Харилцагчдаас ирсэн түгээмэл Асуулт, Хариулт

Гурвалсан гэрээ гэж юу вэ? Тухайн гэрээг хийснээр харилцагчид ямар давуу тал үүсэх вэ?

Гурвалсан гэрээ гэдэг нь Харилцагч, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон брокерийн компани хооронд хийгдэж буй гэрээ юм.

Харилцагчтай гурвалсан гэрээ хийж гэрээг ҮЦТХ-руу явуулж баталгаажуулдаг бөгөөд ойролцоогоор 14-21 хоногт баталгаажна.

Харилцагчийн гурвалсан гэрээ баталгаажсан тохиолдолд Ард Аппаар мөнгө хүсэх өргөдөл илгээхэд мөнгө нь тухайн өдөртөө харилцагчийн дансанд орно.

Хэрэв гурвалсан гэрээ байгуулаагүй харилцагч Ард Аппаар мөнгө хүсэх өргөдөл илгээсэн тохиолдолд мөнгө нь ажлын 3-5 хоногийн дотор харилцагчийн дансанд орно.

Нэг байгуулсан байхад гэрээний хугацаа дуусах гэсэн асуудал үүсэхгүй. Хугацаа хязгааргүй.

Зөвхөн насанд хүрсэн хүн тус гэрээг байгуулах боломжтой.

Гадаадад байгаа харилцагч гурвалсан гэрээг хэрхэн байгуулах вэ?

Харилцагч order@ardsecurities.com и-мэйл хаягаар гурвалсан гэрээ байгуулах хүсэлт илгээнэ.

Хүсэлтийн дагуу Ард Секюритиз ҮЦК-ийн ажилтан и-мэйлээр гурвалсан гэрээг илгээнэ.

Харилцагч гэрээг бөглөн сканердан и-мэйлээр илгээнэ. Илгээхдээ мөн өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийн урд болон ард талын зургийг хавсарган илгээх шаардлагатай.

iDAX биржид хэрхэн бүртгүүлэх вэ?

IDAX биржид дараах зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

1.idax.exchange сайтаар нэвтэрч орон БҮРТГҮҮЛЭХ цэсэд хандана.

Өөрийн ашиглах НУУЦ ҮГ шинээр зохион оруулна. / Нууц үг нь том үсэг, жижиг үсэг, тооноос бүрдсэн 8-аас дээш тэмдэгт бүхий байх /

Нууц үгээ ахин давтан оруулна.

Найзаа урьсан кодоо оруулна. / Заавал шаардлагагүй. /

Үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцан зөвшөөрсөн тохиолдолд “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА IDAX” сонголтыг идэвхжүүлэн БҮРТГҮҮЛЭХ дээр дараарай.

Таны бүртгүүлэхдээ оруулсан утасны дугаарт TAOVIP дугаараас 6 оронтой баталгаажуулах код очих ба тухайн кодыг амжилттай оруулснаар бүртгэгдэх болно.

Ард Апп-д бүртгэлтэй дугаараа хэрхэн солих вэ?

Харилцагч та өөрийн хүсэлтээ Help@ard.mn и-мэйлрүү  дараах 4 зургийн хамт илгээнэ үү.

1. Дугаар солих хүсэлтээ илэрхийлсэн гараар бичсэн өргөдлийн зураг /өргөдөл дээр иргэний үнэмлэхийн урд талыг тавин хамт авах /

2. Өөрийн гараар бичсэн өргөдөл болон иргэний үнэмлэхээ хамт барьсан өөрийн селфи зураг.

3. Иргэний үнэмлэхийн УРД болон ХОЙД зураг

Та өргөдлөө А4 хэмжээтэй цаасан дээр "Ард Кредит ББСБ" ХК - д өргөдөл гаргах нь: гэж хаяглаад бичээрэй.

Хэрэв:

• Иргэний үнэмлэх байхгүй бол хүчинтэй хугацаатай иргэний үнэмлэхийн лавлагаа эсвэл И- Монголиагийн иргэний үнэмлэхийн зургаар солиулах боломжтой.

• Гадаадад байгаа харилцагч зөвхөн гадаад паспортын зургаар дугаараа солиулах боломжтой ба солиулах дугаар нь зөвхөн гадаад дугаар байх ёстойг анхаарна уу .

Мөн салбарт өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй хандан дугаараа солиулах боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд