Миний зүгээс хүмүүст тэтгэврийн хуримтлалыг санал болгоно

Хөрөнгө оруулалт хийхэд цаг үеийн байдал нөлөөтэй байдаг уу? Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юу болох талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалангаас тодрууллаа.
amarbaysgalan.jpg

Хөрөнгө оруулалт хийхэд цаг үеийн байдал нөлөөтэй байдаг уу? Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юу болох талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Өнөөгийн эдийн засаг – Хөрөнгө Оруулалт хийхэд  хэр тохиромжтой байна вэ?

Аливаа өгөгдөл болгон ямар нэгэн давуу болон сул талыг өөртөө хадгалж байдаг. Тэгэхээр, хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гэсэн ямар нэг боломж  заавал гарч ирдэг. Цаашид төгрөгийн ханш нилээд суларч, бэлэн мөнгөний хэрэгцээ ихээр бий болно гэсэн хүлээлттэй байна. Үүнээс 2 зүйлийг харж, мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 2 зүйлийг хийж болно.

1.    Компаниудын хувьцаа хямдарсан байгаа учраас хямд дээр нь худалдан авах

2.    Төгрөгийн ханш унах хүлээлт үүссэн учраас  долларт хөрөнгө оруулах

Долларт ямар аргаар хөрөнгө оруулалт хийдэг вэ гэхээр, долларын хадгаламж хийх, эсвэл гадаадаас хувьцаа авч болдог. Гадаад арилжааны тухайд, манайх энэ сараас гадаадаас хувьцаа авахад зуучилж эхэлнэ.

Мэргэжилтнүүд зах зээл хямрахад ихэвчлэн хувьцааны хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Ухаалаг хөрөнгө оруулагч номоос эш татахад, зах зээл хямарч, хувьцаа хямдарчихсан байх үед бүх хүмүүс айж байхад харин ч зоригтой шийдвэр гарган худалдаж авахыг санал болгодог. Хувьцаагаа авахдаа,  гадаад болон дотоод гэж төрөлжүүлэн авбал ханшийн эрсдлээ тодорхой хэмжээгээр хаачихаж байгаа гэсэн үг. 

Ямар төрлийн хөрөнгө оруулалт бидэнд илүү үр шимээ өгөх вэ?

Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа өгдөг.  Миний зүгээс, хүмүүст тэтгэврийн хуримтлалыг санал болгоно. Идэвхтэй ажиллаж, цалинжиж байх үедээ сар бүр 60 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн сандаа төвлөрүүлээд явах нь нэг их хүндрэлтэй биш байх, гэвч тэр нь  10, 20 жилийн дараа гэхэд нилээд их хэмжээний мөнгө болчихсон байдаг. Энэхүү хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлэх, өөрийн хүссэн хэмжээгээрээ хуваан хүртэх, эсвэл бүр нэг дор бүх хуримтлалаа  авч болно гэдгээрээ онцлогтой байдаг учраас  надад их таалагддаг. Улсаас авдаг тэтгэврийн хажуугаар нэмэлт орлого болгон  хүртэнэ гэсэн үг.  

Тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн нь дотроо 3 багцтай

1.    “Хуримтлал” багц-  Энэ нь эрсдэлд дургүй, найдвартай өгөөж хүсдэг хүмүүст баталгаатай өгөөж амладаг

2.     “Хүчтэй” багц-   Хөрөнгө оруулалтын тань тэн хагас нь хуримтлал руу, харин хагас нь хувьцаа, бонд руу ордог гэж ойлгож болно. Эрсдэлтэй боловч илүү ашигтай гэсэн үг

3.    “Хамтдаа” багц-  Хувьцаа, бондоос гадна эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн хосолсон

Хүмүүсийг ажиглахад, маш их чармайж мөнгө цуглуулдаг ч нас явах тусмаа орхигдсон эрүүл мэндийн асуудлууд нь илэрч, хураасан мөнгөө эрүүл мэнддээ зарцуулах нь элбэг байдаг. Эрүүл мэндийн шаардлагаар үүссэн зардал гэдэг бол маш гэнэтийн бөгөөд хамгийн тохиромжгүй үед гарч ирдэг шүү дээ. Тийм учраас эрүүл мэндийн даатгалтай бүтээгдэхүүн бид бүхнийг ихээхэн эрсдлээс хамгаалж чадна.

 Хөрөнгө оруулалт хийх нь хэнд хэрэгтэй вэ?

Хамгийн энгийнээр тайлбарлахад, хөрөнгө оруулалт хийх гэдэг нь “баяжина” гэхээс илүүтэй өөрийнхөө ирээдүйн санхүүгийн хэрэгцээг зовохооргүй хэмжээнд аваачихыг л хэлж байгаа юм. Тэр тусмаа ид ажиллаад, ажлынхаа ашиг шимийг хүртээд явж байгаа хүмүүс яг одоогийн амьдралынхаа чанарыг алдагдуулахгүйн тулд сайтар төлөвлөх хэрэгтэй.  Товчхондоо, одоо иддэг хоол, өмсдөг хувцас, унадаг машин, амьдардаг байраа дордуулахгүй амьдрахыг хүн бүр л хүснэ шүү дээ.  Үүний тулд хэрхэх вэ гэхээр, хамгийн сайн ажиллаж, амжилттай яваа үедээ хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар, амьдралын чанараа алдахгүй байхад тусална. Хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн компанийн хувьцаа, бонд аваад хязгаарлагдахгүй,  нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй бүхий л хүмүүс хувийн тэтгэврийн сан бүрдүүлэх, эрүүл мэндээ даатгуулах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байгаа юм. Манай улсын хувьд тэтгэврийн сангийн эргэн хуваарилалт хангалтгүй гэж үздэг учраас өөрийнхөө ирээдүйн нэмэлт орлогын төлөө аль болох залуугаасаа анхаарах нь зүйтэй.

Хөрөнгө оруулахын тулд яах вэ?

Юун түрүүнд, ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхийн тулд тодорхой хэмжээний мөнгөө бэлдчихсэн байх нь мэдээж, харин тэрхүү мөнгөө бий болгохын тулд орлогын сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Орлогын сувгаа нэмэгдүүлэхдээ, үндсэн ажлаас гадна өөрийнхөө хийж чадах зүйлс, авьяас чадвар зэргээ ашиглаж болно. Хүмүүс залуудаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд маш олон давхар ажлыг чөлөө завсаргүй хийдэг бол карьерынхаа оргил үед ном бичих, лекц унших, зөвлөх хийх зэргээр ажиллаж байгаа.  Гэвч эдгээрийг орлогын нэмэлт сувгаа болгон ажиллаж чаддаг болохын тулд тухайн мэргэжилдээ эзэн нь байхын төлөө маш сайн боловсрох шаардлагатай. 

Хүн мөнгөний төлөө биш, мөнгөө өөртөө ажиллуулдаг болсон цагт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Энэ нь хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа байдаг учраас өөрийнхөө үнэт хормуудыг үрэлгүйгээр мөнгийг өөрийг нь ажиллуулна гэсэн үг. Тодруулбал, та нэгэн компанийг сонгон, хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход таны оролцоогүйгээр, оруулсан хөрөнгийг нь өсгөхөөр ажиллах процессыг нэрлэж байгаа гэж ойлгож болно.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?