Тэтгэврийн системээ ухаалгаар шийдэн иргэдийнхээ амьдралыг сайжруулж чадсан улсууд

“Мельбурн Мерсер дэлхийн тэтгэврийн индекс”-ийн тайлангаар, дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системтэй 10 Улсын тоонд Норвеги, Нидерланд, Дани, Финланд, Швед, Чили, Сингапур, Шинэ Зеланд, Канад, Австрали багтжээ.

“Мельбурн Мерсер дэлхийн тэтгэврийн индекс”-ийн тайлангаар, дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системтэй 10 Улсын тоонд Норвеги, Нидерланд, Дани, Финланд, Швед, Чили, Сингапур, Шинэ Зеланд, Канад, Австрали багтжээ.

Эдгээрээс Голланд, Дани Улсыг Дэлхийн хамгийн шилдэг тэтгэврийн системтэй улсаар нэрлэсэн бөгөөд аль аль нь А үнэлгээ авсан байна. НҮБ-аас гаргасан мэдээллээр, 2070 он гэхэд дэлхийн хүн амын 20 хувь нь тэтгэврийн насныхан болно гэсэн тооцоо судалгаа бий. Дэлхийн хүн амын бараг гуравны хоёрыг хамарсан, 37 үндэстний дунд явуулсан энэхүү судалгаанд Монгол Улс багтаагүй. Гэтэл, НҮБ-аас гаргасан мэдээллээр, 2070 он гэхэд дэлхийн хүн амын 20 хувь нь тэтгэврийн насныхан болно гэсэн тооцоо судалгаа бий.

Дээрх судалгаанд манай улс яагаад багтаж чадаагүй юм бол? Тэтгэврийн даатгалын сан нь жилдээ 500 орчим тэрбумын алдагдалтай ажилладаг учраас уу? Гэхдээ бид энэ хэвээр улам доош шигдэлгүй, тэтгэврийн шилдэг системүүдээс суралцаж, "гологдмол" системээ шинэчлэн сайжруулахын төлөө юу хийж чадах вэ?

Нидерланд:

holland.png
 

Дэлхийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой Нидерланд Улс тэтгэврийн сангийн өөр өөр төрлийн загварыг нэгтгэснээс гадна эрсдэл хуваалцах бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, сонгодог гэж хэлж болохоор гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоотой. Үүнд:

  • Улсын тэтгэврийн систем

  • Тэтгэврийн хуулиар зохицуулагддаг хувийн тэтгэврийн систем

  • Бие даасан хувийн тэтгэвэр орно.

Нидерланд улсын тэтгэврийн систем нь Засгийн газрын хөрөнгө болон ард иргэдийнхээ цалингийн татвараас сангаа бүрдүүлдэг. Энэхүү тэтгэврийн системийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг бөгөөд тэтгэврийн насны гэр бүл болон хамтран амьдрагч хос тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувийг, ганцаараа амьдардаг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 70 хувиас дээш хэмжээний тэтгэвэр авах эрхтэй байдаг.

Хоёр дахь тулгуур буюу хувийн тэтгэврийн систем нь аж үйлдвэрүүд, эсвэл компаниудтай холбогдсон хамтын тэтгэврийн тогтолцооноос бүрдэнэ. Үүнийг тэтгэврийн сан, эсвэл даатгалын компаниуд удирддаг. Ерөнхийдөө Нидерландын ихэнх тэтгэврийн мөнгийг тэтгэврийн сангууд удирддаг бөгөөд ажилчдын 90 гаруй хувь нь хувийн тэтгэврийн санд харьяалагддаг. Эдгээр хувийн тэтгэврийн сан нь хөрөнгө оруулалт хийх замаар иргэдийнхээ нэрийн дансан дахь мөнгийг өсгөдөг.

Бие даасан хувийн тэтгэвэр гэдэг нь сайн дурын үндсэн дээр хэрэгждэг хуримтлалын тогтолцоо юм. Тус Улсын иргэд орлогоосоо хүссэн хэмжээгээрээ хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ сандаа мөнгөө хуримтлуулах тусам өтөл насандаа авах тэтгэврийн хэмжээгээ өсгөж байна гэсэн үг.

