Нийгмийн даатгалын сан нь тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн нийт 5 дэд сангаас бүрддэг бөгөөд эдгээрээс тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд доголдож дампуурлын ирмэгт хүрээд байна. Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар хүчтэй дуугарч, боломжит гарц шийдлийг олон нийт болоод төр засгийнханд илэрхийлдэг Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай энэ цаг үеийн халуун сэдвээр ярилцлаа.
МАНАЙ УЛСТАЙ ОЙРОЛЦОО ХҮН АМТАЙ ХЭРНЭЭ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДСАН ДЭЛХИЙН ЯМАР УЛС ОРНУУД БАЙНА ВЭ?
Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой улс бол Норвеги, Голланд, Дани, бусад Скандинавын орнууд. Азиас гэвэл Сингапур, Хонг-Конг, Япон байна. Үүнээс Сингапур Улсыг онцолъё. Сингапур нь өргөн уудам газар нутаггүй, хүн ам цөөтэй, байгалийн баялаггүй, далайн боомтоос өөр өгөгдөлгүй улс байсан ба тэтгэврийн сан нь 1965 онд байгуулагдсан.
1965 онд Сингапур Улсын эдийн засгийн хөгжил одоогийн Монгол Улсынхаас муу нөхцөлтэй, зөвхөн боомтоос орж ирдэг орлоготой байсан. Ингээд тус улсын иргэд орлогынхоо 20-30 хувийг тэтгэврийн сандаа хуримтлуулж, уг хуримтлалынхаа мөнгийг эргүүлээд өөрийн хөрөнгийн бирж дээр компаниудын хувьцаа, бонд худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр нэг талаасхуримтлал тогтмол өсч, өгөөж нэмэгдүүлэх боломж, нөгөө талаас компаниуд хүүгүй болон хүү багатай хөрөнгийн эх үүсвэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Эхний хөрөнгө оруулалтын өгөөж сайн байсан болохоор англи, АНУ, хятад, австралийн томоохон хөрөнгөтнүүд Сингапурын хөрөнгийн биржидхөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Австрали Улсаасолон компани Сингапур Улсын хөрөнгийн бирж дээр иржхувьцаагаа гаргах их ажлын эхлэл болсон юм. Энэ бүх компанийн аль ашигтай, боломжтойд нь Сингапурын тэтгэврийн сан үргэлжлүүлэн хөрөнгө оруулаад явж байгаа.
Үр дүнд нь Сингапур Улс бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн төв болж, дотооддоо олон үйлдвэрлэл, компаниудыг байгуулж, үүссэн баялгийн үр ашгийг тэтгэврээрээ дамжуулан эдэлж байна.
ЭНЭ АМЖИЛТЫН ҮНДЭС НЬ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ?
Яг зөв. Тэгж байж эдийн засаг нь илүү хүчтэй болж байна. Эцсийн дүнд тэтгэврийн сан ноогдол ашиг, ашигтай ажиллаж байгаа хувьцааны өгөөж, бэлэн мөнгө гээд тухайн өндөр настан юухүсч байна, тэр боломжийг нь бүрдүүлээд өгсөн байдаг. Татварын орчноо гадны хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай болгож, дотоодын хөрөнгийн биржид эргэлдэх хөрөнгийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Хэд дахин өсч байгаа хөрөнгийн зах зээлийн өсөлт, өгөөжийг түрүүлж орсон тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтууд хүртээд эхэлсэн. Тэтгэврийн сангийн ард тэтгэвэрт гарч байгаа өндөр настнууд бий. Тэтгэврийн орлого хэмжээ, эрүүл мэндийн даатгалын хэмжээ нэмэгдээд ирэхээр хүмүүс ихэвчлэн эрүүл мэнд, боловсролдоо хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг юм байна.
ТЭТГЭВРИЙН САНГИЙН ТОГТОЛЦОО НЬ УЯН ХАТАН БАЙХААР БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРЧИН ГЭЭД ХҮНИЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ БҮХИЙ Л ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДДЭГ БОЛОЛТОЙ. СИНГАПУР УЛСЫН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ДАВУУ ТАЛУУДААС ТАНИЛЦУУЛНА УУ?
Дээр хэлсэнчлэн, хүн боловсрол, эрүүл мэнд хоёртоо хамгийн их хөрөнгө оруулдаг. Өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө ач зээ нараа гадагшаа явуулаад сургаад эхлэнгүүт гадагш урсаж байгаа тэр их валютын урсгалыг дотооддоо эргэлдүүлэхийн тулд тусулс Ази тивийн боловсролын төв болно гэдэг зорилт тавьсан. Хөрөнгө оруулалт хийж, хамгийн сайн багш нар, сургалтын цогц систем, хамгийн сайн суралцах орчин, хамгийн эрэлттэй мэргэжлийг бэлтгэснээр Сингапурын үндэсний их сургууль дэлхийн топ 10 их сургуулийн нэг болсон байхад Япон, Солонгос ард нь хоцроод явж байна. Сингапурчууд эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад Азидаа хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээг авдаг болсон. Энэ тогтолцоог манайд хэрэгжүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. 1965 онд Сингапур манай улсын одоогийн байгаагаас хэд дахин ядууулс байсан. Гэтэл бид буруузамаар явсан. 1990 онд шинэчлэл хийгээд чөлөөт зах зээл рүүорсон ч нийгмийн дундаждавхаргын дархлаагаа өнгөрсөнд нь хэвээр үлдээсэн. Тухайн үедээ ийм шинэчлэлийг хийгээгүй нь нэг талаасаа болсон байж магадгүй. Яагаад гэхээр, өнгөрсөн хугацаанд хувьцааны цэнхэр, ягаан тасалбар, санхүүгийн пирамид, хадгаламж зээлийн хоршоо, банкуудын дампуурал гэх мэт олон давалгаа нийгмийг доргиосон нь хүмүүсийг тодорхой хэмжээгээр санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй болгосон. Ингэснээр иргэд санхүүгийн аливаа нэг шийдвэр гаргахдаа ул суурьтай, мэдлэг туршлагатай хандана гэсэн үг.
ТЭТГЭВРИЙН СЭДЭВ ЗАЛУУСЫГ ХЭР ХАМАРЧ БАЙГАА ВЭ?
Тэтгэвэр ярихаар залуучуудад их хол сонсогддог. Наана нь ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх, орон сууцтай болж тусдаа гарах, гэр бүл хүүхэдтэй болох гээд асар олон асуудал шийдэх шаардлагатай байдаг учраас тэр. Сингапур Улсыг ахиад жишээ болгоход, тус улс тэтгэврийн хуримтлалыг залуу иргэдэд илүүхүртээмжтэй байлгах үүднээс хугацаанаас өмнө тэтгэврийн хуримтлалаасаа мөнгө авах боломжуудыг хуулиндаа тусгасан. 5-10жил тодорхой хугацаанд тэтгэврийн хуримтлалын мөнгөө тогтмол шилжүүлээд явсан залуучууд орон сууц худалдан авах, орон сууцны хөтөлбөрт хамрагдах, Олон Улсын их дээд сургуулиудад мастер, докторт суралцах, эрүүл мэндийн даатгалын хамгаалалтанд заагдаагүй өндөр төлбөртэй эмчилгээний зардалд гэх мэт тусгай нөхцөлүүдэд хугацаанаас өмнө тэтгэврийн сангаасаа зарлага гаргаж болдог. Хүн 22-62 нас хүртлээ нийт 40 жилийн хугацаанд тэтгэврийн хуримтлал үүсгээд явах боломжтой бөгөөд энэ хооронд дээр дурдсан тусгай нөхцөлүүдэд зарлага гаргаж хөрөнгө оруулалт хийгээд явах тэтгэврийн тогтолцоо залуучуудын нүдэнд огт өөрөөр харагдажэхлэхучиртай юм. Тиймээс залуучуудад тэтгэврийн сангийн шинэчлэл гэдэг хол зүйл биш ээ. Маш ойрын зүйл.
МОНГОЛЫН ХҮН АМЫН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛУУЧУУД. ТА ЗАЛУУЧУУДАД ОДООГИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ БОДИТ БАЙДАЛ БА ҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДЭЖ БОЛОХЫГ ТАЙЛБАРЛАЖ ӨГНӨ ҮҮ?
