"Аливаа зүйлийг эхлүүлсэн бол удаанаар ч болов урагшилсаар дуусгах хэрэгтэй"

Humans of Ard - Энэ удаагийн зочноор Ард Экс ХХК-ийн Системийн Админ Э.Цэнджаргал оролцлоо.

Humans of Ard - Энэ удаагийн зочноор Ард Экс ХХК-ийн Системийн Админ Э.Цэнджаргал оролцлоо. 

Миний хувьд DAX, iDAX биржүүд дээр харилцагчдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон шинэчлэлт, сайжруулалт, шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг харилцагчдад хүргэх, үүнтэй холбоотойгоор багаа ахлан ажиллах үүрэгтэй. Мөн биржтэй холбоотой шаардлагатай мэдээллүүдийг боловсруулж, удирдлага болон баг хамт олондоо танилцуулах, системийн хэвийн ажиллагаа дээр хяналт тавьж, аливаа алдаа гарахаас сэргийлж, технологийн багийнхантай хамтарч ажилладаг.

Анх 2019 онд Ард Бит компанид АрдКойны гүйлгээ, бүртгэл хариуцсан ажилтнаар орж байсан. Харин 2020 оноос бид өөрсдийн гэсэн цахим биржтэй болох ажлыг эхлүүлсэн. Тухайн үед манай баг цөөхүүлээ, гэтэл АрдКойны өсөлт, DAX бирж нээгдсэнтэй холбоотойгоор төсөөлөөгүй их ачаалал гэнэт ороод ирсэн. АрдКойн, DAX-ын талаар мэдээлэл авах хүсэлтэй харилцагчид оффисын үүдэнд урт цуваа үүсгэн зогсдог байсан. 

Тэр бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд маш богино хугацаанд цахим бирж, крипто арилжаа хэрхэн явагддаг болон цаана нь технологи, үйл ажиллагаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хувьд ямар процесс явагддаг талаар бүгдийг эхнээс нь бие даан сурах шаардлага гарч байсан. Тухайн үед яг үнэндээ шантрах үе хэд хэд байсан ч хамт ажиллаж байсан удирдлагууд болон гэр бүлийнхэн маань надад маш их итгэл хүлээлгэж, тусалж дэмжиж байсан учир давж гарч чадсан гэж боддог.

 

Аливаа зүйлийг эхлүүлсэн бол удаанаар ч гэсэн урагшилсаар түүнийгээ дуусгаж, үр дүнг нь үзэх хамгийн чухал. Дунд нь шантрах эсвэл хэцүү зүйлс тулгарсан ч давж гарч, эхлүүлснээ дуусгаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог учраас зорилгынхоо зүгт тууштай алхах болно.

Ер нь хүнд урам зориг гэдэг маш их хүчийг өгдөг юм шиг санагддаг. Миний хувьд удирдлага, баг хамт олон маань надад аливаа ажлыг хийж чадна гэсэн итгэл хүлээлгэх үед тэр бүхнээс урам зориг авдаг. Мөн гэр бүлийнхэн маань намайг ачаалалтай ажиллах үед ойлгож, тусалж дэмждэг учраас олон зүйл бодохгүйгээр ажилдаа бүх анхаарлаа хандуулж чаддаг. 

Цаашдаа тасралтгүй хөгжиж байгаа блокчэйн технологи, крипто зах зээлийн талаар илүү их судалж, мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байгаа. Энэ салбарт надад ямар боломжууд байгааг анзаарч, тус салбартаа үргэлжлүүлэн ажиллахыг хүсдэг. Учир нь миний энэхүү салбарт зориулсан 3 жилд өдөр бүр шинэ содон зүйл тохиолдож, мэдлэг мэдээллээ тогтмол сэлгэж, өөрийгөө хөгжүүлэх сэдлийг өгдөг нь улам их сонирхол төрүүлэх болсон.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд