Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн орон нутагт суурьшиж ажиллах сонирхолтой болсон. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2023 оны IV улирлын ажиллагсдын судалгаагаар хөдөө орон нутагт ажиллагсдын тоо 662,073 байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл та бүхэнд хөдөө орон нутгийг сонгон ажиллаж, амьдарч буй мэргэжилтнүүд буюу Ард Даатгал ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Ц.Билгүүн, Ард Даатгал ХК-ийн Орхон салбарын захирал Б. Энхжин нарын ярилцлагыг хүргэж байна.
Ард Даатгал ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Ц.Билгүүн
Би Хөвсгөл аймагт төрж, өссөн. 2010 онд 10 жилийн сургуулиа төгссөнөөс хойш 2022 оны 9 сар хүртэл Улаанбаатар хотод 12 жил сурч, хөдөлмөрлөн ажиллаж амьдарсан. 12 жилийн дараа нутгаа зорих болсон шалтгаан минь Улаанбаатар хотын их түгжрэл, бөглөрөл, агаарын бохирдол, дуу чимээ, нүр их стрессээс болсон хэрэг л дээ. Өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг зав хомс, өртөг өндөр, нэг өдөрт бүтээх ажлын бүтээмж тун бага зэрэг нь миний орон нутгийг зорих гол шалтгаан болсон.
Ард Даатгал ХК-ийн Орхон салбарын захирал Б. Энхжин
Гэр бүлийнхэн минь их дэмжиж, хүлээж авсан. Охиноо сургуулиас нь шилжүүлэх талаар нэлээн ятгаж, ярилцсан. Хамт олны минь хувьд жаахан гайхсан ч гэлээ удирдлагууд маань бүхий л талаар дэмжиж байсан.
Ард Даатгал ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Ц.Билгүүн
Ажил, бизнесийн хувьд төсөөллөөс тэс ондоо байсан. 12 жилийн өмнө 10 жилээ төгсөөд явснаас хойших хөгжсөн хөгжил нь миний сэтгэлд хүрээгүй. Эсрэгээрээ над шиг залуус л ирж орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэж бодож, өөрийгөө хурцалсан. Танилын хүрээ ч тун муу, найз нөхөд, хамаатан садан маань хот хүрээ, гадагшаа дотогшоо гээд явчихсан байсан л даа. Бодож, төсөөлж ирсэн гол зорилго маань амар амгалан амьдрал, эрүүл агаар байсан нь биеллээ олсон учраас бусад зүйлс ч мөн адил цаг хугацааны эрхээр сайжраад явна гэдэгт итгэж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотоос орон нутгийг зорин ирж ажиллаж, амьдрах залуучуудын тоо ихээр нэмэгдэж байгааг харахад таатай байгаа. Түүчээ нь болбол, боломж нь илүү байна гэдэгтэй санал нийлдэг.
Ард Даатгал ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Ц.Билгүүн
Улаанбаатарт бүтэн өдрийн турш гадуур амжуулах ажлыг орон нутагт ердөө 1-2 цагийн дотор л амжуулчихдаг. Тиймээс өөртөө гаргах цаг зав Улаанбаатарт байсныг бодоход 3-4 дахин нэмэгдсэн. Шинэ ур чадварууд гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсийг их хийж байгаа. Жишээ нь энд волейбол, гитарын сургалтанд явах, фитнест явах, ууланд алхах гэх мэт маш олон хийх зүйлс бий. Ирэх жил манай аймагт усан бассейн баригдахаар төлөвлөгдсөн нь их таалагдаж байгаа.
Ард Даатгал ХК-ийн Орхон салбарын захирал Б. Энхжин
Аав минь юм болов уу. Би 10 жилийн хүүхэд байхдаа зуны амралтаараа аавыгаа дагаад франц эзэнтэй жуулчны баазад ажилладаг байсан юм. Гаднын жуулчид ч их ирдэг байлаа. Тэр үед жоохон хүүхэд байсан учраас туслах маягийн ажил хийдэг байсан юм. Тэрийг дууд ,тэрэнд тийм юм аваачиж өг гээд л аав маань дуудна. Миний охин ах эгч нар нь юм хэлбэл гялс гүйж очоод хийчхэж байгаарай. Тэр удаан хүнд бага зэрэг дургүй (тухайн үеийн франц захирал) тэгээд ч ажил сайн хийгээд сурчих юм бол миний охинд хэрэгтэй гээд л… Одоо бодоход ер нь хийх ёстой бол цаг тухайд нь сэтгэл гаргаад хий л гэсэн санаа юм шиг байгаа юм. Зарим үйлчилгээний газрын хүмүүс агаар дээр хөвж байгаа юм шиг л удаан манарсан хүмүүс байдаг. Хархаар жаахан стресстээд би байсан бол гээд л боддог.
Би хүмүүсийн хэлсэн эшлэл, зөвлөгөөг анхааралтай уншиж, таалагдвал нүүр номдоо хуваалцах эсвэл дэвтэр дээрээ бичих дуртай. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг үгээр өөрийгөө хурцалж явдаг даа.
Сэтгэгдлүүд (3)