Б.Мичидмаа, Маркетингийн Ахлах Менежер, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Эрхэм уншигч танд Ардын баг хамт олны онцгой шигтгээ болсон Маркетингийн Ахлах Менежер Б.Мичидмаагийн түүхийг хуваалцаж байна.
Нэг удаа би шууд нэвтрүүлгийн үеэр техникээс шалтгаалсан алдаа гаргаж байлаа. Өмнө нь тест хийж, нилээд олон шалгаж орсон юм. Гэтэл шууд дамжуулалтан дээр гацчихсан. Телевизийн шууд нэвтрүүлэг учир удаан хүлээлгэх боломжгүй, компаниас төлсөн мөнгө, олон хүн үзэж байгаа, захирал юу гэж хэлэх бол, компанийн нэр хүнд, миний амьдрал гээд олон юм нүдэнд харагдаад өнгөрсөн. Тухайн үедээ аргалаад өнгөрч байсан хэдий ч миний сэтгэл зүрх аль хэдийн үхчихсэн, ажлаас гарах өргөдөлөө өгдөг юм билүү гэж бодож байтал тухайн үеийн шууд удирдлага маань алдаанаасаа суралцах боломж олгож байлаа. Унаад бүдрэхэд өвдөгөө гөвөөд ирээдүйг харах боломж олгосон тэр их итгэлийг дахин алдахгүй юм шүү гэсэн бодолтой илүү дайчин ажиллах болсон. Энэ кэйсээс алдсан ч алдаанаас суралцаж, дахин алдахгүй болтлоо сайн сургамж авах ёстой гэдгийг ойлгосон. Мэдээж хэн бүхэнд алдаа гаргах үе бий. Алдаа ч бай амжилт ч бай аль аль нь цаг хугацаандаа болоод өнгөрнө. Харин алдаагаа алдаа хэвээр нь үлдээх үү амжилтын эхлэл болгох уу гэдэг нь тухайн хүний хичээл зүтгэлээс хамаардаг юм болов уу гэж боддог.
Хүнээс үл хамааралтай зүйлсийг байнга шалгаж байх, стресс тест хийх.
Цагтай уралдаж ажиллахын тулд аль болох өөртөө тодорхой нарийвчилсан таскууд өгдөг мөн уулзалт, утсаар ярих зэрэгт илүү дутуу зүйл ярьж цаг авахгүйгээр, ярихаасаа өмнө хэлэх зүйлсээ бэлтгэж судалж байгаад ярьдаг.
Манай ажлын шаардлага бол нэлээн хурдтай ажиллахыг шаарддаг тиймээс судлаад хийх арга барилыг сурч авсан
Эхлээд судал дараа нь ярь
Ажлаа нарийн төлөвлөх тусам биелэх магадлал ихэсдэг
Тэмдэглэж аваад хийдэг. Өөрийн хийх ажлуудаа заавал бичиж, өөртэйгээ ойрхон байлгадаг. Өдрийн төгсгөлд checked гэсэн мэдрэмж авах дуртай.
Ажлаа эрэмбэлж ажилдаг (хамгийн чухлаас авахуулаад эрэмбэлдэг)
Хүний цагийг үрэхгүй байх
Аливаа ажилд гол санаа, эрсдэл, хоорондын уялдаа холбоог нь олж харахыг хичээдэг
Би олон зүйл оролдож, судалж явдаг нэлээд сониуч төрлийн хүн. Ажлаа хийж байхдаа, алхаж байхдаа сэтгэлзүйн амьсгалын дасгалууд хийнэ, тархины потенциалаа хэрхэн ашиглах талаар цаг гаргаж сонирхож судална, мөн сэтгэл зүй, астрологийн нийтлэл тогтмол уншина. Ер нь л нэг дор олон зүйлийг амжуулаад цагаа хэмнэчихдэг. Мөн кино урлагийн улаан фэн. Хөгшрөөд, их мөнгөтэй болбол кино зохиол бичиж продюсер хийхийг мөрөөддөг. Мөн ой санамж, дурсамжаа ашиглах дасгалууд хийдэг. Маш сонирхолтой байдаг. Хэрвээ энэ талаар илүү дэлгэрэнгүй судлая гэвэл How to use your - Tony Buzan номыг уншиж үзээрэй гэж зөвлөх байна.
Ард миний хувьд яг л "дайны талбар" шиг санагддаг. Бүгд л дор бүрнээ хийж байгаа зүйлээ төгс болгож "ялсан" мэдрэмж авахын төлөө ажиллана. Дээр нь маш хурдтай. Санхүү, технологийн салбар минут секундээр хөгжиж байгаа тул ажиллах хүчнээс тэр чинээгээрээ хурд шаарддаг. Нөгөө талаасаа манай хамт олон бол гэр бүлийн гишүүн шиг, хамгийн шилдэг ментор шиг, халамжтай найз шиг санагддаг.
Сэтгэгдлүүд (0)