Хуримтлал үүсгэх 5 арга

“Хуримтлал - Ухамсар”-аас эхтэй. Учир нь хадгаламж үүсгэхийг хүсч буй хүн бүр ирээдүйн хэрэгцээгээ одоогийн зарцуулалтаасаа илүүд тавин чухалчилсны үндсэн дээр тэрхүү шийдвэрийг гаргасан байдаг.

“Хуримтлал - Ухамсар”-аас эхтэй. Учир нь хадгаламж үүсгэхийг хүсч буй хүн бүр ирээдүйн хэрэгцээгээ одоогийн зарцуулалтаасаа илүүд тавин чухалчилсны үндсэн дээр тэрхүү шийдвэрийг гаргасан байдаг. Харин мөнгөө хуримтлуулж эхлэхэд тань туслах анхны алхам бол “Эхэл” буюу шийдвэрээ бодит болгож, хадгаламжаа нээлгээд, нэн шаардлагагүй зардлаа хэмнэх үйл явц юм. Жишээлбэл, сүүлийн үеийн ухаалаг гар утас, шинэ загварын зурагт худалдан авахаас татгалзахдаа та бэлэн байх хэрэгтэй. Товчхондоо, “Хүслийн жагсаалт”-аа устга! 

1.  Зардлаа бүртгэж, хуримтлалын төсөв гарга

Эхлээд, та хэр их зарцуулдгаа олж мэдэх хэрэгтэй. Өөрийн нэг сарын хэрэглээний зардлаа бүртгээд, хэмнэх боломжтой болон зайлшгүй зардлаа ангилан бичээрэй. Зардлаа бүртгэхдээ кредит карт, харилцах дансныхаа хуулгыг ашиглавал цэгцтэй байх болно шүү.

Хэрэглээ өндөртэй байх тусмаа хүссэн хэмжээгээрээ хуримтлуулж чадахгүй учраас онцын шаардлагагүй зардлуудаа тодорхойлж, бууруулж эхлээрэй. Жишээлбэл: гадуур хооллох, зугаа цэнгэл, гар утсанд зарцуулж буй зардлаа бууруулахад хэцүү биш л байх боловуу.  

Нэг сарын төсвөө гаргаад, зардлаа хянаж, тодорхой хязгаар тогтоон, төлөвлөгөөний дагуу зарцуулалтаа хийгээрэй. Ухаалаг хэмнэлт - Ухаалаг сонголт хийхэд тань тусална. 

Зөвлөмж: Зардлаа бүртгэж болохуйц хялбар гар утасны аппликэйшн эсвэл excel файл бэлдэн ашиглаарай.

2. Хуримтлалын зорилгоо тодорхойл

Хуримтлалын тань зориулалт тодорхой байх тусмаа төдий чинээ мөнгөө хэмнэх урам зоригтой болно. Тиймээс, чухам юунд зориулан хэмнэж буйгаа төсөөлөөд, цаг хугацаатай төлөвлөвөл илүү үр дүнтэй. Жишээ нь, 3 жилийн хугацаанд орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулаад байр авахыг хүсч байна уу? Тэгвэл одоо зорилгодоо хүрэхийн тулд сар бүр хэдийг хэмнэж, хэдийг цааш хийх хэрэгтэйг мэдэж авлаа. 

Зөвлөмж: Аль нэг банкийг сонгоод, ямар хугацаанд хэдэн төгрөг хуримтлуулбал өөрийн хүсч буй хуримтлалаа бий болгох боломжтойг олж мэдээрэй.

3. Хуримтлалын зөв хэрэгсэл сонго

Хэрвээ та богино хугацаанд зорилгодоо хүрэхийг хүсч байвал хадгаламж болон компанийн бонд сонгох нь тохиромжтой. Харин урт хугацаанд хуримтлал үүсгэхийг хүсвэл амжилттай яваа компанийн хувьцаа, бонд болон тэтгэврийн хуримтлал сонирхох нь оновчтой сонголт байх болно шүү. 

Зөвлөмж:  Та зөвхөн нэг санхүүгийн бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах ёстой гэсэн үг биш. Тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой шимтгэл хураамж, онцлог давуу тал, өгөөж болон эрсдэлийг харьцуулан судлахаа мартуузай.

4. Хадгаламжаа автоматжуулаарай

Бараг бүх санхүүгийн байгууллагууд автомат хадгаламжийн орлогын гүйлгээ хийдэг болсон цаг шүү дээ. Тиймээс ердөө сонгосон банкдаа захиалгат гүйлгээ өгөхөд л болно. Цалингийн данснаасаа хэр хэмжээний мөнгийг хэзээ, хааш шилжүүлэхээ сонгоод, сар бүр тогтмол хуримтлуулах боломж бий.

Зөвлөмж: Сар бүрийн орлогоосоо автомат гүйлгээний захиалга өгөх нь зарцуулалтаас үлдсэнийг хуримтлуулах бус, харин ч хуримтлалаас үлдсэн мөнгөө оновчтой зарцуулах арга ухаанд таныг сургах болно.

 

5. Хуримтлалаа өсөхийг ажиглаарай

Төсвөө хянаж сар бүр ахиц дэвшил гаргаж байгаарай. Ингэснээр хувийн хадгаламжийн төлөвлөгөөгөө дагаж мөрдөхөөс гадна ямарваа асуудал гарахад хэрхэн хурдан шийдвэрлэхэд суралцах болно. Мөнгөө яаж хэмнэхийг ойлгох нь танд урам зориг өгөхөөс гадна  зардлаа хэмнэх олон арга зам байдгийг ойлгуулах болно. 

Хуримтлалаа хаанаас эхлүүлэхийг мэдэхгүй байна уу? Ард Апп-ын Хуримтлал, Үнэт цаас цэсүүдийг сонирхоорой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?

    featured
    2020 оны 07 сарын 24, 04:00

    Мэргэжлийн зөвлөгөөг - Таны амьдралд