Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хүнд юу хамгийн чухал вэ? Мэдээж "судалгаа" хийж, тухайн компанийнхаа үйл ажиллагааны тайланг уншин таньж мэдэх нь чухал. Бид уншигчдадаа шат шатны санхүүгийн боловсрол олгохыг зорьдог билээ. Энэ удаа Хөрөнгийн Зах Зээл сонирхогчдодоо зориулан компаниудын төлбөртэй судалгаануудыг үнэ төлбөргүй хүргэж байгаадаа таатай байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын судалгаатай танилцаарай.
Энэхүү компанийг 1994 оны 1-р сарын 25-д Robert Martin Friedland үүсгэн байгуулсан бөгөөд ашигт малтмал хайх, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн төв оффис нь Канадын Квебек хотод байрладаг ч, гол ашигт малтмалын орд нь Монгол улсын өмнөд хэсэгт байрлах Оюу Толгойн зэс-алт-мөнгөний төсөл юм.
Оюу Толгойн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнэд холимог нөлөөлөл үзүүлж байна. (Алтны фьючерсийн жилийн өсөлт: +36.6%, зэсийн фьючерсийн жилийн өсөлт: -9.86%). Хөрөнгө оруулагчид цар тахлын тодорхой бус байдлаас үүдэлтэй хөрөнгийн зах зээл болон гол түүхий эдийн фьючерсийн үнийн хэлбэлзэл, гэнэтийн огцом өөрчлөлтийн эрсдэлээс дөлж эрсдэл багатай аюулгүй хөрөнгө оруулалт болох алтанд мөнгөө байршуулснаар алтны үнэ огцом өсөөд байна.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд хэсэгт хайгуул хийх эрх бүхий 3 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын тусгай зѳвшѳѳрлүүд дээр хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонтогийн хѳрѳнгийн бирж (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржид (MSE:ERDN) давхар бүртгэлтэй.
Эрдэнэ Ресурс нь Монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт 10 гаруй жил хайгуул судалгааг хийн гурван ордыг нээн илрүүлсэн. Хѳндий алтны дүүрэг нь ѳндѳр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн тѳлѳвт талбайг хамардгаас хоорондоо 16 км зайд орших Баян Хѳндий (“Баян Хѳндий” эсвэл “БХ”), Алтан Нар (“Алтан Нар” эсвэл “АН”) ордууд юм. Мѳн Баян Хѳндий алтны тѳслѳѳс зүүн зүгт 40 км зайд Компани Зуун Мод хэмээх томоохон зэс-молибденийн тѳслийг нээн илрүүлсэн ба энэхүү тѳслийн ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг 100% эзэмшдэг.
Степ Голд ХХК нь Монгол улсын зүүн хэсэгт тодорхой ашигт малтмалын нөөц бүхий алт мөнгөний дэвшилтэт төслийг боловсруулж буй уул уурхайн компани юм. Энэхүү төслийн гол ач холбогдол нь алт болон мөнгөний өртөг зардал багатай овоолгон уусмалын үйл явцыг нэн даруй хөгжүүлэхэд оршино. Энэхүү төсөл нь одоогийн байдлаар төслийн өмнөх боловсруулалт, барилга байгуулалтын шатанд явж байгаа бөгөөд компанийн тавьсан зорилгын дагуу 2019 оны 1-р сард үйлдвэрлэлээ эхлүүлэх юм. Steppe Gold компани нь мөн Монгол дахь Уудам Хөндий (Uudam Khundii/UK) гэх хайгуулын шатны ашигт малтмалын ордыг нэмэлтээр худалдаж авсан байна.
Уудам Хөндийн төсөл нь Баянхонгор аймагт орших 14,397 га талбайд нэг хайгуулын лиценз бүхий төсөл юм. Степ Голд ХХК нь геологийн зураглал, геохимийн түүвэрлэлт, геофизикийн судалгаа, суваг авах гэх мэт хэтийн төлөвт анхны хайгуулын ажлуудаа эхлүүлсэн байгаа.
Монгол улсын баруун алтны бүсэд 14,000 гаран га газарт хайгуул хийсэн
Нийт 14,400 га газрыг эзэмшдэг ба 80/20 харьцаагаар Баянхонгор аймгийн засагтай хамтран эзэмшдэг.
Компани нь цаашид лицензийг нь эзэмших зорилгоор одоогоор 200,000 га талбайд үнэлгээ хийж байгаа.
Алтан Цагаан Овоо алт мөнгөний төсөл нь Дорноговь аймгийн Цагаан Овоо сумын нутаг дэвсгэрт орших 5,942,63 га газарт хайгуулын эрхтэй төсөл юм. 2017 оны 10 сард хийгдсэн ТЭЗҮ дээр АТО төслийг 146'699 унц Au ба 672'518 унц Ag-г төслийн нийт хугацаанд 19.6 сая ам.долларын капиталын зардал, 48.8 сая ам.долларын үйл ажиллагааны зардалтайгаар ил уурхай болон хөгжүүлэх төлөвлөгөө байгаа юм.
2020 онд 60 мянган унц алт олборлохоор төлөвлөөд байгаа.
Цаашид хүчин чадлаа өргөтгөж жилд 150 мянган унц хүргэхээр зорьж байгаа.
I-р шат - Ил уурхай, овоолгын уурхай бүрэн гүйцэд баригдаж ашиглалтад оруулсан. ADR үйлдвэрийг амжилттай туршиж, ажиллуулж байгаа.
Үйл ажиллагааны зардал багатай, өндөр маржин бүхий исэлдсэн овоолго бүхий алт, мөнгөний үйлдвэрлэл
Уусмалын дэвсгэр дээр 2.13г/т алтны олборлож, буталж, овоолсон 300,000т хүдэр
Энгийн хүний нүдээр хэрхэн үнэт цаасны шинжилгээ хийх вэ? Багцаа хэрхэн бүрдүүлэх вэ? зэрэг сонирхолтой сэдвээр Ухаалаг хөрөнгө оруулагч номын орчуулагч, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан та бүхэндээ онлайн сургалтыг хүргэх гэж байна.
Жич: Сургалт 2020 оны 7-р сарын 28-ны өдөр болно
Та сургалтад суухыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү::
Сэтгэгдлүүд (0)