Хувь хүний санхүүгийн сэтгэл хангалуун байдал нь зөв, оновчтой санхүүгийн зорилгоос эхэлнэ. Таны ирээдүйн санхүүгийн хүсэл тэмүүлэлд ерөнхий 2 хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, зорилгодоо хүрэхэд шаардагдах цаг хугацаа
Хоёрдугаарт, хэрэгцээнд нийцсэн санхүүгийн зорилгын төрөл хэлбэр.
Бага хэмжээний өр зээлээ төлөх эсвэл амралтандаа зориулан мөнгө хадгалах зэрэг ойрын ирээдүйд хүрэлцэхүйц байх
2-5 жил хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөсөн зүйлсэд тулгуурлан гаргасан байх
Тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх зорилгоор эсвэл хүүхдийнхээ боловсролд зориулан мөнгө хадгалах, хэсэг хугацааны дараа тавилга эд хогшил худалдаж авах, гэртээ засвар шинэчлэлт хийх зэрэг 5 жилээс дээш хугацаанд хэрэгжүүлэх зүйлс
Урт хугацааны зорилгоо богино болон дунд хугацааны зорилготойгоо уялдуулан төлөвлөх нь илүү оновчтой. Богино хугацаанд тавьсан зорилгодоо амжилттай хүрэх нь урт хугацааны зорилгоо биелүүлэх суурь болж өгдөг. Тиймээс та жишээ нь 10 жилийн дараа өндөр үнэтэй байшин худалдаж авах гэж байгаа бол цаг алдалгүй хуримтлалаа үүсгэж эхлүүлснээр урт хугацааны зорилгодоо хүрэх нөөц хөшүүрэг бий болгоно.
Санхүүгийн хэрэгцээгээ төлөвлөхөд давтамж нь харилцан адилгүй байдаг. Цагаан сар, шинэ жил, наадмын үеэр зэрэг жил бүр нэгэн цагт давтагддаг санхүүгийн хэрэгцээ бидэнд үүсдэг бол их сургуульд сурах, машин, орон сууц худалдаж авах зэрэг амьдралын туршид цөөн тоогоор тохиох хэрэгцээнүүд ч бий шүү дээ. Тэгэхээр та урт, дунд, богино хугацааны зорилгоо төлөвлөхдөө эдгээр бодит хэрэгцээний давтамж, хамрах хүрээ зэргийг сайтар тооцож үзэх нь зорилгоо саадгүй биелүүлэхэд тань туслах болно. Санхүүгийн зорилгоо зөв тодорхойлоход тань туслах энгийн 3 зөвлөмж хүргэе.
Гэнэтийн хэрэгцээний сан бүрдүүл. Энэ нь гэнэтийн үед, төлөвлөгөөгүй зардалд зориулагдсан мөнгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тус сан нь таны хувийн төсөвт ороогүй зардлын төлбөрийг төлөхөд тань туслах зорилготой.
Автомашин засах, гэнэтийн эмчилгээний зардал гэх мэт. Мөн энэхүү сан нь таныг аливаа гэнэтийн осол, өвчин эмгэгээс шалтгаалан ажиллах чадвараа алдах, орлогогүй болох тохиолдолд тогтмол зардлаа төлөхөд туслах болно.
Үүнийг шийдэж болох хамгийн ухаалаг, боловсон арга бол өөрийгөө даатгуулах. Эрүүл мэндийн, санхүүгийн гээд олон төрлийн даатгал бий. Даатгал бидэнд гэнэтийн төлөвлөгдөөгүй эрсдэл, холбогдох зардлаас хамгаалах боломж олгодог. Та тогтмол бага хэмжээний хураамж төлснөөр учирч болох эрсдлүүдээ хаах боломжтой юм.
Оновчтой санхүүгийн төлөвлөгөө гаргахад нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Таны мэдлэгт нэмэр болох материалуудыг цуглуулан уншиж, санхүүгийн ойлголтоо нэмэхийг хичээгээрэй. Санхүүгийн төлөвлөгөөгөө амжилттай гаргасан ч дийлэнх тохиолдолд зөвхөн санхүүгийн өнцгөөс харан, амьдралын утга учир болох аз жаргалыг шингээгээгүй байх нь элбэг. Иймээс та өөрийн хүсэж буй амьдралын хэв маягаа эхэлж тодорхойлоод, түүндээ тааруулан төлөвлөвөл илүү үр дүнтэй.
Ихэнх хүмүүс орлого нь нэмэгдэхийн хэрээр зарлагаа ч мөн ихэсгэдэг. Карьер нь урагшилж, цалин нь нэмэгдэх тусам зардлын хэмжээ нь дагаад нэмэгдэх хандлага бий болдог нь "амьдралын хэв маягийн инфляци" юм. Амьжиргааны зардал болон өдөр тутмын хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой байж болох ч амьдралын хэв маягийн инфляци нь урт хугацаанд хохирол учруулж болзошгүй бөгөөд баялаг бүтээх боломжийг хязгаарлах шалтгаан болдог.
Тиймээс танд хязгааргүй их мөнгө байхгүй л бол "хэрэгцээ" ба "хүсэл" хоорондын ялгааг анхаарч үзэх нь зүйтэй. Ингэснээр та илүү оновчтой зарцуулалт хийхэд анхаардаг болно.
Сэтгэгдлүүд (0)