Ардын Тэтгэврийн Сан ISO 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын стандартын гэрчилгээг гардан авлаа.

Photo 2024 09 25 14 59 23

Монгол Улсын ууган хувийн тэтгэврийн сан Ардын Тэтгэврийн Сан нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг 2023 онд амжилттай нэвтрүүлсэн бол 2024 онд ISO27001:2022 мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн удирдах тухай олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БНЭУ-ын TNV System Certification байгууллагаас олон улсын гэрчилгээ болон итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага Монсертф ХХК-аас Үндэсний гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.  

2007 онд “Монголын Тэтгэврийн Нэрийн Данс” нэртэйгээр Монголын хувийн тэтгэврийн анхны үйлчилгээ үзүүлэгч болж үүсгэн байгуулагдан өдгөө 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй манай компани Монголын 150,000 гаруй иргэдийг тэтгэврийн хуримтлалын үйлчилгээнд хамруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлсээр байна.

Photo 2024 09 25 14 59 23 (2)

ISO 27001:2022 стандарт нь  мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хэвийн үргэлжлүүлэх, тасралтгүй сайжруулах шаардлагуудыг тусгасан бөгөөд зорилго нь нийт харилцагчдын дата, мэдээллийг илүү найдвартай, аюулгүй байлгахад туслах юм. Энэ стандартыг нэвтрүүлснээр Ард Тэтгэврийн Сан нь өөрийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, харилцагчдынхаа итгэлийг улам батжуулж, үйлчилгээний чанарыг баталгаажуулсан үйл явдал боллоо.

Сэтгэгдлүүд (1)

    Зочин
    ·2025 оны 02 сарын 4, 11:40
    Ардын тэтгэврийн хуримтлалын өгөөж өндөр,цаг хугацаандаа өгөөж тооцож ордог санхүүгийн маш сайн бүтээгдэхүүн шүү

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 02 сарын 20, 15:23

Ардад хэрхэн

featured
2022 оны 02 сарын 22, 04:00

QR код гэж юу вэ?

featured
2022 оны 02 сарын 26, 04:00

Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

featured
2022 оны 03 сарын 2, 04:00

Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд