АрдКойн - Миний амьдралд

АрдКойнтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчид маань талархлын захидал илгээсээр. Одоогоор 700 мянга орчим хэрэглэгчийг нэгтгээд буй АрдКойнтой холбоотой амьдралд нь тохиолдсон бодит үйл явдлаас хуваалцсан сэтгэгдлээс хүргэж байна.
photo-1580162869544-c4c0de655a02df-min.jpg

АрдКойнтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчид маань талархлын захидал илгээсээр. Одоогоор 700 мянга орчим хэрэглэгчийг нэгтгээд буй АрдКойнтой холбоотой амьдралд нь тохиолдсон бодит үйл явдлаас хуваалцсан сэтгэгдлээс хүргэж байна. Бидэнд итгэж, амжилт ерөөдөг эрхэм та бүхэндээ баярлалаа. 

photo_2021-04-16_10-31-40.jpg
 

Би амьдралдаа анх удаагаа NCD группын бүтээн байгуулалт болох Vega City төслийн 2022 оны 2-р улиралд орох 108,8метр квадрат орон сууцыг банкны зээлгүй 100 хувь төлөлтөөр авахаар захиалгаа өгсөн

Т.Болормаа, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч, БЗД-ийн 1-р хорооны иргэн

Анх 2015 оны намар “Хэвлэх үйлдвэрийн хувьчлалд хамтарч орох ард иргэд байна уу, нэгдээрэй” гэсэн утгатай Ч.Ганхуяг захирлын комментыг фэйсбүүкээс олж уншсан юм. Тэгээд цагаа хартал товлосон хугацаа дуусахад 30 минут дутуу байсан, яагаад ч юм ямар ч эргэлзээгүйгээр өөрт байсан 1сая төгрөгөө тэр дор нь шилжүүлсэн. Долоо хоногийн дараа “Уриалгыг минь дэмжсэнд баярлалаа” гээд 1 сая төгрөг маань Ард Санхүүгийн Нэгдлийн хаалттай 20 ширхэг хувьцааны хамт бэлгэнд ирж билээ. Тэр цагаас хойш би Ард Санхүүгийн Нэгдлийн оюунлаг сайхан залуучууд, Ч.Ганхуяг захирлаасаа алхам ч холдохгүй байх гэж хичээж өнөөг хүртэл хийж бүтээж байгаа болгоныг нь өөрийн чадах хэмжээнд дэмжих гэж хичээж ирсэн. Харин АрдКойны талаар 2018 онд сонсож байсан боловч ямар гайхамшиг авчрах гээд байгаа технологийн талаар ой тойнд нэг л бууж өгөхгүй, үнэнийг хэлэхэд би өөрөө ч нэг их ойшоогоогүй юм.  Гэтэл хувьцаа эзэмшигчийн хуралд ирж оролцсонд баярлалаа гэж Койн бэлэглэнэ, ногдол ашиг хэлбэрээр Койн бэлэглэнэ, машинаа даатгуулсан гэж урамшуулалд нь бас Койн өгнө, ирээдүйн тэтгэврийн сандаа сар бүр орлого хийсний төлөө мөн л Койн бэлэглэж, дансаараа гүйлгээ хийх бүрд Койноор урамшуулна гэх мэтээр бэлэглэсээр байгаад 6 жил өнгөрөхөд би 600,000 орчим Койнтой болжээ. БАЯРЛАЛАА ТА БҮГДДЭЭ. Тухайн үед койны хэрэглээ бага, зөвхөн Ард Санхүүгийн Нэгдэл дотроо эргэлддэг байсан, харин би өөрөө аливааг хуримтлуулах дуртай, ямартай ч ирээдүйд их л үнэ цэнтэй зүйл болох гээд байна гэж бодоод хадгалсан. Урамшууллын оноо учраас худалдаж авч болдог гэж мэдэхгүй явж байгаад, “Эгчид нь бага сага хуримтлуулсан мөнгө байна юунд хөрөнгө оруулалт хийх вэ?” гэж Ард Санхүүгийн Нэгдлийн хүүхдүүдээсээ зөвлөгөө авсны дагуу анхны АрдКойноо худалдан авсан. 

“0” гэдэг тоо нь юу ч байхгүй, хоосон гэсэн утгыг илэрхийлдэг хирнээ ямар нэг тооны араас өчнөөн олноороо ороод ирэхээр ямар их гайхамшгийг бүтээдгийг АрдКойны өсөлтөөс харж мэдэрсэн. Би амьдралдаа анх удаагаа NCD группын бүтээн байгуулалт болох Vega City төслийн 2022 оны 2-р улиралд орох 108,8метр квадрат орон сууцыг банкны ямар ч зээлгүй 100 хувь төлөлтөөр авахаар захиалгаа өгсөн байгаа. Үлдэгдэл Койноо HODL хийсэн байгаа, тэгээд үргэлжлүүлээд Ардаас хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдаж Койноо цуглуулсаар байх болно.  50 гараад л “Мянга сонсохоор нэг үз” гэж дэлхийгээр аялах мөрөөдөл тээж 13 жилийн турш үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгэж эхэлсэн байдаг. Миний энэ мөрөөдлийг маш богино хугацаанд ийм санаанд оромгүй гайхалтайгаар биелүүлж өгсөн АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН БҮХ АЖИЛЛАГСАД, СЕО Ч.ГАНХУЯГ танд  ТУЙЛЫН ИХ ГЯЛАЙЛАА. Та бүгдийн минь улсаа, ард олноо гэсэн сайхан сэтгэл тань үеийн үед цэцэглэн хөгжиж  юу санасан есөн хүсэл тань мөнхөд биелэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд