Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Санхүүгийн Шинжээч Б.Шагжтай ярилцлаа.
Нэр: Батзоригийн Шагж
Мэргэжил: НББ-ийн бизнесийн удирдлага (Business Administration in Accounting)
Төгссөн сургууль: BPP их сургууль, Лондон хот
Албан тушаал: Санхүүгийн шинжээч
Харьяалагдах компани: Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Энх, мэнд гэсэн утгатай төвд үг. Мөн Бурхан багшийн төрсөн овгийн нэр. Та бүхэн Шагжамүни Бурхан (Шагжтүв) гэж сонссон байх. Зарим нь Гаутама Бурхан нэрээр нь мэдэх болов уу.
Оюуны хөрөнгө оруулалт. Тэр дундаа үүрийн 4:45-д босож Англи хэлээ хийдэг байсан минь хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм уу даа. Үр дүнд нь зорилтод IELTS-н оноогоо авч, Лондон руу сурахаар явж байлаа. Хөдөө, орон нутагт ахлах сургуулиа төгссөн надад англи хэл гэж хар дарсан зүүд шиг аймшигтай зүйл байлаа шүү дээ. Гэхдээ хүн айдастайгаа нүүр тулж, бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, гаргалгаа олох нь чухал гэдэг үнэтэй сургамжийг өгсөн бас л дурсамжтай үеүдийн нэг юм даа.
Мэдлэг, боловсрол, ур чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөн, дэлхийн хүмүүсээс суралцаж, сурсан мэдсэнээ нийгмийн сайн сайхны төлөө ашиглах нь энэ хорвоод мэндэлсний утга учир гэж тодорхойлдог. Хэтэрхий агаарын сонсогдож магадгүй. Гэхдээ холын зорилготой хүнд ойрын зовлон амттай санагддаг юм байна лээ.
Тоо унших л хамгийн кайфтай даа. Тэр тусмаа бүр санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн тоон мэдээлэл ямар амттай гэж санана аа.
Ямар гоё асуулт вэ. Баярлалаа. Миний хамгийн ихээр харамладаг зүйл бол цаг. “Миний амьдралын нэг цаг юугаар үнэлэгдэх вэ?” гэж өөрөөсөө байнга асуудаг.
Тэгээд хүний амьдралын цаг хүний амиар үнэлэгдэх юм байна гэж бодсон. Хүн дунджаар 65 насалдаг гэвэл бидэнд 23,725 өдөр буюу 569,400 цаг байгаа биз. Тэгэхээр таны амьдралын нэг цаг өнгөрөхөд таны амьд байх хугацаанаас нэг цаг хасагдлаа гэсэн үг. Харин одоо гол асуултдаа товч бөгөөд тодорхой хариулбал өсөж, дэвших, шинэ зүйл сурах, түүнийгээ бодит байдал дээр хэрэгжүүлэх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, бодлоо цэгцлэхэд цагаа харамладаггүй бол хүн хүлээх, хийцгүй түгжрэх, утгагүй яриа өрнүүлэхийг тэвчдэггүй. Эдгээр үеүдэд хийх зүйлсээ бас тоочиглочихсон байгаа
Явц чухал. Үр дүн бол нэг л үзүүлэлт. Харин явц бол алхам бүрийн хэмжилт. Амжилтыг дан ганц үр дүнгээр хэмжих нь өрөөсгөл санагддаг. Амжилтыг би явцын дундах алхам бүрийн алдаа оноо, сургамж, мэдрэмжээр хэмжинэ. Бидний гараа өөр байж болох ч бариа нэг байж болно шүү дээ.
Оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй гээд АРД АКАДЕМИ сайтыг
Санхүүгийн сахилга батад суралцаарай гээд ХАДГАЛАМЖ болон ИТГЭЛЦЛИЙГ
Эрсдэлээ тооцоод хөрөнгө оруулалт хийгээрэй гээд ХУВЬЦАА санал болгоно доо.
Сэтгэгдлүүд (0)