Өмч хувьчлалын сургамж ба Шинэ боломж

Өмч хувьчлалаар иргэдэд улсын үйлдвэрүүдийг хувьчилж өгсөн нь зөв бодлого байсан хэдий ч иргэд болон хөрөнгийн зах зээл үүнд бэлэн байсангүй.

Та өмч хувьчлалаас ӨГӨӨЖ хүртэж чадсан уу?

“Чадсан” гэх хариулт маш цөөн ирэх болов уу. Угтаа яг юу болсон бэ?

1992 он

Засгийн газар өмч хувьчлалын хүрээнд 475 улсын үйлдвэрийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хувьчлав. Иргэн бүрд ижил тэнцүү эрхийн бичгээр эзэмших боломж олгож нийт 1.2 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон байдаг. 

2019 он

Гэвч тэдгээр хувьчлагдсан компани (МХБ-д бүртгэлтэй)-ийн 90 хувийг өдгөө ердөө 483 иргэн, аж ахуйн нэгж хувьчлан үлдсэн тоо гарав. Мөн энэ хугацаанд, тухайн үед 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан үйлдвэрүүд 1.8 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрч, 28 жилийн дотор 224 дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, 224 дахин өсөлтийг “цөөн” хэдэн хүмүүс л хүртжээ.

Сургамж ба Шинэ боломж

Өмч хувьчлалаар иргэдэд улсын үйлдвэрүүдийг хувьчилж өгсөн нь зөв бодлого байсан хэдий ч иргэд болон хөрөнгийн зах зээл үүнд бэлэн байсангүй. Иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаанаас хэрхэн өгөөж хүртэх талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байлаа. Тэгвэл өмч хувьчлалаас 28 жилийн дараа буюу өдгөө Монголын хөрөнгийн зах зээл хурдтай хөгжиж, иргэд ч ихээр сонирхох болжээ. Олон компаниуд IPO хийж, дараагийн төрийн өмчит компаниудын хувьчлал яригдаж буй энэ үед өмнөх алдаагаа давтахгүйн тулд иргэдийг хөрөнгийн зах зээлд хөтлөх гүүр зайлшгүй хэрэгтэй. 

Хамтын хөрөнгө оруулалтын сан бол таныг хөрөнгийн зах зээлд хөтлөх гүүр юм.

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх сонирхолтой иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлж, түүгээрээ мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалт хийн сангийн хөрөнгийг өсгөж, улмаар хөрөнгө оруулагчдадаа буцаан өгөөж хүртээдэг “Мэргэжлийн хөрөнгө оруулагч институт” юм. Өөрөөр хэлбэл та санд хөрөнгө оруулснаар, шууд бусаар маш олон компанийн хувьцааг эзэмших бөгөөд таны өмнөөс мэргэжлийн хөрөнгө оруулагчид нарийн тооцоо судалгаанд үндэслэн, өсөлттэй “сайн” хувьцаануудыг сонгож хөрөнгө оруулна. Хөрөнгийн зах зээлээс тогтмол өгөөж хүртэхэд маш их цаг хугацаа, мэдлэг мэдээлэл шаардагддаг тул хүн бүр итгэлтэйгээр оролцож чаддаггүй. Тиймээс, олон улсад жирийн иргэд хөрөнгийн зах зээлд шууд оролцохоос илүүтэй шууд бусаар оролцохыг илүүд үздэг. 

Мэргэжлийн хөрөнгө оруулалт - Дэлхий дахинд

2019 оны байдлаар дэлхий даяар нийт 122,528 хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж, тэдгээрт олон сая хүмүүс хөрөнгө оруулсаар байна. Америкийн Нэгдсэн Улсад гэхэд, нийт өрхийн 46% нь 28,915 хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгө оруулалт хийсэн байдаг байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулалт - Монголд

Ард Менежмент ҮЦК нь Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан “Үндэсний Хувьчлалын Сан”-г үүсгэн байгуулж, тун удахгүй санд хөрөнгө оруулах боломжийг олон нийтэд олгож буйг дуулгахад таатай байна. Хэрэв та хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэхийг хүсэж байгаа бол, мэргэжлийн хөрөнгө оруулалтын институцид хөрөнгөө оруулахыг сонирхож байвал энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид