Чинээлэг хүмүүс мөнгийг өөртөө ажиллуулж хүүгийн орлого олдог бол бусад хүмүүс ихэвчлэн мөнгөний боол болж хүүгийн дарамтад амьдардаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд мөнгийг өөртөө ажиллуулж сурах хэрэгтэй.
Таны мөнгө хэзээ ч унтахгүй, зогсолтгүй таны төлөө ажиллана гэхээр гоё байгаа биз? Тэгвэл мөнгийг өөртөө ажиллуулах таван аргыг зааж өгье.
Юуны түрүүнд бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй. Сүүлийн гурван сарын төсвөө хүснэгтэд оруулж орлого зардлаа бүртгээд үзээрэй. Тогтмол зардлууд чинь болон нэг удаагийн эсвэл тэвчиж болох зардлууд чинь гараад ирнэ. Тэвчиж болох зардлуудаа дараах таван бүтээгдэхүүнд хийхийг зөвлөж байна.
Хүн болгон мэддэг боловч хэрэгжүүлдэггүй хуримтлал. Сар болгон зогсолтгүй, бага ч хамаагүй дүнгээр хадгаламжийн дансандаа хуримтлал үүсгээрэй. Нийлмэл хүү бол хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл юм. Бага ч болов дүнгээр хуримтлал хийгээд байвал баян болдоггүй юмаа гэхэд ямар ч байсан санхүүгийн сахилга баттай болно. Санхүүгийн сахилга баттай болно гэдэг нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн чухал алхам юм.
Хадгаламжтай төстэй гэхдээ илүү өндөр өгөөжтэй. Барьцаа хөрөнгөө сайн баталгаажуулж чадвал хадгаламжаас дутахгүй эрсдэл багатай бүтээгдэхүүн. Брокерийн компаниуд бонд гаргадаг. Илүү мэдээлэл хүсвэл Ард Секюритизийн залуус туслахад бэлэн байгаа.
Дээрх хоёрыг бодвол илүү эрсдэлтэй. Сайн талууд нь тогтмол хүүтэй бүтээгдэхүүнийг бодвол инфляцаас хамгаалдаг сайн талтай. Бага зэргийн инфляцыг компани хэрэглэгч лүүгээ шилжүүлж чаддаг тул хувьцааны ханшид эерэгээр нөлөөлдөг. Мөн тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад өгөөж нь хэд дахин өндөр байх боломжтой. Брокерийн компани дээр данс нээж дотоод болон гадаадын бирж дээрээс хувьцаа авж болно. Илүү мэдээлэл хүсвэл Ард Секюритизийн залуус туслахад бэлэн байгаа.
Хувьцаа бонд авах сонирхолтой боловч шаардлагатай мэдлэг туршлага байхгүй бол хөрөнгө оруулалтын сан эсвэл тэтгэврийн санд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийх бөгөөд мэргэжлийн хөрөнгө оруулалтын баг таны хөрөнгийг удирдах болно. Жишээ нь Ард Лайф хувийн тэтгэврийн сан ийм үйлчилгээг үзүүлдэг.
Бид бүгд бэлэгтэй худалдан авалтад дуртай. Тэгвэл машиндаа түлш авахдаа, дэлгүүрээс бараа хүнс авахад хямдрал авдаг картууд аваарай. Ардын аппликейшн дээр үйлчилгээ авахад АрдКойн урамшуулалд өгдөг. Энэ койныг Ард шопын худалдан авалтад ашиглах боломжтойгоороо давуу талтай. Мөн ирээдүйд хэрэглээ нь ихсэх тусам үнэ цэн нь өсөх сонирхолтой урамшууллын бүтээгдэхүүн юм.
Хөрөнгө оруулалт хийх гэдэг нь бусадтай өрсөлдөх биш харин өөрийнхөө санхүүгийн зорилгод хүрэхийг хэлдэг. Энэ бол богино зайн гүйлтийн уралдаан биш харин марафон бөгөөд энэ тэмцээнд түрүүлэх биш барианд найдвартай ирэх нь чухал байдаг. Танд амжилт хүсье!
Уншсан зүйлээ хэрэгжүүлж эхэлмээр байна уу? Ард Аппыг суулгаад Хадгаламж, Үнэт цаас, Крипто цэсийг сонирхоорой!
Сэтгэгдлүүд (0)