Хөрөнгө оруулалт бол итгэлд суурилсан, урт хугацааны ашиг

Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээ мэдээлэл сонирхож, шимтэн уншдаг уншигчдадаа зориулан зоригтой сонголт, шийдэмгий байдлын үр дүнд амжилттай хөрөнгө оруулагч болж чадсан Т.Адъяатөмөрийн үзэл бодлыг хүргэж байна.

Т.Адъяатөмөр, Хүний их эмч

Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээ мэдээлэл сонирхож, шимтэн уншдаг уншигчдадаа зориулан зоригтой сонголт, шийдэмгий байдлын үр дүнд амжилттай хөрөнгө оруулагч болж чадсан Т.Адъяатөмөрийн үзэл бодлыг хүргэж байна. Ардтай нэгдэн, үргэлж хамт байдаг эрхэм харилцагчдаа баярлалаа.

Амжилт гэдэг хүн бүрт харилцан адилгүй. Заримд нь компани байгуулах, сая доллартой болох, өвчнөө ялан дийлэх, хөл дээрээ зогсож чадах нь амжилт байдаг. Миний хувьд өчигдрийн Адъяагаас өнөөдрийн Адъяаг илүү байлгаж, цаашлаад маргаашийн Адъяаг улам хүчтэйгээр бүтээхийн тулд тасралтгүй хичээж, урагшлах нь л амжилт. 

Сонголт 

Бид алхам тутамдаа зөв, бурууг нь ялгахад хэцүү олон сонголттой нүүр тулдаг. Үүн дотор хүний санаж хүссэн сонголт байхад сайн бодоогүй, санамсаргүй хийсэн буруу сонголтууд ч бий. Үргэлж зөв сонголт хийдэг, 100 хувь амжилттай яваа хүн гэж үгүй болов уу. Би хөрөнгө оруулалтын тал дээр бусдын л адил маш их алдаж ирсэн. Гол нь бага алдаа гаргая гэвэл зөв хөрөнгө оруулалтаа л зөв хийх хэрэгтэй юм билээ.

Миний амжилтын Ард 

Нэгэн өдөр би “эмч нар бол маш муу хөрөнгө оруулагч байдаг” гэсэн утгатай нийтлэл олж уншчхаад, яагаад? гэж нилээд бодож байлаа. Тэгээд 2015 оноос хойш яаж өөрийгөө илүү өндөр түвшинд хүргэх вэ? Яавал би ажил амьдралаа дээшлүүлж болох вэ гэж бодсоны эцэст хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар судалж эхэлсэн. Ингээд 2017 оноос зориглоод хөрөнгийн зах зээлд арилжаа хийж эхлэв. Эхлээд маш их алдсан. Байнга орж шалгана. Шалгах тоолонд ханш нь өссөн байвал хөөрнө. Унавал дагаад сэтгэлээр унана. Мөнгөө алдчихлаа гэж хямарна. Ингэж унаж, босож явсаар энэ салбарын талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болж, зах зээлийн савалгаа бол байх л зүйл юм байна, гол нь тууштай байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. 

Туршлага 

Хөрөнгө оруулалт гэдэг бол урт хугацааны итгэлд суурилсан үр ашиг. Хөрөнгө оруулахаар сонгосон компаниа урт хугацаанд үр ашигтай, амжилттай ажиллах юм байна гэдгийг харж, судалж чадвал эргэлзэлгүй итгээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл өнөө маргаашдаа биш, тодорхой хугацааны дараа үр ашгаа бодитоор өгдөг гэдгийг өөрийн туршлагаас ойлгож авч байлаа. 

Та хэн ч байж болно. Сайд, ерөнхийлөгч, энгийн нэг төрийн албан хаагч, оюутан, эсвэл тэтгэвэртээ гарсан нэгэн. Хэн байх нь чухал биш. Гол нь хэн байхаас үл хамааран аливаа төрлийн хөрөнгө оруулалтыг заавал хийх ёстой гэж би боддог.

Өнгөрсөнд алдсан байж болно. Мэдлэг дутмаг, муу хөрөнгө оруулагч байж болно. Харин өнөөдөр ахисан, маргааш сайжирсан байх ёстой. Алхам алхмаар суралцаж, ахиж чадвал ирээдүйд амжилттай хөрөнгө оруулагч болж чадна. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд