БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Биржийн бус зах зээл нь уламжлалт биржтэй харьцуулахад хөрөнгө оруулалтыг шуурхай татах боломжийг олгодог.

Биржийн бус зах зээлийн үндэс

2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар биржийн бус зах зээлийн хуульд тусгайлан зааж, эрх зүйн үндсийг нь тавьсан байдаг. Гэсэн хэдий ч биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, уг зах зээлд оролцогчдод тавигдах шаардлага, арилжааны журам, түүнд хяналт тавих зэрэг харилцаа зохицуулалтын хувьд тодорхойгүй явж ирсэн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.14-д зааснаар Санхүүгийн Зохицуулах Хороо нь “биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг тогтоож, хэрэгжилтийг хянах” бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 12 сарын 9-ний өдрийн 995 тоот тогтоолоор “биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталжээ.

Ингэснээр, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт тодорхой болж, үнэт цаасны зах зээлийн хөгжилд нэн чухал алхам болсон байна.

Биржийн бус зах зээлийн давуу тал

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр, компаниудын хувьд хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах болон мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой. 

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нь заавал Хөрөнгийн Бирж гэхгүйгээр түүнийг алгасан хийж болох үнэт цаасны худалдаа юм. Товчхондоо, үнэт цаасны зах зээл дээр бага хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хурдан татахад зориулсан хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа гэж ойлгож болно. 

Биржийн бус зах зээл нь уламжлалт биржтэй харьцуулахад  хөрөнгө оруулалтыг шуурхай татах боломжийг олгодог. Ийн учир хөрөнгийн зах зээлд бүрдүүлэх материал, шалгуур бага, энэ талын хяналт шалгалт цөөн байдаг давуу талтай. Тэр бүхний эрсдэлийг зохицуулагч байгууллагууд бус, хөрөнгө оруулагч өөрөө хянаж байдгаараа  онцлогтой. Энэхүү зах зээлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын эрсдэлээ тооцох чадвартай салбарын нарийн мэргэжилтнүүд оролцдог байна.

Уншигч та Ард Секюритиз ҮЦК-ийн Биржийн бус зах зээл дээр гаргасан ээлжит хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид

    featured
    2020 оны 07 сарын 22, 04:00

    Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд