Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 5 зөвлөмж

Хүн бүрийн санхүүгийн эрх чөлөө, зорилго харилцан адилгүй, эхлэх цэгүүд нь ч өөр. Тиймээс, зорилго зорилтоо сайтар тодорхойлчихвол замаа олоход амар болдог.
zolboob.jpg

Мэдэхийг хүсдэг асуултандаа мэргэжлийн хүнээс хариулт авах боломж олгосны дагуу асуултаа ирүүлсэн Ард Академийн уншигчдадаа амласан ёсоороо бид Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоогийн зөвлөмжийг хүргэж байгаадаа таатай байна.

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрч, сайхан амьдрах юмсан” гэх яриа ойр тойронд тань сонсогддог уу,  тэгвэл санхүүгийн эрх чөлөө гэж чухам юуг хэлээд байна вэ? Хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө үү,эсвэл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хэлж байна уу?Түүнд хүрэхийн тулд юунд анхаарвал зохихыг  мэдэж аваарай.

1. Санхүүгийн хувьд дарамтгүй байх

Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь санхүүгийн дарамтгүй байхыг хэлнэ. Харин санхүүгийн дарамтгүй байдал гэдэг нь ерөнхий утгаараа, та аливаа зайлшгүй эргэн төлөгдөх шаардлагатай өр зээл, мөн  амьдралд заавал хэрэглэгдэх өдөр тутмын зардлуудаа асуудалгүй давж гаран, зохицуулж чадаж байгааг хэлж байгаа гэж ойлгож болно. Тиймээс та эхлээд өөрийгөө хэн болохоо зөв тодорхойлоорой. Өөрийнхөө цэвэр хөрөнгө буюу таны эзэмшиж буй хөрөнгүүдийн зах зээлийн үнийн нийлбэрээс өр төлбөрөө хасч тооцсноор санхүүгийн байр суурь тань тодорхойлогдоно.

2. Зорилгоо бодитой тодорхойлох маш чухал

Хүн бүрийн санхүүгийн эрх чөлөө, зорилго харилцан адилгүй, эхлэх цэгүүд нь ч өөр. Тиймээс, зорилго зорилтоо сайтар тодорхойлчихвол замаа олоход амар болдог. Хэн болмоор байна, хаа хүртэл урагшилмаар байна гэдгээ тунгаан бодоод тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд хэр их цаг хугацаа зарцуулах шаардлагатайг тооцоорой.

3. Санхүүгийн зорилго, амьдралын хэв маягтай тань уялдаж байх учиртай

Ямар ч хүн өдөр тутамдаа дасал болсон амьдралын хэв маягаа гэнэт ор тас орхиод маргаашнаас нь  шинээр амьдраад эхэлнэ гэдэг амаргүй. Тиймээс, өөрийнхөө амьдралын хэв маягийг бодитойгоор тооцоолсны үндсэн дээр санхүүгийн зорилгоо тодорхойлж, юуг хэмнэж чадах вэ гэдгээ мэдэж аваад алхам алхамаар урагшлах нь зүйтэй.

4. Та юуг хамгийн сайн хийдэг вэ? Өөрийнхөө чадварыг танин мэдээрэй

Олон төрлийн жижиг сажиг ажил хийгээд амжилттай явдаг хүн байхад нэг л зүйлдээ бүх анхаарлаа хандуулаад амжилт гаргадаг хүн байдаг. Тиймээс заавал нэг ажилд төвлөрөх нь чухал биш. Харин өөрийнхөө маш сайн хийж чадах зүйлийг танин мэдэж, илүү гарсан мөнгөөрөө орлогын эх үүсвэрээ нэмэх нь чухал. Нэмж дурдахад, хадгаламж хийх, бонд болон хувьцаа авах нь орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буйн нэг хэлбэр юм. Учир нь хүүгийн орлого, ногдол ашиг гэдэг нь нэг төрлийн орлого юм.

5. Өөртөө хөрөнгө оруулалт хийж, сэтгэлгээний хувьд цаг үргэлж хөгжиж, сайжрах хэрэгтэй

Дан ганц мөнгө л олоод байвал сайхан амьдарна гэж бодох нь өрөөсгөл. Өөртөө хөрөнгө оруулалт хийн, боломж олдвол гадаад дотоодын аялалд гарч өөр өөр соёлтой танилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлж байх нь чухал. Ингэснээр асуудлыг өөр өөр өнцгөөс харж, шийдэх арга, зам их байх болно.

Сэтгэгдлүүд (1)

    DR. ADITYA
    ·2025 оны 11 сарын 17, 02:05
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Холбоотой нийтлэлүүд

featured
2020 оны 05 сарын 6, 04:00

Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

featured
2020 оны 05 сарын 22, 04:00

Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

featured
2020 оны 05 сарын 27, 04:00

Хуримтлал үүсгэх 5 арга

featured
2020 оны 06 сарын 9, 04:00

Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?