Я.Оюунгэрэл, Бүжигчин
Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээ мэдээлэл сонирхож, шимтэн уншдаг уншигчдадаа зориулан уйгагүй эрэл хайгуулын үр дүнд амжилттай хөрөнгө оруулагч болж чадсан Я.Оюунгэрэлийн үзэл бодлыг хүргэж байна. Ардтай нэгдэн, үргэлж хамт байдаг эрхэм харилцагчдаа баярлалаа.
Амжилт гэдэг бол насан туршдаа хийх ажлаа олох эрэл хайгуул гэж би хувьдаа боддог. Энэ эрэл хайгуул миний хувьд одоо ч үргэлжилсээр байна.
Би залуудаа бүжигчин байлаа. Бүжигчид эрт тэтгэвэртээ гарчихдаг онцлогтой учраас үргэлжлүүлээд бүжгийн багшаа хийгээд явсан. Тэтгэвэртээ гарчхаад өөр юу хийх вэ гэдэг талаар бодож, эрэл хайгуул хийж, маш их судалсан. Хувийн юм хийе гэсэн ч 2 хүүхэд маань 1 нь гадаадад амьдардаг, нөгөө нь Монголд байдаг ч ихэвчлэн хөдөө ажилладаг учраас хүн хүч хомс байв. Тиймээс эрж хайж, судалсны үндсэн дээр бондод хөрөнгө оруулъя гэж шийдсэн.
2019 онд бонд худалдаж аваад, өгөөжийг нь хуримтлуулж, хүүдээ байрны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж өгч байлаа. Энэ утгаараа бонд сонгож, хөрөнгө оруулсан маань зөв сонголт байсан. Энэ бол миний эрж хайсан зүйлсийн нэг хэсэг бөгөөд амжилтын багахан хэсэг нь юм.
Гавъяаныхаа амралтад гарсан хүмүүст тэтгэврийнхээ хэдэн төгрөгт баригдаж, хомсхон амьдрах тийм ч таатай биш. Тиймээс тэтгэврийн хажуугаар өөр орлоготой байх боломж бий гэдгийг үеийнхээ хүмүүст хэлмээр байдаг. Дуртай зүйлээ хийгээд, түүгээрээ мөнгө олж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь амжилт шүү дээ.
Сэтгэгдлүүд (0)