Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хөрөнгийн өсөлтөд хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг хөрөнгө оруулагчийг хэлдэг

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хөрөнгийн өсөлтөд хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг хөрөнгө оруулагчийг хэлдэг. Аггрессив хөрөнгө оруулагч нь мэдээж багцын хөрөнгө оруулалтаас илүү ашиг олохыг хүсдэг. Гэхдээ нэн тэргүүнд түүнээс бага ашиг хүртэхгүй байхыг хичээдэг байна. Маш их эрч хүч, хичээл зүтгэл, байгалиас заяасан авьяасаа Уолл Стрийт дээр авчраад, ашиг биш алдагдал хийх нь нийтлэг үзэгддэг. Ийм учраас ямар үйлдлүүд амжилт гаргах боломжийг сайжруулдаг, мөн ямар үйлдлүүд тус болдоггүйг мэдэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс дараах аргуудаар хөрөнгө оруулагчид дунджаас илүү ашиг олох гэж оролддог.

1. ЗАХ ДЭЭР АРИЛЖАА ХИЙХ. Зах өсөж байх үед захын дунджаас илүү ашиг өгч буй хувьцааг аваад зах унах үед зарах. Бага тооны хүмүүс өөртөө байхгүй хувьцааг зээлээр зарах буюу shortsell хийдэг. Эдгээр хүмүүс (туршлагагүй жижиг хөрөнгө оруулагчид хүртэл азаа сорих нь бий) хөрөнгийн бирж дээр тодорхой хувьцааг зээлж зараад, үнийг нь унахаар буцаан авч ашиг хийхийг зорьдог.

2. БОГИНО ХУГАЦААНЫ СОНГОЛТ. Ашигтай ажилласнаа дөнгөж зарласан, зарлана гэсэн хүлээлттэй, эсвэл ямар нэгэн эерэг мэдээ гаргах гэж буй компанийн хувьцааг худалдаж авах.

3. УРТ ХУГАЦААНЫ СОНГОЛТ. Өнгөрсөн хугацаанд сайн өсөлт үзүүлсэн, үргэлжлүүлэн өсөх боломжтой компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах. Заримдаа хөрөнгө оруулагчид хэдийгээр сайн ашиг өгөөгүй ч гэсэн ирээдүйд сайн орлого авч ирэх боломжтой компаниудыг сонгодог (ихэвчлэн технологийн хувьцаанууд, жишээ нь компьютер, эмийн салбар, электрон бараа гэх мэт) Гэвч онол болон практикийн хувьд дээрх төрлийн хувьцааны арилжаа нь бүрэн шинжилгээн дээр үндэслэн хөрөнгө оруулалтыг хамгаалж хангалттай ашиг авчирдаг үйл ажиллагаа биш юм.

Эх Сурвалж: Ухаалаг хөрөнгө оруулагч

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид

    featured
    2020 оны 07 сарын 22, 04:00

    Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд