурсан гэж боддог. Өөрийнхөө хариуцан ажиллаж байгаа ажил дээр алдаа дутагдал гаргавал түүний үр дагавар хохирол юу байх вэ гэдгийг олж харах нь ямар их ач холбогдолтой болохыг ойлгосон тул ямар ч ачаалалтай байсан хийж буй зүйлдээ нягт нямбай хариуцлагатай байхыг хичээх болсон.
Юу юунаас илүү хамт олон, багийн гишүүдээсээ их эрч хүч, энерги авдаг. Ер нь би өөрийгөө урмын үгээр буюу хийсэн ажлыг маань үнэлж буй үнэлэмжээс их урам зориг авдаг хүн гэж боддог. Хариуцсан ажил үүргээ сайн биелүүлсний дараа хамт олон, удирдлагаасаа урмын үг сонсох нь дараагийн ажлаа амжилттай хийх хүсэлд их нөлөөлдөг шүү.
Хувьцаа: Ирээдүйдээ хөрөнгө оруулагч хүн бүр өөрийн орлогоос тодорхой хэмжээний хувьцаа авах буюу хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Монголдоо хамгийн өндөр өгөөж өгсөн хувьцаа бол миний мэдэхээр Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа.
АрдКойн: Анх энгийн урамшууллын оноо хэлбэрээр хүн бүр хардаг байсан уг бүтээгдэхүүн одоо Монголчуудын хамгийн ихээр ярьдаг, ашигладаг лоялти оноо болсон байна. АрдКойн нь блокчэйн технологи дээр суурилснаараа Монголд төдийгүй Дэлхийд анхдагч болсон бүтээгдэхүүн юм. 2 жилийн өмнө хэн ч АрдКойныг 100 төгрөг давна гэж төсөөлөөгүй, харин тухайн үед итгэж хадгалж байсан хүмүүс одоо Ардын хамт олонд талархдаг болов уу гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, миний хамгийн анх Ганхуяг захирлаас авч байсан 1000 АрдКойн түүнээс хойш Бонд, хувьцаа авч байсны урамшууллын АрдКойнууд маань 2 жилийн дараа гэхэд 6 сая төгрөг давсан байсан шүү.
Хувийн тэтгэврийн хуримтлал: Өндөр хөгжилтэй улс оронд хувийн тэтгэврийн сан гэдэг нь байдаг л энгийн дадал хэвшил. Харин манайх шиг тэтгэврийн тогтолцооны томоохон асуудалтай улсад хувийн тэтгэврийн сан нь цоо шинэ бөгөөд хүмүүсийн ирээдүйг баталгаажуулах хэмжээний төсөл гэж хардаг.
Ойрын хугацаанд гэвэл хөрөнгийн зах зээл болон криптовалютын талаар мэдлэгээ илүү сайн тэлмээр байгаа. Миний бодлоор ирээдүйд цаасан мөнгө, банк санхүү гэхээсээ илүү крипто улам хүчээ авч аж үйлдвэрийн IV хувьсгал болох цаг нь ирж байгаа гэж харж байна. Тиймд залуусыг цаг үетэйгээ хөл нийлүүлж, эртнээс өөрсдийгөө бэлдээсэй гэж хүсэж байна. Одоогийн цахимжиж буй нийгэмд хэн түрүүлж хөдөлнө, хэн өөрийнхөө тархийг цэнэглэнэ тэр л ирээдүйд манлайлж түрүүлж алхах болов уу гэж бодож байна.
Сэтгэгдлүүд (0)