Нидерландын хамгийн том тэтгэврийн сан Нидерландын Засгийн газар болон боловсролын салбарт ажиллагсдын санг “Үндэсний иргэний тэтгэврийн сан” (National Civil Pension Fund) гэж нэрлэдэг. Энэ сан нь 461 тэрбум еврогийн хөрөнгөтэй бөгөөд Нидерланддаа хамгийн томд, дэлхийн хамгийн том таван тэтгэврийн сангийн нэгт тооцогддог. Нидерландын зургаан хүн тутмын нэг нь одоо болон ирээдүйд энэхүү сангаас тэтгэвэр авах тооцоо судалгаа бий. “Үндэсний иргэний тэтгэврийн сан” нь дэлхий даяар 100 гаруй Улсад 1000 орчим хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Норвеги:

norway.png
 

Норвегичууд 1969 онд Хойд тэнгист газрын тос олсныхоо дараа ирээдүй хойч үедээ газрын тосны баялгаас хүртээх, мөн санхүүгийн нөөц, урт хугацааны хадгаламж, хөрөнгө оруулалтын зорилгоор Газрын тосны сан байгуулжээ. 1990 онд Норвегийн парламент үүнийг дэмжих хууль тогтоомжийг боловсруулан Засгийн газрын тэтгэврийн сан хэмээн нэрлэж, анх 1996 онд тус санд мөнгө байршуулжээ. Норвегийн хувьд газрын тосны орлого маш чухал боловч нэг л өдөр дуусах учраас уг сангаар дамжуулан энэ мөнгийг хариуцлагатай ашиглах, Норвегийн эдийн засгийг ирээдүйд ч маш найдвартай байлгах зорилго тавьжээ.

Тэд хөрөнгө оруулалт хийх замаар зорилгоо амжилттай биелүүлсээр байна. Энэ оны хувьд Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй ба дэлхийн 70 Улсад 9000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 330 тэрбум доллар нь Тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгө бөгөөд үлдсэн 770 тэрбум нь тус сангийн хөрөнгө оруулалтаас олсон ашиг аж. Хөрөнгө оруулалтынх нь багагүй хувийг дэлхийн томоохон хотууд дахь үл хөдлөх хөрөнгө эзлэх ба улс орон, компаниудад зээл олгох замаар ч орлогоо нэмэгдүүлдэг байна. Тэд хөрөнгө оруулалтаа ийнхүү өргөн хүрээнд хийснээр сангийн мөнгөө алдах эрсдэлийг бууруулдаг аж. Норвегийн парламент болон Сангийн яамнаас уг санг удирдах дүрмийг тогтоож, түүний удирдлагыг хариуцах үүргийг Норгес банкинд илжүүлсэн байна.

Сингапур:

singapore.png
 

1965 оны Сингапур Улсын эдийн засгийн хөгжил нь тухайн үеийн Монголоос маш муу нөхцөлтэй, хүн ам цөөтэй, байгалийн баялаггүй, далайн боомтоос өөр өгөгдөлгүй улс байсан бол одоо бүс нутгийнхаа санхүүгийн төв болсон эдийн засгийн хүчтэй дархлаатай том улс болжээ. Эдийн засгаа ингэж хөгжүүлж чадсаны шалтгаан нь Тэтгэврийн сантай болсон төдийгүй, сангийн хөрөнгөө үр ашигтай өсгөсөнд оршино.

Сингапур Улсын Тэтгэврийн сан 1965 онд байгуулагджээ. Улсынх нь иргэд орлогынхоо 20 хувийг Тэтгэврийн сандаа хуримтлуулж, энэ хөрөнгийг эргүүлээд Хөрөнгийн Биржид аваачин компаниудын хувьцааг худалдаж авах зохицуулалтыг хийж өгчээ. IPO-д хөрөнгө оруулсан Тэтгэврийн сан тухайн хувиа эзэмших буюу Тэтгэврийн сангийн ард байгаа иргэд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд ажлаа хийж байхдаа ашигтай байгаа хувьцааны үр шимийг хүртдэг байна.

Үүнээс гадна Сингапурт үйл ажиллагаа явуулж буй компани үйлдвэр байгуулаад IPO гаргахаар болбол хүүгүй зээл авч чадна. Эсвэл бонд гаргаад хүү багатайгаар Хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжтой байдаг. Үүнээс гадна хурдацтай өсч буй эдийн засгийнхаа ачаар гадны хөрөнгө оруулагчид, гадны компаниудаасТэтгэврийн сандаа хөрөнгө оруулалт татаж чаджээ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?