Хувийн санхүү бол Улсын эдийн засаг

Хувийн санхүү бол Улсын эдийн засаг. Учир нь та болон бүх хүмүүсийн хоорондын гүйлгээ буюу орлого, зардлын нийлбэр нь улсын эдийн засгийг бүрдүүлж байдаг.
huviin sanhuu bol ulsiin ediin zsag.jpg

Хувийн санхүү бол Улсын эдийн засаг. Учир нь та болон бүх хүмүүсийн хоорондын гүйлгээ буюу орлого, зардлын нийлбэр нь улсын эдийн засгийг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар бүгд санхүүгийн хувьд холбоотой. Таны зардал нь хэн нэгний орлого байдаг. Эдийн засаг бол хомс нөөцийг хуваарилах тухай судалгаа юм. Бидний хүсэл хязгааргүй хэрнээ тэдгээрийг хангах нөөц нь хязгаарлагдмал гэдгийг санаарай. Тиймээс өөрийн эзэмшлийн хязгаарлагдмал нөөц, хөрөнгөө үр ашигтай зарцуулах нь чухал. 

Мөн нэгэн чухал зөвлөгөөг нэмж дурдахад, хадгаламж хийх, бонд, хувьцаа авах нь орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буйн нэг хэлбэр юм гэдгийг мэдэж аваарай. Яагаад гэвэл хүүгийн орлого, ногдол ашиг гэдэг нь танд өгөгдөх нэг төрлийн нэмэлт орлого байх болно. 

Хүмүүс ихэнхдээ хуримтлал үүсгэхэд хэзээ ч оройтохгүй гэж үздэг. Гэвч та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам тодорхой хугацааны дараа мэдээж илүү хуримтлал үүссэн байх болно шүү дээ. Мөн эрт хуримтлуулснаар та Альберт Эйнштейны "Дэлхийн найм дахь гайхамшиг" гэж нэрлэсэн “Нийлмэл хүүгийн үр шим”- ийг илүү ихээр хүртэх боломжтой. Нийлмэл хүү гэдэг нь ашиг, орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийж хүүгээс хүү, өгөөжөөс өгөөж тооцогдохыг хэлж байгаа юм. Тиймээс эрт эхлэх тусмаа урт хугацааны санхүүгийн зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх болно. Мөн та өөртөө санхүүгийн хувьд хүндрэл учруулахгүйгээр сар бүр бага дүнгээр хуримтлалаа үүсгэснээр цаг хугацаа ямар үнэ цэнтэй, хүч байдгийг мэдэж авах болно.

Жишээ болгож дараах тооцооллуудыг харцгаая.

Жишээ 1: Эрт эхлэх тусам танд л ашигтай


bold - compound interest.jpg
 

 

Болд, нас: 40

Түүний хувьд 25-28 хүртэлх насандаа жил бүр хадгаламждаа 10 сая төгрөг хийж, өнөөдрийг хүртэл буюу сүүлийн 12 жилийн турш нийлмэл хүүгийн аргаар тооцогдох өгөөж бодуулсан.

suren compound interest.jpg
 

 

Сүрэн, нас: 40

Харин тэр 29-40 нас хүртэлх насандаа жил бүр мөн 10 сая төгрөгийг хадгаламждаа хийж, сүүлийн 12 жилийн хугацааг хуримтлал үүсгэхэд зарцуулж байна.


Тэгвэл эрт эхэлж, хуримтлуулахад богино (4 жил) хугацаа шаардагдсан ч  хадгалахад урт (12 жил) хугацаа зарцуулсан хадгаламжийн дүн хэд гарах бол? Нөгөө талаас, хуримтлуулахад урт 12 жил хугацаа зарцуулсан хадгаламжийн нийлбэр дүн тус бүр ямар тоо гарахыг сонирхвол, харилцан ялгаагүй 371, 617,338 төгрөг гэсэн гайхмаар тоо гарна. Учир нь эрт эхлэх тусам үр өгөөжөө илүү өгдөг нийлмэл хүүгийн үр шимийн тогтолцоо энэ юм.

Жишээ 2: Дуслыг хураавал Далай

Хүмүүс ихэвчлэн өнөөдөр миний хуримтуулах мөнгө бага дүнтэй юм чинь хадгаллаа гээд нэмэргүй хэмээн бодсноос үүдэн, хэрэгцээгүй зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхгүй байх нь олонтаа. Гэвч өдөр бүр танд 1,000 төгрөг, сард 30,000 төгрөг хуримтлуулах боломж байдаг. Монгол хүн дунджаар 30 жил ажилладаг хэмээн тооцвол хүн болгонд өдөрт 1,000 төгрөг, жилдээ 365,000 төгрөгийг 30 жилийн турш 12 хувийн нийлмэл хүүгээр хуримтлуулбал таны мөнгө 30 жилийн дараа гэхэд 106.1 сая төгрөг болох боломжтой. 

Та өөрийн зүгээс 10.8 сая төгрөг, хүүндээ 95.3 сая төгрөг авна гэсэн үг. Мэдээж хэрэг та заавал 1,000 төгрөг өдөртөө хадгаламждаа хийлгүй, өөрийн боломжоороо цалингийнхаа 5-10 хувиар хуримтлал үүсгэн ирээдүйдээ хэрэгтэй зүйлдээ ашиглах боломжтой. Таны хадгаламж дахь  мөнгө таныг амарч, унтаж байсан ч өдөр бүр өгөөжөө өгч хүүгээрээ өссөөр байх болно гэдэг гайхамшигтай биш гэж үү.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?