1,072 хувьцааг 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмшиж байгаа. Харин хувьцааны тоо ширхэг нь дараах зүйлсээс хамааран өөр байна. Хувьцааны тоогоо нэгж хувьцаанд ногдох 90 төгрөгөөр үржүүлэн өөрийн авах ногдол ашгийн хэмжээг тооцох боломжтой. (Нийт дүнгээс ХХОАТ 10 хувь хасагдаж олгогдохыг анхаарна уу.)
Ширхэг | Хасагдсан шалтгаан | Үнэлгээ ₮ | Хасагдсан ширхэг |
---|---|---|---|
1,063 | 2011 онд Эрүүл мэндийн даатгалд | 8,040 | 9 |
964 | Засгийн газрын худалдан авалт | 100,140 | 108 |
857 | Засгийн газрын худалдан авалт | 200,284 | 215 |
750 | Засгийн газрын худалдан авалт | 300,426 | 322 |
544 | 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр | 491,960 | 528 |
536 | 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъялалаас гарсан | 536 | |
527 | 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр болон Эрүүл мэндийн даатгалд | 508,040 | 545 |
158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр явуулах;
schcd.mn сайт руу хандан регистрийн дугаараа оруулах;
1800-1072 мэдээллийн төвийн утас руу залгах;
ETT.mn сайт руу нэвтрэн өөрийн регистрийн дугаараа оруулах.
Та дээрх аргын алийг нь ч ашиглан хувьцааны тоо ширхэг, данстай эсэхээ шалгах боломжтой.
Насанд хүрсэн иргэний хувьд:
ҮЦТХТ дээр баталгаажсан данстай 850,000 иргэдэд 9 сарын 3-нд ногдол ашгийн мөнгийг шилжүүлсэн ба үлдсэн ногдол ашгаа аваагүй иргэд дараах төрлөөр авах боломжтой:
www.ebarimt.mn вэбсайт руу браузераасаа орж, бүртгүүлэн хувьцааны ногдол ашгаа авах дансаа баталгаажуулах
Данс нээлгэсэн үнэт цаасны компанидаа хандан банкны дансаа баталгаажуулна. Хэрвээ та өмнө нь данс нээлгэж байгаагүй бол хувьцааны дансаа Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй 52 брокерийн компаниас сонгон нээлгэх боломжтой.
Манай компанийн хувьд, насанд хүрсэн хүн Ард Аппыг ашиглан алсын зайнаас хүссэн үедээ нээн арилжаанд оролцох боломжийг олгож байгаа. Мөн ЭТТ аппыг ашиглан үнэт цаасны дансаа нээх боломжтой.
Ард Аппыг ашиглан хувьцааны данс нээх зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.
Насанд хүрээгүй буюу хүүхдийн хувьд:
Данс нээлгэсэн үнэт цаасны компанидаа хандан зөвхөн өөрийнх нь нэр дээр нээгдсэн банкны дансыг өгч баталгаажуулна. Хэрвээ хүүхэд дээрээ өмнө нь данс нээлгэж амжаагүй бол хувьцааны дансаа Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй 52 брокерийн компаниас сонгон нээлгэх боломжтой. Манай компанийг сонгон хүүхэддээ данс нээлгэхийг хүсвэл та ЭТТ апп болон манай салбар дээр хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгийн иргэний үнэмлэх, хүүхдийн банкны дансны мэдээлэл, данс нээлгэх хураамж 10,000 төгрөгтэй ирэн нээлгэх боломжтой.
www.ebarimt.mn вэбсайт руу браузераасаа орж, шинээр бүртгүүлэх гэж даран хүүхдийнхээ мэдээллийг оруулан бүртгэл үүсгэнэ. Үүний дараагаар дараах цонх гарч ирж хүүхдийн халамжийн мөнгө авдаг дансандаа ногдол ашгийн мөнгөө авах эсэхийг баталгаажуулж асуух болно.
Гадаадад байгаа иргэд иргэний үнэмлэх нь байгаа тохиолдолд шууд Ард Аппыг ашиглан үнэт цаасны дансаа нээх боломжтой. Гадаад пасспортоо ашиглан нээх тохиолдолд ard.mn хаягаар орж Ард Аппдаа бүртгүүлэн үнэт цаасны дансаа нээх боломжтой. Түүнчлэн ЭТТ аппыг ашиглан дансаа нээх бололцоо бий. Аль ч тохиолдолд тухайн иргэн Монголд өөрийн нэр дээр банкны данстай байх шаардлагатайг анхаарна уу.
