Хувьцаа гэдэг нь компанид хѳрѳнгѳ оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм.
Ногдол ашиг - Хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд тарааж буйг ногдол ашиг гэнэ. Компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг. Компани ашигтай ажилсан үед ногдол ашиг тараах эсэхээ ТУЗ-ийн хурлаар жилдээ нэг удаа шийдвэрлэдэг.
Ханшийн зөрүү - Компанийн нэгж хувьцааг худалдаж авч байсан үнэ, зах зээл дээр өсөх эсвэл буурах үед зарахад гарах ханшийн зөрүүнээс ашиг эсвэл алдагдал хүртэх боломжтой.
Давуу тал | Сул тал |
---|---|
Урт хугацаанд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт Хувьцаа нь урт хугацааны туршид түүхэнд хамгийн өндөр өгөөж өгсөн бүтээгдэхүүн юм. |
Ханшийн савлагаа Компани болон зах зээлийн талаарх мэдээ мэдээлэл, эдийн засгийн өсөлт, yналт нь хувьцааны ханшийн савлагааг үүсгэдэг. |
Ногдол ашгийн орлого Байр сууриа олсон ихэнх компаниуд өөрсдийн ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгодог. |
Буруу хувьцаа сонговол хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг алдах эрсдэлтэй Тааруухан ажиллаж байгаа компанийн ашигт ажиллагаа буурах эсвэл бүр компани нь зогсонги байдалд орвол та ногдол ашиг төдийгүй өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа тэр чигт нь алдах эрсдэл байдаг. |
Хувьцаа нь хөрвөх чадвар өндөртэй байдаг Томоохон бирж дээр арилжаалагддаг ихэнх хувьцааг амархан арилжаалах боломжтой. Энэхүү хөрвөх чадвар нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай бол түргэн хугацаанд хувьцаагаа бэлэн мөнгө болгон хөрвүүлэх боломжийг олгодог. |
Хувьцааг сонгоход мэдлэг, цаг хугацаа шаардагдана Хувьцаанд дүн шинжилгээ хийх нь сайн зүйл хэдий ч тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад зөв сонголт хийх нь илүү их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. |
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас.
Засгийн газрын бонд
Банкны өрийн бичиг
Компанийн бонд
Гадаадын бонд
Давуу тал | Сул тал |
---|---|
Хөрөнгө оруулалтын өгөөж тогтмол Та тогтоосон хүүгийн төлбөрийг (купон) заасан хугацааны давтамжтай авах бөгөөд бондын хугацааны эцэст үндсэн төлбөрөө авч дуусна. Таны хүртэх өгөөжийн хэмжээ тодорхой байдаг. |
Хөрөнгө оруулалтын өгөөж тогтмол Эрсдэл бага байгаагийн хэрээр ашиг нь бага байна. |
Хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай Та оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд ноогдох өгөөжийг хүлээн авахаас гадна компани татан буугдсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдээс түрүүлж мөнгөө нэхэмжлэх эрхтэй. |
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай Зарим бондын нэгж үнэ харьцангуй бага байдаг ч ихэнх бондын хувьд нэгж үнэ нь өндөр (1,000,000₮, $1,000) байдаг. Энэ нь зарим хөрөнгө оруулагчдад хүртээмж багатай байдаг. |
Бага хэлбэлзэлтэй Бондын үнэ одоогийн хүү болон инфляцийн түвшингээс хамаарч хэлбэлзэж болох боловч хувьцаатай харьцуулахад илүү тогтвортой байдаг. |
Орлого нэмэх боломжгүй Бонд нь анх заасан тоо хэмжээгээр гаран тодорхой хугацаанд борлогдож дуусдаг учир нэмж авах боломж хомс байдаг. Харин тухайн компанийн гаргасан бонд дуусаагүй байгаа үед нэмж авах боломжтой. |
Засгийн газрын бондоос орлогын албан татвар авдаггүй. |
Сэтгэгдлүүд (0)