Дэлхийн шилдэг жишгээс суралцъя

Хөрөнгө оруулалтын сан нь хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгийн зах зээл дээр тоглогчдын гол талбар юм.

Хөрөнгө оруулалтын сан нь хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгийн зах зээл дээр тоглогчдын гол талбар юм. Тухайлбал, Дэлхийн хөрөнгийн зах зээлийн хувьцаа болон бондын үнэлгээ 2018 онд нийтдээ 187 их наяд долларт хүрсэн бөгөөд үүний 25 хувийг хөрөнгө оруулалтын сан эзэмшиж байв. Харин үлдсэн 75 хувийг Төв банк, Засгийн газрын сан, Банк, Даатгал зэрэг томоохон хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Хөрөнгө Оруулалтын Сан хамгийн сайн хөгжсөн улсын жишээнээс суралцацгаая. 

Америкийн Нэгдсэн Улс

USA-min.jpg
 

Дэлхийн нийт Сангийн хөрөнгийн талаас илүү хувь буюу 28.7 их наяд долларын хөрөнгийг АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд удирдаж байна. Үүний гол шалтгаан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан хууль зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой татварын хөнгөлөлт, хөрөнгийн зах зээлийн өсөлт зэрэг юм.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө оруулах өрх, иргэдийн тоо сүүлийн 30 гаруй жилд 11.4 дахин өсч, 57.2 сая өрх болсон талаар Хөрөнгө Оруулалтын компанийн институт (Investment Company Institute) мэдээлсэн байна. Энэ нь 2018 онд нийт 101.6 сая АНУ-ын иргэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг юм. Энэ нь хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчдын мөнгийг мэргэжлийн түвшинд үр ашигтай удирдаж, өндөр өгөөж өгч байгаатай холбоотой юм. Тухайлбал, 2018 онд томоохон сангууд болох БлакРокын уул уурхайн сан (DSP BlackRock World mining Fund) болон Эдэлвэйсийн Хятадын хувьцааны сан (Edelweiss Greater China Equity Off Shore Fund) зэрэг хөрөнгө оруулалтын сангууд жилийн 40 орчим хувийн өгөөжийг хөрөнгө оруулагчдадаа өгчээ. 

Норвеги Улс

norway.png
 

Засгийн газрын сан

Норвеги Улс Дэлхийн хамгийн том Үндэсний хөрөнгийн санг удирддаг бөгөөд үнэлгээ нь 1.1 триллион ам.долларт хүрчээ. Энэ санг Норвегийн бүх иргэд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, тус улын 5 сая иргэд бүгдээрээ 200 мянган ам.доллартай гэсэн үг. Эдийн засаг нь эхэндээ загасны аж ахуй, мод бэлтгэх, усны эрчим хүчинд суурилдаг байсан бөгөөд 1969 онд далайн эргээсээ газрын тос илрүүлсэн байна. Энэ нь тухайн улсыг маш баян болгожээ. Тэд газрын тосны олборлолтоос олсон ашгаа эргээд тухайн салбартаа оруулж байлаа.  Яваандаа Норвегийн Засгийн газар, газрын тосноос олсон ашгаа тогтвортой байдлаар зохицуулах арга зам хайж эхэлсэн бөгөөд газрын тосны орлогоос байнга хамааралтай байх боломжгүй болсон байна. Ийнхүү газрын тосны үнийн хэлбэлзэл эдийн засагт нь олон төрлийн савалгаа үүсгэжээ. Улмаар Норвегичууд газрын тосноос олсон баялгаа үр хойчдоо үлдээх, мөн эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр олсон ашгаа зохицуулах арга хайсаар байв. Шийдэл нь үндэсний Хөрөнгө оруулалтын сан үүсгэж, газрын тосны салбараас олсон бүх орлогоо тийшээ хийх арга байв. Сан нь Засгийн газарт баялгаа эрсдэлгүй хадгалж, ирээдүй хойчдоо үлдээх боломжийг олгосон бөгөөд газрын тосны өндөр хэлбэлзэлтэй ашиг орлогыг төрөлжсөн хөрөнгө оруулалтын багц болгон хувиргажээ

Норвегийн Үндэсний хөрөнгө оруулалтын сан нь 1990 онд хуулиар батлагдаж, 1996 онд анхны хөрөнгө оруулалтаа авсан нь одоо 1 триллион гаруй ам.долларын үнэлгээтэй болоод байгаа бөгөөд энэ нь Норвегийн ДНБ-ээс 3 дахин их үзүүлэлт юм. Сан нь 9000 гаруй гадаад компанийн хувьцаатай бөгөөд мөн төрөл бүрийн бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан байдаг байна. Сангаараа дамжуулан Засгийн газар нь дэд бүтэц болон томоохон төслүүдийг санхүүжүүлэхээс гадна  нийгмийн халамжийн системээ тун сайн хөгжүүлж чаджээ. Үүний илрэл нь, тэд хямд төсөв бүхий хүүхэд асаргаатай, үнэ төлбөргүй эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, төлбөргүй боловсрол эзэмшдэг аж. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд ажил эрхлэлтийн түвшин маш өндөр бөгөөд аз жаргалтай, бүтээмжтэй нийгэм бий болжээ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид