Хөрөнгө оруулагчид “сайтар судалж, зөв алхам хийх” нь чухал

Уншигч та бүхэнд Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч, Монгол Улсын Гавьяат тамирчин, XX зууны манлай, Даяар дуурсагдах Дархан мэргэн харваач Ш.Даваахүүгийн яриаг хүргэж байна.

 Ш.Даваахүү, Монгол Улсын Гавьяат Tамирчин, XX зууны манлай харваач, Даяар дуурсагдах Дархан мэргэн 

Уншигч та бүхэнд Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч,  Монгол Улсын Гавьяат тамирчин, XX зууны манлай, Даяар дуурсагдах Дархан мэргэн харваач Ш.Даваахүүгийн яриаг хүргэж байна. 

Таны хувьд анх хэзээнээс Ардтай холбогдсон бэ? 

  • 2013 оноос хойш би Ардтай холбоотой яваа. Тухайн үед Дэлхий нийтээрээ блокчэйн технологийг ашиглах, цахимжих тал дээр идэвхтэй ярьж байсан цаг. Миний зүгээс ч мөн тэдгээрийг сонирхож, биткойн, хувьцаа зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тухайн үед Ард  Санхүүгийн Нэгдлээс АвДар гэдэг зөвлөгөөг өгч байв. Миний хувьд тэрхүү зөвлөгөөний дагуу өөрт байсан мөнгөнөөсөө биткойн болон Ардын хувьцаа Аваад Дарчихсан. 

Нууц биш бол та тухайн үед биткойн болон Ардын хувьцааг ямар ханшаар авч байсан бэ? 

  • Биткойны ханш 8,000 гаруй доллар, харин Ардын (AARD) хувьцааны ханш 1,000 гаруй төгрөг байсан санагдаж байна.  

Тэгвэл та аль алинаас нь ашиг хүртэж чаджээ?  

  • Тийм ээ, тэгж хэлж болох юм. Миний хувьд гол нь “хадгал” гэдэг зөвлөмжийг нэлээн сайн хэрэгжүүлсэн. Тэгээд үргэлжлүүлээд Ардынхантайгаа хамт байж, Крипто Үндэстэн Сан маань Булган Ундрага компани болоход тэнд бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж амжсан. 

Танд авчирсан үр өгөөжөөс дурдаж болох уу? 

  • Болноо. 2 сая орчим төгрөгөөр авч байсан Ардын хувьцаа маань өнөөдөр 15 сая төгрөг болчихсон, 1 сая гаруй төгрөгөөр авч байсан койн маань 30 гаруй сая болон өсчихсөн байгаа нь нууц биш. Тэгэхээр миний зүгээс Ардынхаа хамт олонд их баярлаж, талархаж явдаг даа. “Энэ баг бол хэзээ ч худлаа ярьдаггүй” хүмүүс гэж би дотроо үнэлж байдаг юм.  

Та сүүлийн үед ямар криптовалютыг сонгож хөрөнгө оруулж байна вэ? 

  • Ер нь бол криптогийн салбарт сонирхол төрдөг болсон. Одоогоор АрдКойноо л авсан байна. Заавал шинэ юм сонирхъё гэхгүйгээр өмнөх хөрөнгө оруулалтаасаа хангалттай ашгаа хүртээд явж байгаа. Ажиглаад байхад, тэр тусмаа сүүлийн үед дэлхий нийтээрээ энэ криптовалют, цахим ертөнц, цахим мөнгө рүү анхаарлаа хандуулснаар энэ төрлийн зүйлс улам их хөгжих хандлагатай байна. Гэвч хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн гол нь “сайтар судалж, зөв алхам хийх” нь чухал юм уу гэж санасан.  Өөрөө судлаад, тооцоолоод орж болохооргүй байвал мэргэжлийн багаар дамжуулан эрсдэлээ маш сайн тооцоолсны үндсэн дээр хөрөнгө оруулах эсэхээ шийдээсэй гэж хүсдэг.  Миний хувьд бол Монголдоо анхдагч, асар их туршлагатай баг болох Ардынхаа залуусаас суралцаад, тодорхой хэмжээгээр өөрийнхөө боломжит санхүүгээр ороод хүртэх ашгаа хүртээд явж байна. 

Та хөрөнгө оруулалтаас олсон ашгаа юунд зарцуулдаг вэ? Хуваалцаач. 

  • Яг одоогийн байдлаар бол хөрөнгө оруулалтаас олсон ашгаа аваад зарцуулчихсан,  зарцуулчихья гэсэн бодол санаа надад байхгүй байна.  Хүртсэн ашгаа илүү ашигтай хувилбар руу шилжүүлэн дараагийн хөрөнгө оруулалтаа Ардынхантай хийгээд явдаг.  Бусад хүмүүст ч гэсэн зөвлөхөд, өөрийн тань оруулсан хөрөнгө оруулалтаас ашиг гарсан бол түүнийгээ дахиад ашигтай хувилбараар эргэлдүүлээд явбал илүү үр дүнтэй юм уу гэж санагдсан. 

Тэгэхээр та хөрөнгө оруулалтыг харьцангуй урт хугацаанд хардаг байх нь ээ? 

  • Тийм ээ, анхнаасаа хөрөнгө оруулалтын зорилго нь богино хугацааных байгаад, хүртсэн жаахан ашгаа гялс үрж зараад явах биш илүү урт хугацаанд харснаар илүү их өгөөж хүртэх боломжтой гэж боддог. Тэгэхээр хөрөнгө оруулагч хүн зорилгоо тодорхойлоод орвол ер нь зүгээр гэж хэлэх гээд байгаа юм. Миний өөрийн зорилт тийм байсан. 

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд