Ард надад хөрөнгийн зах зээлийн А үсгийг заасан

Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирлын туслах Б.Хонгортой ярилцлаа.

Б.Хонгор, Гүйцэтгэх Захирлын туслах, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Эрхэм уншигч та бүхнийг Хурдтай, Хүчтэй Ардын баг хамт олонтой танилцуулж байна. Энэ удаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирлын туслах Б.Хонгортой ярилцлаа.

●  Нэр: Б.Хонгор

●  Мэргэжил: Бизнесийн Удирдлага

●  Төгссөн сургууль: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

●  Албан тушаал: Гүйцэтгэх Захирлын Туслах

●  Харъяалагддаг компани: Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Ажлын гараагаа анх хэрхэн эхлүүлж байсан бэ?

Би анх 9-р ангиа төгсөөд зуны амралтаараа ундааны үйлдвэрт конверт руу сав өрдөг ажил хийж байсан. Анхны цалин гэж ₮90,000 аваад гэртээ 2 тор дүүрэн хүнс авч орж байснаа санадаг. Гоё мэдрэмж. Нөгөөтэйгүүр мөнгийг ингэж хөдөлмөрлөж олдог юм байна гэдгийг мэдэрч байсан, түүнээс хойш мөнгөтэй хэрхэн зөв харьцаж сурах вэ гэдгийг сурч эхэлсэн гэж боддог.

Харин Их сургууль төгсөөд орсон хамгийн анхны ажил маань Ард Санхүүгийн Нэгдэл байсан. 2017 онд анх Ресепшнээр ажилд орж байсан бол одоо Ч.Ганхуяг захирлын туслахын ажил хийж байна.

Анх Ардад ажилд орж байх үеийн дурсамжаасаа хуваалцвал?

Хөрөнгийн зах зээлийн талаар сошиалд Ч.Ганхуяг захирлын бичсэн нийтлэл мэдээллүүдийг олж хараад Ард Санхүүгийн Нэгдэлд ажилд орох маш их сонирхол төрж байсан. Ард надад хөрөнгийн зах зээлийн талаарх А үсгийг зааж өгсөн. Энэ хамт олны нэг хэсэг болсондоо их баярлаж явдаг.

Одоогийн ажлаасаа олж авсан сургамжтай, бусдад хуваалцах зүйл юу байдаг бол?

Захирлын туслахын ажил бол захирал нь гол ажилдаа төвлөрч, туслах нь бусад ажлыг зохицуулж, хамтран ажиллаж байж бүтээмж, үр дүн гаргадаг. Гүйцэтгэх захирлын хувьд ажлын төлөвлөгөөгөө гаргахдаа миний алдаанаас болоод аливаа чухал ажлаас хоцрох, эмх замбараагүй байдал үүсэх тохиолдлууд ч гарч болзошгүй. Тиймээс хариуцлагатай хандах ёстойгоо ямагт санаж, алдаа гаргахгүйн тулд авч болох бүх арга хэмжээг урьдчилан олж харж, төлөвлөн хэрэгжүүлэхийг хичээдэг дээ.

Захирал маань жижиг гэлтгүй бүхий л үйл хөдлөлөөс нь сурах зүйл ихтэй хүн болохоор өдөр бүр үр бүтээмжтэй байж, зогсолтгүй шинэ соргог зүйл сурч байдаг нь их сонирхолтой байдаг.

Цагийн менежмент, төлөвлөлтөд юуг хамгийн их анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?

Миний ажил үүргийн шаардлагын дагуу цагийн менежмент бол хамгийн гол баримтлах зарчим. Аливаа зүйлээс хоцрох, санаснаар болохгүй бол тэвдээд байж сууж чаддаггүй зантай хүн л дээ би. Тиймээс өмнө хэлсэнчлэн урьдчилан олж харах нөөц төлөвлөгөөг давхар хэзээд бодолцож, тэр маань ч “аваад гарах” тохиолдол байдаг шүү.

Ардыг 3 үгээр нэрлэбэл ....?

Хурд, Хамт олон, Хөгжил дэвшил

Ардын ямар 3 бүтээгдэхүүнүүдийг онцгойлон бусдад санал болгох вэ?

  • Ард Кидс Апп: Саяхан мэндэлсэн хүүхдийн санхүүгийн боловсролыг дэмжих, багаас нь мөнгөө удирдан зарцуулж сурахад нь туслах Ард Кидс Аппыг найзууд, танилууддаа аль хэдийн санал болгож амжсан.

  • АрдШоп – 1 АрдКойн = ₮300: 9 сард АрдШопод 300 төгрөгөөр АрдКойноо тооцуулан худалдан авалт хийх боломж нээсэн байсныг анзааралгүй өнгөрөөчихсөн байсан. Азаар энэ сард дахин зарлагдаж, гэртээ баахан цахилгаан бараа авсан.(инээв) Маш сэтгэл хангалуун байгаа. Тооцоод үзэхэд нийт үнийн дүнгээс 30% хөнгөлүүлчихсэн байна лээ. Дээр нь нэмээд худалдан авалтын 3 хувьтай дүйцэхүйц АрдКойныг урамшуулалд буцаагаад авчихсан нь бүр супер.

  • Ард Лайф - Тэтгэврийн хуримтлал: 2018 оноос хойш сар бүр тогтмол дүнгээр хуримтлалдаа мөнгө хийгээд бүр дадал болчихсон. Нэг мэдэхэд овоо их өсчихсөн байдаг юм байна лээ. Тэгэхээр нэгэнт хүн бүр тэтгэвэрт гарах нь зайлшгүй учраас аль болох залуу байхаасаа эхлээд бага багаар хуримтлуулж эхлэхийг санал болгоно.

Ойрын хугацаанд төлөвлөж буй өөртөө оруулах хөрөнгө оруулалт юу вэ?

Сүүлийн үед криптовалют, тэр дундаа NFT Market их сонирхоод байгаа. Ирээдүйд энэ зах зээл санхүүгийн зах зээлд маш том байр суурь эзлэх тул сонирхож, бас сурч байгаа.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд