Зорилго тавиад түүндээ хүрч сэтгэл ханамж авах нь миний хувьд амжилт

Миний хувьд амжилт гэдгийг бусдад нээж өгч байгаа боломж. Эргээд ирэх хариу талархал гэж боддог. Мөн жижиг ч гэсэн зорилго тавиад түүндээ хүрчхээд кайф аваад сууж байгаа маань миний хувьд маш том амжилт юм.

Ө.Мөнхтөр Зээлийн эдийн засагч 

Миний хувьд амжилт гэдгийг бусдад нээж өгч байгаа боломж. Эргээд ирэх хариу талархал гэж боддог. Мөн жижиг ч гэсэн зорилго тавиад түүндээ хүрчхээд кайф аваад сууж байгаа маань миний хувьд маш том амжилт юм. 

Сорилт

Дижитал эрин зуун, дижитал үндэстэн гэж яригдах болсон энэ цаг үед бид бүхий л зүйлийг гар утсандаа багтаагаад аваад явах боломжтой болчихлоо. Бүх мэдээлэл нээлттэй болчихлоо. Гадаад дотоод зах зээл бүгд нээлттэй болчихсон ийм үед хөгжлийн бэрхшээлтэй байна уу, бэрхшээлгүй байна уу ялгаагүй. Боломж бүх залуучуудад нээлттэй байгаа. Сургуулиа төгсөөд хувиараа бизнес эрхлэх үү? Эсвэл мэргэжлээрээ ажиллах уу гэдэг сорилттой тулгарсан. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн компьютерын чиглэлийн мэргэжлээр дахин сураад хуучин мэргэжлээрээ ажиллая гэж эргэлт буцалтгүй шийдсэн л дээ.

Эхний өгөөж 

Компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаас эхлүүлээд өөр олон төрлийн хөрөнгө оруулалттай холбоотой сургалтуудад хамрагддаг байлаа. Тэр үеэс л хөрөнгө оруулалтын гараа эхэлсэн.  2017 оноос эхлэн хөрөнгө оруулалтынхаа багцыг бүрдүүлж байлаа. Тухайн үед Монголын зах зээл дээр хувьцаа, бонд гэсэн хоёр л хөрөнгө оруулалтын хэлбэр байсан. Тиймээс би хувьцаан дээр эхэлж хөрөнгө оруулалт хийж байлаа. Харин 2019 оноос крипто валютад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийсэн юм. Ингээд 2020 оноос эхлэн эхний хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэж эхэлсэн дээ. 

Амжилтын Ард - Талархал

Анх хүмүүст хөрөнгө оруулалтын ач холбогдлыг залхтал нь ярьдаг байлаа, Энд хөрөнгө оруулалт хийвэл ингэнэ, тэрэнд хөрөнгө оруулалт хийвэл тийм ашигтай гээд л. Ингэж зөвлөж байсан хүн маань одоо орон сууцанд орсон. Эргээд над дээр ирээд тэр үед чи надад хөрөнгө оруулалтын ашиг тусыг  “залхтал” яриагүй байсан бол гэхчлэн баярлаж талархсанаа хөгжилтэй ярьж суудаг. 

Эргээд харахад амжилтын талаарх миний төсөөлөл биелсэн мэт санагддаг. Мөнхтөр өө би байртай болчихсон шүү, машинтай болчихсон шүү гээд хэлэхийг нь харах юугаар ч сольшгүй сэтгэл дүүргэсэн мэдрэмж байдаг. Мэргэжилдээ эзэн байсны гавьяа гарч байна гэж хардаг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд