Цахим орчны аюулгүй байдлаа хамгаалах 10 дүрэм

Нийтийн орчинд интернэтэд холбогдох, жишээлбэл нийтийн WIFI ашиглаж байгаа үедээ аюулгүй байдлыг нь хянах боломжгүй байдаг шүү дээ.

АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийг төгсөж, Компьютерын шинжлэх ухааны мастер зэрэг хамгаалан, Монголын томоохон арилжааны банкинд бизнес, технологийн шинэчлэлт хариуцан 10 гаруй жил ажилласан туршлагатай Г.Тэнүүн нь Дижитал, Технологийн салбарын шилдэг зөвлөхүүдийн нэг юм. Банк, санхүү, төслийн менежментийн чиглэлээр арвин туршлагатай түүнээс уншигчдадаа зориулан, хувийн нууцаа хэрхэн хамгаалах, банкны болон бусад мэдээллээ найдвартай хадгалахад нь туслах зөвлөмж авч, та бүхэндээ хүргэж байна.

Хувийн мэдээллээ мэргэжлийн түвшинд, хязгаарлагдмал байлга

Ажил олгогчид болон харилцагчид таны гэр бүлийн байдал, эсвэл таны гэрийн хаягийг мэдэх хэрэг байхгүй. Тэд таны мэргэжил болон ажлын туршлага болоод тантай хэрхэн холбогдох боломжтой гэдгийг л мэдэж байхад болно. Танихгүй нэг хүнд өөрийн хувийн мэдээллээ өгөхгүй л биз дээ. Тэгвэл, цахим орчинд сая сая хүмүүст энэ мэдээллээ бүү өг.

Нууцлалын тохиргоог асаалттай байлга

Хакерууд ямагт таны тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байдаг. Вэб хөтөчийг болон олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглаж байгаагаас хамаарч,  тэд таны тухай маш ихийг ухаж мэддэг. Тэгэхдээ та өөрийн мэдээллийг хянах боломжтой. Вэб хөтчүүд болон утасны үйлдлийн системүүдэд ихэвчлэн цахим орчинд таны хувийн мэдээллийг хадгалах тохиргоо бий. Фэйсбүүк гэх мэт томоохон сайтууд хувийн мэдээллийн нууцлалыг сайжруулсан тохиргоонуудтай байдаг. Хувийн мэдээлэл нууцлалын эдгээр хамгаалалтуудаа байнга асаалттай байлгах хэрэгтэй. 

Safe Browsing-г дадал болго

Аюултай гудмаар алхахыг та хүсэхгүй л байх, цахим орчинд ч мөн битгий аюултай гудмаар яв. Цахим орчны гэмт хэрэгтнүүд эрээ цээргүй контентуудыг өгөөш болгон ашигладаг. Тэд заримдаа хүмүүс зүй бус контентод татагдаж, хайж байх үедээ анхаарал болгоомжоо сул тавьдаг гэдгийг мэддэг. Интернэтийн орчинд та хайхрамжгүйгээр ямар нэгэн мэдээлэл дээр дарахад л хувийн мэдээллээ алдах эсвэл таны төхөөрөмж вируст автах аюултай. Өөрийгөө хянаж, хүслээ захирснаар та хакеруудад боломж олгохгүй. 

Интернэт холболт тань аюулгүй эсэхийг нягтал. Аюулгүй VPN холболтыг ашигла

Нийтийн орчинд интернэтэд холбогдох, жишээлбэл нийтийн WIFI ашиглаж байгаа үедээ аюулгүй байдлыг нь хянах боломжгүй байдаг шүү дээ. Байгууллагын цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд “төгсгөлийн цэг” -үүд буюу хувийн сүлжээ, гадаад ертөнцтэй холбогддог газрууд дээр ихээхэн анхаардаг. Таны эмзэг төгсгөлийн цэг бол таны локал интернэт холболт юм. Хэрвээ та банкны дансны дугаар гэх мэт хувийн мэдээллээ оруулах шаардлагатай нөхцөлд тухайн төхөөрөмж аюулгүй эсэхэд эргэлзэж байгаа бол илүү аюулгүй WIFI сүлжээнд холбогдотлоо хүлээсэн нь дээр гэдгийг сануулъя.. 

