Ө.Халиунаа, Загвар зохион бүтээгч
Крипто болон уламжлалт хөрөнгийн зах зээл сонирхдог уншигчдадаа зориулан өөрийн хүсэл зорилгын төлөө тууштай, тэвчээртэй байснаар хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэж чадсан Ө.Халиунаагийн үзэл бодлыг товчхон хүргэж байна. Ардтай нэгдэн, үргэлж хамтдаа байж ирсэнд баярлалаа.
Миний хувьд чин сэтгэлээсээ хийхийг хүссэн, нэгэнт зорьсон зүйлээ хэзээ ч дундаас нь орхидоггүй. Цаг ямагт тууштай зүтгэдэг. Үүнийг л би амжилт гэж үздэг.
Би анх 2018 онд виртуал хөрөнгө, крипто гэдэг ойлголтыг хүнээс сонсож байсан. Бүртгэл үүсгэхээс эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйлс их байсан ч арилжаанд хэд хэд оролцож үзээд түр орхисон юм. Харин 2019 онд би хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байх үед Монголын анхны койн бирж дээр гарч байлаа. Сонирхож байсан ч оролцолгүй явсаар 4 сар өнгөрөхөд зах зээл аль хэдийн хөдөлгөөнд орчихсон байсан. Түүний дараагаар би АрдКойнд хөрөнгө оруулалт хийгээд бага биш хэмжээний өгөөж хүртсэн.
Түүнээс хойш крипто арилжааг ажлынхаа хажуугаар хийдэг болов. Одоо бол хөрөнгө оруулалт, хувьцаа, криптовалют - энэ бүгд миний ажил амьдралын салшгүй нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон.
Крипто салбараас заавал ашиг олохоосоо илүү өөртэйгөө ижилхэн сонирхолтой хүмүүстэй найзууд болж байдаг нь энэ төрлийн мэдлэгээ тэлэхэд тусалдаг. Учир нь ижил сонирхолтой хүмүүс бие биедээ сурсан, мэдсэн зүйлсээ харамгүй зааж байдаг.
Энд нэг зүйлийг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэр бол миний алдааны тухай юм. Тодруулбал, би бусдын л адил крипто болон хөрөнгийн биржийн арилжаанд орж, ханш өсөх, унах үед сандарч байсан үе бий. Өсөлт үзүүлэхээр нь зараад хангалттай ашиг хийгээд авлаа гэж баярлаж байсан ч одоо эргээд бодоход би бараг хагас тэрбум төгрөгийн ашиг авчрах хэмжээний койноо (ARDX) тухайн үеийн өсөлт дээр хэд дахин багаар зарчихсан байгаа юм. Тэгээд хаширсан. Нэг ёсондоо зах зээлээсээ суралцсан. Алдаагаа давтахыг хүсээгүй. Тиймээс үлдсэн бүх койноо HODL-д хийж орхисон. Мэдлэггүйгээсээ болж алдсан ашгийг минь надад хэд дахин өсгөж авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
Сонирхлынхоо дагуу мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ ашигтай гэсэн хөрөнгө оруулалтуудыг хийгээд явахад нэг зүйл анзаарагдсан нь миний өөртөө итгэх итгэл маш их нэмэгдсээр байсан. Хүн өөртөө итгэх итгэлтэй болж байж дараа дараагийн зүйлсийг хийж бүтээх урам зоригтой болдог юм байна гэж санагдсан. Надад бодсон юм бий.
Би криптовалютыг маш ихээр сонирхож орсон учраас тэр хэмжээгээрээ энэ талаар өөртөө цаг гаргаж судалдаг. Өөрийн сонирхол, зорилгодоо сонирхож тууштай байж чадсан хүн амжилт олдог болохоос биш нэг өдөр сонирхчихоод, маргааш нь больё гээд хаяад байвал юунд ч хүрч чадахгүй. Миний хувьд сонирхсон зүйлдээ маш тууштай явж чадсан. Тэр нь миний өөртөө хийсэн өөрчлөлттэй салшгүй холбоотой гэж боддог. Амьдралаас аз жаргал мэдэрч, илүү сайхан амьдрахыг хүсэж байгаа бол өөрчлөлтөөр өгөгдлөө улам илүү нэмэгдүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдлүүд (0)