Монголын хүн амын 70 хувь нь 35-аас доош насны залуучууд, харин 10 хүрэхгүй хувь нь өндөр настнууд байдаг. Бид маш цөөхөн өндөр настантай улс. Гэтэл өнөөдөр тэтгэвэр авч буй нийт иргэдийн 80 хувь нь 370,000 төгрөгийн тэтгэвэртэй. Маш бага тэтгэврийн мөнгө өгдөг буюуулс өөрөө өндөр настай иргэнээ ядуу амьдруулдаг тогтолцоотой. Энэ тогтолцоо нь сүүлийн долоон жил алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн таван жил дараалан жилд 500 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нэг орон сууцыг 100 сая төгрөгөөр үнэлэх юм бол 50,000 орон сууцны алдагдал гэсэн үг. Монголд 800,000 өрх бий. Тэгвэл 50,000 өрхийг нэг жилд Улаанбаатар хотод 100 сая төгрөгийн орон сууцаар хангах бүрэн боломжтой. Энэ бол маш том тоо. Энэ сан, төсөвт ямар ч хүндрэл учруулахгүй явж байсан бол 280,000 өрхийг орон сууцтай болгох боломжтой байсан. Ингэснээр Улаанбаатар хотутаагүй болчих байжээ. Цаашид энэ системээрээ явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. 1960-1980 оны их төрөлтийн үеийнхэн буюу одоогийн хүн амын 70 хувийг бүрдүүлж буй залуус хөгширнө. Гэтэл 1990- 2000 онд Монгол Улсад төрөлт эрс буурсан учраас тухайн үеийн хөдөлмөрийн насны залуучууд их цөөхүүлээ байна гэсэн үг. Төрөлт маш өндөр өсч байгаад шилжилтийн үед огцом буурсан. 2008 оны алтан гахай жилд өссөн өсөлт ч их төрөлтийн өсөлтийг гүйцэхгүй.
Өнөөдөр өндөр настай нэг иргэний тэтгэврийг ажил хөдөлмөр эрхэлж буй гурван ажилчин бүрдүүлж байгаа.
Тэгвэл 2050 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, ажиллах хүчний тоо буурснаар нэг өндөр настны тэтгэврийг нэг ажилчин л бүрдүүлдэг болно. Тэр үед өндөр настнууд одоогийнхоос даруй гурав дахин бага тэтгэвэр авна гэсэн үг. Эсвэл тухайн үеийн ажил хөдөлмөр эрхэлж буй ажилчдын орлогоос 70 хувийн шимтгэл суутгаж байж одоогийн тэтгэврийн хэмжээтэй дүйцнэ, эсвэл энэ өсөн нэмэгдэх алдагдлыг төсвөөс хаасаар явах болно. Энэ гажиг тогтолцоог Олон Улсын Валютын Сан олжхарчихаад өөрчлөх үүрэг даалгавар өгсөн ч бид зүгээр л тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэн тэтгэвэр авах иргэдийн тоог цөөлж, нөгөө талаастэтгэврийн даатгалын шимтгэлийг 15 байсныг 19 болгож нэмэх шийдвэр л гаргасан. Ийм залхуу, хамгийн энгийн механик аргаар шийдсэн нь үнэхээр сэтгэл гонсойлгодог. Өнөөдөр тэтгэврийн даатгалын тогтолцоонд оролцож буй бүх талууд сэтгэл дундуур байна. Өндөр настнууд авч байгаа тэтгэврийнхээ хэмжээнд сэтгэл дундуур байна. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа ажилтан болон ажил олгогч нар сэтгэл дундуур байна. Тэтгэврийн даатгалын тогтолцоог гардан явуулж буй төр өөрөө жил бүр алдагдлыг нь нөхөж байгаа учраас сэтгэл дундуур байж таарна. Бүх оролцогч тал сэтгэл дундуур байхад энэ тогтолцоог шинэчлэх сонирхолгүй хэсэг бүлгийн гартл тэтгэврийн шинэчлэл, сайжруулалтунтарч байна гэж ойлгож болно. Иймд бүгдээрээ санаачилгыг гартаа авч тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй.
Сэтгэгдлүүд (0)