Хувьцааны данс анх нээлгэхэд өгсөн банкны дансны овог нэр зөрсөн, алдаатай бичсэн, тухайн иргэний өөрийн нэр дээрх данс биш байсан зэргээс шалтгаалж дахин баталгаажуулах шаардлага иргэдэд гарсан. Түүнчлэн 2020 онд дахин баталгаажуулах зарыг бид оны эхнээс явуулсан ба та тухайн үед баталгаажуулж амжаагүй бол одоо баталгаажуулах боломжтой. Дансаа баталгаажуулахдаа өөрийн данс нээлгэсэн брокерийн компанидаа хандана.
Хэрвээ та Ард Секюритиз дээр данстай бол Ард Аппаар, вэб хуудсаар, ФБ чатаар болон өөрийн биеэр ирж дансаа баталгаажуулах боломжтой. Түүнчлэн ибаримтаар дамжуулан түргэн шуурхай дансаа баталгаажуулах боломжтой.
Брокерийн компани зөвхөн өөрийн нэр дээрээ банкны данстай насанд хүрсэн иргэн болон хүүхдийн дансыг баталгаажуулах боломжтой. Хэрвээ хүүхдийн мөнгө авдаг асран хамгаалагчийн дансаар ногдол ашгаа авах бол зайлшгүй ибаримтаар дамжуулан хүүхэд дээрээ бүртгэл үүсгэн, баталгаажуулах боломжтой. Туслалцаа хэрэгтэй бол ибаримтын фэйсбүүк хуудсанд хандаарай.
Ногдол ашгийг ҮЦТХТ иргэний баталгаажсан данс руу нь брокероор дамжуулахгүйгээр шууд шилжүүлж байгаа болно. Брокерийн компани зөвхөн банкны дансны мэдээллийг ҮЦТХТ рүү шилжүүлж өгч байгаа билээ. Одоогоор 7 хоногт 1 удаа шилжүүлэг хийхээр төлөвлөж буйгаа ҮЦТХТ мэдэгдээд байна. Хэрэв та ибаримт ашигладаг бол ибаримт руугаа орон хүсэлтээ явуулснаар ажлын 3 хоногт таны ногдол ашиг ибаримтад бүртгэлтэй банкны данс руу орох боломжтой.
ЭТТ хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжаалагдаж эхлээгүй байгаа учир уг хувьцааг борлуулан зарах эсвэл худалдан авах боломжгүй юм.
Нас барсан иргэний регистр дээр хувьцааны данс нээлгэх шаардлагагүй. Одоогоор 1,072 хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалагдаж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байна. ЭТТ компанийн 1,072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг ар гэрийнхэн нь өвлөн авч, захиран зарцуулах эрхтэй болно.
2 данстай бол үнэт цаасны үлдэгдэлтэй брокерийн дансанд нь байршуулна.
2 ба түүнээс дээш дансанд үнэт цаас хадгалагдаж байгаа бол баталгаажсан банкны данстай брокерийн дансанд нь байршуулна.
2 ба түүнээс дээш дансанд үнэт цаас хадгалагдаж байгаа болон 2-уул баталгаажсан банкны данстай эсвэл дансгүй бол сүүлд нээгдсэн брокерийн дансанд нь байршуулна.
Үнэт цаасны үлдэгдэлгүй бол баталгаажуулсан банкны данстай брокерийн дансанд нь байршуулна.
2 ба түүнээс дээш дансанд үнэт цаас байхгүй болон 2-уул баталгаажсан банкны данстай эсвэл дансгүй бол эхэнд нээгдсэн брокерийн дансанд нь байршуулна.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ҮЦК-ийн дансанд нь үнэт цаас байршуулахгүй бөгөөд шинэ данс нээгдэхэд тухай бүр хувьцааг нь байршуулна. Дансгүй бол шинээр данс нээхэд мөн адил хамаарна.
Хэрэв та манай Ард Секюритиз дээр үнэт цаасны данстай бол ногдол ашиг хүлээн авах дансаа холбуулсан эсэхээ шалгах эсвэл өөрчлөхдөө Ард Аппынхаа ҮНЭТ ЦААС цэсийг ашиглах боломжтой. Зааврыг эндээс үзнэ үү. Эсвэл энэхүү линкээр орон дансаа өөрчлөх хүсэлтээ илгээх боломжтой.
1,072 хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байна уу? Үнэт цаасны дансаа Ард Аппаар нээгээрэй!
Сэтгэгдлүүд (0)