Ард Лизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сүхбаатартай ярилцлаа.
“Өсдөг машин” хөтөлбөр бий болох хүртэл олон шинэ санаа, судалгаа, туршилтууд хийгдсэн. Банк санхүү, хөрөнгө оруулалт, даатгалын үйлчилгээг энэ хөтөлбөртөө хослуулсан. Хүүгээ төлөөд түрээс авдаг биш, хөрөнгө оруулалт хийгээд өгөөж хүртэж болдгийг харуулахаар зорьсон юм.
Иргэд автомашинаа маш их тордож, хамгаалдаг. Жилд нэг удаа оношлуулж, татвар төлж, шаардлага гарвал засвар үйлчилгээ хийлгэдэг гэхчлэн зардал гарна уу л гэхээс орлого орж ирдэггүй. Эдийн засаг талаасаа өгөөж байдаггүй. Манай хамт олон яг үүний эсрэг автомашины үнэ цэнийг унах бус өсдөг болгохоор ажиллаж байна. Хөтөлбөр маань амжилттай үргэлжилсээр хэдийн 4 сарын хугацаа өнгөрсөн байна.
Та унаж байгаа автомашинаа хөрөнгө оруулалт хэлбэрээр Ард Лизинг ХХК-д худалдчих. Харин таны Ардын дансанд машины үнийн дүнд дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд байршина. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд нь Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа болон АрдКойн багтана. Үүний дараа та өөрийн машинаа үргэлжлүүлэн унахдаа төлбөрийн таатай нөхцөл болох 60 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр унах боломжтой. Зарим хүмүүс үүнийг буруу ойлгоод байх шиг байна. Таван жилийн турш машинаа унах юм уу гэж. Үгүй ээ. Хөрөнгө оруулалт хэлбэрээр манайд худалдчихсан бол унаж байхдаа зарж, өөр бусдад түрээслэх нь таны эрх. Нөгөө талдаа дахиад өөр машин ч авч болно.
Түүнчлэн, Манай улс зөв талдаа гаръя гэж олон жил ярьсаар ирсэн. Энэ ажлын хүрээнд уг хөтөлбөрийг эхлүүлээд байна. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 78 хувь нь 10 жилээс дээш насжилттай гэх судалгаа бий. Үүнээс ангижрахад одоогийн автомашины үнэ цэнийг ирээдүйд хөрөнгө оруулалттай холбож өсгөх нь чухал нөлөө үзүүлэх юм. Өнөөдрийн унаж яваа 20 сая төгрөгийн автомашин, 5 жилийн дараа 100 сая төгрөгтэй дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг бий болгоно. Машинаа 100 сая төгрөг болгочихсон хүн түүгээрээ шинэ машин, эко машин, зөв хүрдтэй машин авахыг үгүйсгэхгүй. Тэр зүйлрүү л бид зорьж байна.
Бүтээгдэхүүний эрэлт маш их байгаа. Өсдөг машин хөтөлбөрөөс үүдээд цаашид хийх олон зүйлсийн санаа гарч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэд магадгүй таван жилийн дараа эргээд харахад ирээдүйдээ нэлээд том хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Түүнээс биш жил ирэх тусам үнэ нь унах байсан автомашин шүү дээ. Иймд чухал шийдвэрийг зоригтой гаргаж чадвал Монголдоо анх удаа хийгдэж байгаа инновацлаг бүтээгдэхүүний тусламжтайгаар зөв хүрдтэй автомашиныг нэвтрүүлэх, цаашлаад эко орчинг бүрдүүлэх боломж байна. Түүнчлэн, харилцагчдын хүсэлтийн дагуу автомашины үнийн дүнд дүйцэхүйц хэмжээний 70 % хөрөнгө оруулалт, 30 % бэлэн мөнгөөр “Өсдөг машинд” хамрагдах боломжийг нээж байгаа.
Ард Санхүүгийн Нэгдэл хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой. Хөрөнгө оруулагчид хэр олон байна, тэр чинээгээрээ энэ зорилго биеллээ олно. Та машин худалдаж авбал хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулалт авбал машин байхгүй. Харин “Өсдөг машин” хөтөлбөрт хамрагдвал аль аль нь байх боломжтой. Том зургаар нь харахад нэг компани нийгмийн хариуцлагын хүрээнд ашиггүй ажиллаж байж болох. Гэхдээ бид зорилгынхоо хүрээнд бүр олуулаа болмоор байна. Бид үргэлж илүү цар хүрээтэй зүйлрүү зорьж ажиллана.
Яг таны хэлснээр санхүүгийн хүмүүс бид өөрсдөө суралцаад явж байхад автомашинаа унаад явж байгаа жолооч ойлголтгүй байх нь зүйн хэрэг. Яг үнэндээ манайд санхүүгийн үйлчилгээний нэг стандарт тогтчихсон байдаг. Тэр нь урьдчилгаатай байх ёстой, тэгж байж машин авна гэх мэт ойлголт байсан. Энэ байдлыг өөрчлөхөөр ойлгохгүй байх нь аргагүй. Тиймээс бүтээгдэхүүн худалдан борлуулахаас урьтаж иргэдийн санхүүгийн боловсролд анхаарах нь нэн тэргүүнд тавигдах асуудал. Бид өдөр бүр санхүүгийн боловсролыг олон сувгаар үнэ төлбөргүй түгээж байна. Нөгөөтэйгүүр энэ үйлчилгээг авч байгаа хүн мөн адил санхүүгийн мэдээ мэдээллийг түгээгч юм. Авсан үйлчилгээнийхээ талаар цааш дамжуулж санхүүгийн боловсролыг түгээж байна гэсэн үг шүү дээ.
Сэтгэгдлүүд (0)