Г.Даваасүрэн, бизнес эрхлэгч
Амжилтад хүрэх хоёр арга зам байдаг гэж би хувьдаа боддог. Нэгдүгээрт, суралцах буюу боловсрол эзэмшиж. Хоёрдугаарт зорилго тавьж шаргуу хөдөлмөрлөх. Миний хувьд хоёр дахь арга зам буюу хөдөлмөрлөж амжилтад хүрэх замыг сонгосон. Хөдөлмөр хүнийг дайчин шаргуу болгож хүмүүжүүлдэг.
2008 онд компаниа байгуулаад ажиллаж эхлэв. 2016 онд эргэлтийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний хуримтлал бий болсон байлаа. Энэ үеэс мөнгөө юунд зориулах вэ, яах вэ гэдэг бодол төрсөн. Охиноо өндөр боловсрол эзэмшиж амжилтад хүрээсэй гэж бодсоны эцэст сургалтын төлбөрт нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийе гэж шийдэв. Эндээс улбаалан хувьцаа, бонд зэргийг судалж эхэлсэн.
2020 он гэхэд зорилгодоо аль хэдийн хүрсэн байв. Шаргуу хөдөлмөрлөж, зөв цагт зөв хөрөнгө оруулалт хийснээрээ, охиндоо чанартай боловсрол эзэмших ирээдүйн үүд хаалгыг нь нээж өгсөн. Өөрөөрөө одоо бахархдаг. Ийм боломж хүн болгонд нээлттэй байдаг.
Сэтгэгдлүүд (0)