Интернэт ашиглахдаа аюулгүй байдлаа  сайжруулахыг хүсвэл, аюулгүй VPN холболт ашиглаарай. VPN нь солилцож байгаа мэдээллийн урсгалыг хэн ч хянах, авах боломжгүй, аюулгүй холболтыг таны төхөөрөмж болон интернэт сервер хооронд үүсгэж өгдөг. 

Юу татаж буйгаа анхааралтай шалгах нь чухал

Цахим гэмт хэрэгтний тэргүүн зорилгуудын нэг бол таныг хуурч, вирус татуулах явдал юм. Дотроо вирус агуулдаг эсвэл мэдээлэлд тань нэвтрэх гэж оролддог програм эсвэл апп гэсэн үг. Энэ вирус нь апп хэлбэрээр өөрийгөө нуух боломжтой, алдартай тоглоом, замын түгжрэл эсвэл цаг агаар хянадаг апп зэрэг хэлбэрүүдтэй байдаг. Сэжигтэй санагдсан, эсвэл итгэлгүй сайтаас олсон аппуудыг бүү татаж аваарай. 

Аюулгүй байдал хангасан сайтуудаас л онлайн худалдан авалт хийж байгаарай

Цахим орчинд худалдан авалт хийх бүрт та кредит карт эсвэл банкны дансны мэдээллээ оруулах хэрэгтэй байдаг шүү дээ. Аюулгүй байдал хангасан нууцлалтай холболт бүхий сайтууд дээр л энэхүү мэдээллээ өгч байгаарай. Та сайтыг ауюлгүй байдал хангасан, нууцлалтай холболттой эсэхийг тухайн сайт,  https: гэж эхэлж байгаа эсэхээр шалгах боломжтой. (S нь аюулгүй холболттой гэсэн үг) Мөн сайтын хаягны хажууд цоожны дүрсээр тэмдэглэсэн байдгийн анзаарч хараарай. 

Постолж байгаа зүйлстээ хянамгай хандах

Интернэтэд устгах товч байдаггүй. Цахим орчинд үлдээсэн таны сэтгэгдэл болон зургууд хэзээ ч устахгүй байх боломжтой. Яагаад гэвэл эх хувилбарыг нь устгасан ч бусад хүмүүсийн үүсгэж, цааш түгээсэн хувилбарууд устахгүй. 

Цахим орчинд танилцсан хүмүүсээс болгоомжил

Цахим орчинд танилцсан хүмүүс үргэлж өөрийн хэлсэн шигээ хүн байдаггүй. Магадгүй тэд жинхэнэ хүн биш ч байж болно. Олон нийтийн, сүлжээнд хуурамч хаяг үүсгэх нь хакеруудын анзааргагүй веб хэрэглэгчдэд ойртох шилдэг аргуудын нэг гэдгийг санаарай. Өөрийн хувийн болон нийгмийн амьдралдаа болгоомжтой, анзааргатай байдаг шигээ цахим орчинд ч мөн болгоомжтой байж, биеэ зөв авч явахыг зөвлөе.

Антивирусын программаа байнга хамгийн сүүлийн хувилбараар шинэчил

Интернэт аюулгүй байдлын программ хангамж таныг бүх аюулаас бүрэн хамгаалж чадахгүй. Гэхдээ энэ нь ихэнх вирусыг илрүүлж, устгаж чаддаг ба хамгийн сүүлийн хувилбар болгон шинэчилсэн байх хэрэгтэй болдог. Мөн үйлдлийн системийн  болон хэрэглэж байгаа аппуудаа сүүлийн хувилбар болгон шинэчилж байх хэрэгтэй. Эдгээр нь аюулгүй байдлын нэн чухал давхаргыг бүрдүүлдэг. 

Интэрнэт ашиглах эдгээр 10 аюулгүй байдлын дүрмийг баримталснаар та цахим орчинд хайхрамжгүй хүмүүст учирч болох гэнэтийн таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалж чадна.

Сэтгэгдлүүд (2)

    enkhsaikhan
    ·2024 оны 11 сарын 22, 19:32
    goy ain
    Жулдыз
    ·2024 оны 10 сарын 21, 17:05
    Үнэхээр гоё мэдлэгээ авсан

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 02 сарын 20, 15:23

Ардад хэрхэн

featured
2022 оны 02 сарын 22, 04:00

QR код гэж юу вэ?

featured
2022 оны 02 сарын 26, 04:00

Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

featured
2022 оны 03 сарын 2, 04:00

Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд