Д.Чадраабал, Үйл ажиллагаа Эрхэлсэн Захирал, idax бирж
Монголд анхны Фючерс арилжааг нэвтрүүлж, 1 жилийн ойгоо угтах гэж буй idax Виртуал Хөрөнгийн Биржийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Д.Чадраабалтай ярилцлаа.
Бид анх 2016 онд дотооддоо Криптовалютад хөрөнгө оруулалт хийж, туршиж эхэлсэн юм. Харин 2017 Крипто Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд Монголд анх удаа Биткойныг Монгол төгрөгөөр авах боломжыг олгож Биткойн Банк болох XAPO-той хамтран ажиллаж эхэлсэн. Монголын анхны Виртуал хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чуулган болох Крипто Үндэстэн Чуулганыг зохион байгуулах үеэр дотоодын зохицуулагч байгууллагууд болон гадны томоохон төөлөлөл болох Xapo, Bitmain, Bitcoin.com зэрэг томоохон тоглогчид Монголд ирж байсан түүхтэй. 2018 онд урамшууллын оноо болох АрдКойныг ERC20 буюу Ethereum блокчэйн дээр гаргасан нь Монголоос анх гадны бирж дээр бүртгэгдсэн, Coinmarketcap, Coingecko дээр хүлээн зөвшөөрөгдсөн анхны Монгол төсөл болж чадсанд баяртай байдаг. Манай хамт олон 2020 онд Ард Апп дээр суурилсан АрдКойны төрөлх бирж DAX (digital assets exchange)-ийн үйл ажиллагааг эхлүүлж, өдгөө 400 мянган харилцагчтай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Мөн цаашлаад 2021 онд DAX-ийн үйл ажиллагааны хүрээг тэлэх системийн томоохон шинэчлэл хийж Маржин, Фючерс, ETF, P2P арилжаа, стейкинг гэх мэт олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор idax.exchange -руу шилжсэн бол 2022 оны 9 сарын 22-нд idax бирж Санхүүгийн Зохицуулах Хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдсэн тухай тогтоолоо гардан авсан анхны 3 биржийн нэг болсон юм. Энэ бүх ажлын дараа харахад бид бодитоор Крипто Үндэстэнг цогцлоож чадсан гэж хардаг, виртуал хөрөнгө эзэмшигч болон арилжаа хийж байгаа хүмүүсээр хязгаарлагдахгүй Монгол залуучууд блокчэйн технологи дээр өөрсдөө ажиллаж, дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож буйг онцлох хэрэгтэй.
Манай биржийн Futures арилжаа 100 гаруй хослолтой бөгөөд дэлхийн томоохон биржүүдтэй зэрэгцэж шинэ хослолуудыг харилцагчдадаа санал болгоод явж байна. Фючерс арилжаа гэдэг нь зах зээл уналттай үед ч ашиг хийх боломжтойгоороо давуу талтай байдаг. Ингэснээр idax биржийн харилцагчид “крипто өвлийн” үед ч арилжаанаасаа ашиг хийх боломжийг олгож байгаа юм. Бид 2022 оны 11 сарын 3-нд Монголд анх Фючерс арилжааг нэвтрүүлж, тун удахгүй 1 жилийн ойгоо тэмдэглэх гэж буйтай холбогдуулан нийт $10,000 шагналын сантай арилжааны тэмцээн зарласан, үүний хүрээнд арилжаандаа оролцоод нэмэлтээр USDT шагнал авах боломжтойгоос гадна оролцогчид маань арилжаалсан хэмжээнээсээ хамаарч АрдКойны урамшуулал авах боломжтой.
Виртуал хөрөнгийн салбарын эрх зүйн зохицуулалт Монгол Улсад төдийгүй олон улсад үүсэл, хөгжлийн шатандаа явж байгаа. Энэхүү хуулийн хүрээнд Монгол Улс албан ёсоор виртуал хөрөнгийн үйлчилгээг хүлээн зөвшөөрч, виртуал хөрөнгийн эрх зүйн харилцаанд оролцогч биржийг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан нь шинээр олон нийтээс мөнгө босгох мөн хоёрдогч арилжаанд оруулах сонирхолтой төслүүдийн хувьд ойлгомжтой нарийн шаардлагууд тавьж өгч чадсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өндөр шаардлага, шалгуур тавьсан зохицуулалтууд олон байдаг. Мэдээж манай бирж нь хууль, тогтоомжид заасан үүргүүдээ зөрчил, дутагдалгүй хэрэгжүүлэн ажиллахад анхаарсаар ирсэн билээ.
Олон нийтийн цахим сүлжээгээр иргэдийг залилсан, хууран мэхэлсэн, эд хөрөнгийг нь хулгайлсан зэрэг олон хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байна. Цахим хэлбэрээр үйлдэгдэж буй аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах юм. Иргэд гэмт этгээдүүдийн ярианд итгэж, өөрийн мэдээллээ дамжуулах, алдах зэргээр эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Иймд үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг иргэдэд зөвлөж байна. Манай бирж Эрүүгийн Цагдаагийн Алба, Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
idax бирж дээр 257 виртуал хөрөнгө болон 5 төрлийн суурь хослол /ARDX, MNT, USDT, BTC, ETH/ байгаа. Үүнээс гадна манай бирж 20 блокчэйн сүлжээг дэмждэг. Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журамд ВХҮҮ нь шинээр виртуал хөрөнгө олон нийтэд санал болгох, худалдах, арилжаанд оруулах тохиолдолд тухайн виртуал хөрөнгө гаргагчийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авч, гэрээ байгуулсан байх шаардлагатай бөгөөд зохицуулагч байгууллагад мэдэгдсэн байхыг шаарддаг. Бид аливаа дотоодын виртуал хөрөнгийн үнэ цэнэ, танилцуулга, төсөл хэрэгжүүлэгчийн эрх бүхий этгээдүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хянаж, судалсны үндсэн дээр Бүртгэлийн хороо болон ТУЗ-ийн хурлаар бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг. Энэ нь тухай виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдлийг бууруулах, хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдлүүд (1)