Хөрөнгө оруулалтын цагаан толгой

“Хөрөнгө оруулалт” гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Өөрийнхөө хөрөнгийг бусдад даатгах гэж байгаа мэт санагддаг юм биш биз

“Хөрөнгө оруулалт” гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Өөрийнхөө хөрөнгийг бусдад даатгах гэж байгаа мэт санагддаг юм биш биз. Тэгвэл, ухаалаг хөрөнгө оруулагч хэрхэн өөрийгөө таньж, хөгжүүлж, хөрөнгө оруулалтаас ашиг хүртдэг тухай Ухаалаг Хөрөнгө Оруулагч ном заадаг. Энэхүү номыг Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал Э.Амарбаясгалан орчуулсан билээ. Түүний хувьд Байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад удирдах албан тушаал хашиж байжээ. Мөн АНУ-ын Жоржиагийн Их Сургуульд Санхүүгийн чиглэлээр бакалавр, мөн Индиана Их Сургуульд Санхүүгийн чиглэлээр Мастер цол хамгаалж хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм.

Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүн бүрийн уншвал зохих номоор нэрлэгдээд буй  “Ухаалаг хөрөнгө оруулагч” номоос юу мэдэж авах бол? Орчуулгын бүтээлээ товчлон хүргэх түүний ярианд анхаарлаа хандуулцгаая.

Энэхүү номыг монголчууддаа хүргэхийг хүссэн шалтгаан

Би хөрөнгийн “зах”-ын цагаан толгой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” номыг 2018 онд орчуулан хэвлүүлсэн билээ. Энэ номыг дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффеттийн их сургуулийн багш Бенжамин Граэм бичсэн гэдгийг та бүхэн сонссон байх. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичиг монгол хэлээр байгаагүй нь надад энэ ажлыг хийх санаа өгч байлаа.

Энэ номын гол санаануудаас та бүхэнтэй хуваалцъя. Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Тоон шинжилгээн дээр үндэслэж үндсэн хөрөнгө оруулалтаа хамгаалж, хангалттай ашиг олох үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэБусад бүх ажиллагаа бол спекуляци буюу азаа сорих юм.”

Энэ номонд, тоон шинжилгээнд үндэслэж хувьцааны үнэ цэнийг тодорхойлоод хувьцааны үнэ цэн бирж дээр арилжаалагдаж байгаа үнээс хямд үед хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Энэ аргачлалыг үнэ цэнийн хөрөнгө оруулалтын арга гэдэг. Энгийнээр хэлэхэд сайн компанийн хувьцааны үнэ цэнийг санхүүгийн тайлан болон бусад шинжилгээн дээр үндэслэж тогтоогоод ,тэр үнээс “онцгой” хямдралтай үнээр авч чадвал өндөр ашиг хүртэх боломжтой юм.

Бидний тархи хөрөнгө оруулалт хийхэд саад болохоор кодлогдсон байдаг

Бас нэгэн сонирхолтой санааг дурдахад, бидний тархи хөрөнгө оруулалт хийхэд саад болохоор кодлогдсон байдаг байна. Тийм учраас бид сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, харин судалгаа шинжилгээ дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Хувьцаа унасан тохиолдолд зарах эсвэл өссөн тохиолдолд худалдаж авахаас болгоомжлоорой.

Мөн алдагдал хийх нь ашиг хийхээс хоёр дахин хүчтэй сэтгэлзүйн хямрал үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл 100 долларын алдагдал хүлээх нь 200 долларын ашиг хийснээс илүү хүчтэй сэтгэл хөдөлгөдөг ажээ. Үүнийг хэрхэн удирдах ёстой вэ гэхээр, багцын өөрчлөлтөө мөнгөн дүнгээр бус хэдэн хувиар өөрчлөгдсөнөөр нь хэмжих, хөрөнгө оруулалтаа тоон шинжилгээнд үндэслэж хийх, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж багцаа өөрчлөхдөө ч мөн тоонд суурилсан аргаар хийх ёстой юм.  

Бид сонссондоо итгэж, буруу ойлголттой болдог    

Бидэнд хамгийн их сонсогддог буруу ойлголтуудаас хэлэхэд, өгөөж эрсдэлээс шууд хамааралтай байдаггүй. Харин ухаалгаар хөдөлмөрлөх чадвараас хамааралтай байдаг. Зогсолтгүй шинжилгээ судалгаа хийж ухаалгаар хөдөлмөрлөж чадваас харин ч бага эрсдэл гаргаж өндөр ашиг хүртэх боломжтой. Мөн эрсдэл хүний наснаас хамаардаг гэдэг буруу ташаа ойлголт бий. Ахимаг настай, чинээлэг хүмүүс заавал бонд авч хувьцаанаас татгалзах нь утгагүй. Харин ойрын ирээдүйд орон сууц, машин, хурим гэх мэт зардлууд гаргах шаардлагатай залуус өндөр хэлбэлзэлтэй хувьцаа авснаас бонд авсан нь илүү дээр байдаг.      

“Ухаалаг хөрөнгө оруулагч” номын зах зухаас дурдахад ийм байна. Хэрвээ та энэхүү номын Монгол хувилбарыг уншихыг хүсвэл энд дарж захиалж аваарай. Мөн энд дарж Мягмар гараг бүр Ард Секюритиз ҮЦК-аас зохион байгуулдаг “Ухаалаг хөрөнгө орууалгч” анхан шатны онлайн сургалтад хамрагдах боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд