Хөрөнгөтэй байх нь мэдээлэлтэй байхаас эхэлнэ

Та эндээс амжилттай хөрөнгө оруулагч болох сууриа олоорой.

Та эндээс амжилттай хөрөнгө оруулагч болох сууриа олоорой.

Амжилттай хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ? 

Хөрөнгийн зах зээлд байр сууриа олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийг бид шаргуу хөдөлмөрлөсөн, бусдаас илүү хичээнгүй, ухаантай зэргээр олон төрөлд хувааж боддог. Гэвч үнэндээ тэд санхүү, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг тогтмол уншиж, судалдгаас гадна суурь мэдээллээ хаанаас авахаа мэддэг. Ихэвчлэн мэдээлэл авдаг тодорхой сувагтай болсон байх нь элбэг. 

Мянган маргаашийг хүлээсээр л байх уу? 

Бидний дийлэнх нь хуримтлалаа хэзээ, хаанаас, хэрхэн эхлүүлэх вэ? Хуримтлалын зорилго нь юу вэ? Өдөр тутамдаа болон урт хугацаандаа санхүүгийн эрсдэлд орохгүй байхын тулд хэрхэх вэ? гэхчлэн маш олон асуултуудыг тээж явдаг атлаа түүнд хүрэх “жор”-оо судлахаа мартчихдаг. Оронд нь, тэгж байгаад нэг эхэлнэ дээ гэж дуусашгүй маргаашуудад даатгасаар байдаг.

Магадгүй хөрөнгө оруулалт, санхүүгийн ойлголтыг судлах нь амаргүй гэж халгадаг эсвэл энэ талын мэдээллийг хамгийн энгийн, ойлгомжтой тайлбарласан сувгийг олж чаддаггүй байж болох. 

Тэгвэл бид таны мэдлэгийн эрэл хайгуулд нэмэр болох дараах сувгуудыг санал болгоё. Өдөр тутамд санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой чанартай мэдээлэл бэлтгэн хүргэдэг эдгээр сувгуудтай хамт байж, амжилттай хөрөнгө оруулагч болоорой. 

Ард Академи - Санхүү, хөрөнгө оруулалт, крипто зах зээлтэй холбоотой мэдээллийг олон төрөл хэлбэрээр хүргэхээс гадна салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн хамт цахим болон танхимын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. 

Lemon Press - Вэб хуудас болон подкастаараа дамжуулан санхүү, хөрөнгө оруулалтын зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг цаг алдалгүй түгээдэг. 

Bloomberg TV Mongolia - Олон улсын болон дотоодын санхүү, хөрөнгийн зах зээлд өрнөж буй онцлох мэдээллүүдийг сорчлон хүргэдэг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд