ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Хөрөнгийн зах зээлээ босгоно, хөгжүүлнэ гэж бид олон жил ярьж, мөрөөдөж ирлээ. Их хувьчлалын үеийн ягаан, цэнхэр тасалбараар хүн амын олонх нь энэ зах зээлийг төсөөлж байсан тэр үе ард үлдсэн.

Хөрөнгийн зах зээлээ босгоно, хөгжүүлнэ гэж бид олон жил ярьж, мөрөөдөж ирлээ. Их хувьчлалын үеийн ягаан, цэнхэр тасалбараар хүн амын олонх нь энэ зах зээлийг төсөөлж байсан тэр үе ард үлдсэн. Хэдий тийм боловч Монголын хөрөнгийн зах зээл цэгцэрч чадахгүй өдий хүрэв. 

Иргэдийн хувьд мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө өсгөх, хувьцааны ханшаас өгөөж хүртэх боломжтой. Хялбархан мөнгө олох энэ аргаар гадаадад хүмүүс ихээхэн хэмжээний нэмэгдэл орлого олж сурчээ. Хувь хүн бие даан шийдвэр гаргаж биржийн арилжаанд оролцох нь амаргүй бөгөөд өндөр ашиг олж сурахад багагүй цаг хугацаа, суралцах үйл явц, мэдлэг чадвар шаардагддаг. Мэдээж хүн болгоны хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл харилцан адилгүй.

Энэ сэдвийн хүрээнд Ард Лайф компанийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга "Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн одоогийн хөгжилд бодитой өөрчлөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан болж байна" хэмээн онцолжээ. Дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч нь сангууд аж.

Өнөөдөр ардчилсан орнуудад хөрөнгө оруулалтын сангуудын хөгжил маш өндөр түвшинд хүрч чадсан байна. Сангууд нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй төрөлжжээ. Тухайлбал, тэтгэврийн сан, даатгалын сан, хөрөнгө оруулалтын сан, баялгийн сан хөрөнгийн зах зээлийн "мотор" нь болж байна. Харин манай улсад сангууд ажиллах эрх зүйн орчин дутмаг байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэхэд дөнгөж 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын орчин сайжраад, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн сангууд ажиллаад эхэлбэл Норвегийн тэтгэврийн сан, Сингапурын Темасек, Эмират, Европын сангуудаас хөрөнгө татах боломж нээлттэй.

 Өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй баялгийн санд 10 гаруй их наяд доллар төвлөрөөд байна. Тэдний ганц толгойн өвчин нь хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал юм. Энэ нь хөрөнгө оруулалтын сангууд ажиллах, хөрөнгө татан төвлөрүүлэх боломж байгааг илтгэнэ. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан болоод байна. Тухайлбал, дэлхийд хамгийн том тэтгэврийн сан бол Олон Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй техник технологийн шинэ компаниудын хувьцааг эзэмшдэг Норвегийн сан бөгөөд хөрөнгө оруулагчдадаа хамгийн өгөөжтэй сан гэгдэж байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?