Хэрвээ та орлогынхоо тодорхой хувийг банканд хадгалдаг бол үнэхээр санхүүгийн сахилга бат сайтай хүн юм. Гэвч таны одоогийн хуримтлалд зөвхөн банкны хадгаламж л байгаа юм биш биз? Тэгвэл та хуримтлалдаа хувьцаа, бонд нэмж өөрийн багцаа төрөлжүүлэх талаар бодож үзэх цаг нь болжээ.
Эрсдэл маш бага гэхдээ таны хадгаламжтай банк дампуурахад та 20 сая хүртэлх төгрөгийг эрсдэлийн сангаас гаргуулан авах боломжтой.
Танд илүү өндөр өгөөж хүртэх боломж байгаа.
2020 оны 7 дугаар сард банкуудын гаргасан, 12 сарын хадгаламжийн дундаж хүү 13.1% байна. Өөрөөр хэлбэл та хадгаламжид мөнгөө хийснээр, жилд 13.1% өсөх юм. Тэгвэл бонд, хувьцаанд хөрөнгө оруулах нь хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй. Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай бондууд гарч байгаа бөгөөд 15-22 хувь буюу дунджаар 17 хувийн хүүтэй байна. Харин хувьцааны тухайд, Монголын Хөрөнгийн Биржийн топ-20 индекс сүүлийн 10 жилд 22.9 хувиар өссөн байна. Үүнд хувьцааны ногдол ашгийг оруулаагүй болно. Хувьцаа болон бонд нь хадгаламжаас илүү өгөөж өгч чадах учраас та хуримтлалдаа хувьцаа, бонд нэмэх талаар бодож үзэх ёстой юм.
Танд санал болгох хөрөнгө оруулалтын багцууд:
Энэхүү багц нь хувьцаа, бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж эхэлж буй хүмүүст тохиромжтой.
Маш сайн төрөлжсөн буюу эрсдэл бага
Та хуримтлуулж буй мөнгөнийхөө 50%-ийг хадгаламжинд, 25%-ийг хувьцаанд, 25%-ийг бондод хөрөнгө оруулна.
Та зөвхөн бонд, хувьцаанд хөрөнгө оруулснаар, харьцангуй бага эрсдэлээр өндөр өгөөж хүртэх боломжтой болно. Бондоос тогтмол орлого олох боломжтой, харин хувьцаанаас ногдол ашиг авах мөн цаашлаад хувьцааны ханш өсөж ханшийн зөрүүний явцад хөрөнгөө ихэсгэх боломжтой
Эрсдэл харьцангуй бага
Та хуримтлуулж буй мөнгөний 50%-ийг бондод, 50%-ийг хувьцаанд хөрөнгө оруулна.
Та хувьцаанд 100 хувийн хөрөнгө оруулснаар, хамгийн өндөр өгөөж хүртэх боломжтой. Гэвч таны хувьцааны ханш өсөх эсэх, ногдол ашиг авах эсэх нь сонгосон хувьцаануудын үнэлгээнээс хамаардаг учраас хөрөнгө оруулах хувьцаагаа маш сайн судалж, шийдвэр гаргахыг зөвлөе.
Эрсдэл өндөр
Та хуримтлуулж буй мөнгөөрөө 100 хувь хувьцаа худалдан авна.
Дээрх багцууд нь танд ойлгомжтой байх үүднээс жишээ болгон авсан хувилбарууд билээ. Хэрвээ та хадгаламжаас хөрөнгө оруулалт руу шилжих хүсэлтэй байгаа бол бага, багаар хувьцаа, бонд худалдан авч аажмаар өсгөх нь зөв алхам юм.
Одоогоор нээлттэй буюу бирж дээр арилжаалагддаг бонд ганцхан Лэнд бонд бий. Лэнд бонд нь жилийн 17%-ийн хүүтэй. Та бирж дээрээс авах боломжтой. Харин хаалттай хүрээнд гаргасан бондууд харьцангуй их гардаг болсон бөгөөд хаалттай учир олон нийтэд сурталчилдаггүй. Тийм учир хэрэв та бонд худалдан авахаар сонирхож байвал өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанитайгаа холбогдож энэ талаар мэдээлэл авна уу. Эсвэл та Ард Секюритизтэй (7707 8181) холбогдон мэдээлэл авч болно.
Та хувьцааг мөн л бүртгэлтэй үнэт цаасны компаниараа дамжуулан авна. Гэхдээ ямар хувьцаа сонгож хөрөнгө оруулах нь эрсдэлтэй шийдвэр учир илүү анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв та өөртөө итгэлгүй, эдийн засаг, санхүүгийн мэдлэг дутмаг бол харилцагч брокероос зөвөлгөө авах эсвэл хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж болно.
Сан нь таны оруулсан хөрөнгийг мэргэжлийн баг аар удирдаж, нарийн судалгаа шинжилгээнд суурилж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж таны хөрөнгийг өсгөж өгөх юм. Монгол Улсын хувьд ийм хамтын хөрөнгө оруулалтын санг өнөөг хүртэл байгаагүй бол анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сан-г Ард Менежмент ҮЦК санаачлан байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Ард Аппаараа хурдан шуурхай захиалга өгөх;
Өөрийн харилцдаг үнэт цаасны компанидаа хандан, (1072 хувьцааны данс нээлгэсэн) сангийн нэгж эрхийг авах;
Захиалгын өдөр эхлэхээс өмнө энд дарж урьдчилан захиалга өгөх боломжтой.
Сэтгэгдлүүд (0)