Хөрөнгө оруулалт хийхийн өмнө та юу мэдсэн байх ёстой вэ?

Та үнэт цаасны зах зээлд хөл тавьж, идэвхтэй тоглогч болохоор зорьж байна уу? Гэсэн ч чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал анхаарлаа нааш хандуулаарай.

Та үнэт цаасны зах зээлд хөл тавьж, идэвхтэй тоглогч болохоор зорьж байна уу? Гэсэн ч чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал анхаарлаа нааш хандуулаарай. Амжилтад хүрэх эрэлхийллийн явцдаа бид ашиглах боломжтой хамгийн хүчирхэг хэрэгслийг ихэвчлэн үл тоомсорлодог нь “цаг хугацаа” болон “нийлмэл хүү” (хүүгээс хүү бодогдох) юм. Тогтмол хөрөнгө оруулалт хийх, зайлшгүй хэрэгцээт бус санхүүгийн эрсдэлээс зайлсхийх, урт хугацаанд хөрөнгө өөрөө арвижих боломжийг олгох зэрэг нь их хэмжээний хөрөнгө хуримтлуулах тодорхой аргууд юм. Ухаалаг хөрөнгө оруулагч байхад дараах зөвлөгөө танд туслах болно.

Их хэмжээний хөрөнгө хуримтлуулах боломжит аргуудыг ол

Тогтмол хөрөнгө оруулалт хийх, нэн хэрэгцээт бус санхүүгийн эрсдэлээс зайлсхийж, хөрөнгөө урт хугацаанд өөрөө арвижих боломжийг олгоорой. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хүчийг ашигла. 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойл

Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө зорилго болон хэдий хугацаанд танд буцаад мөнгө хэрэг болохыг тодорхойлсон байх хэрэгтэй.

Таны багцын өсөлт харилцан уялдаа холбоо бүхий гурван хүчин зүйлээс хамаарна гэдгийг санаарай

  1. Таны оруулсан анхны хөрөнгө 

  2. Хөрөнгө оруулалтын жилийн өгөөж 

  3. Хөрөнгө оруулалтын хугацаа

Хөрөнгө оруулалтаас өндөр өгөөж хүртэхийн тулд оновчтой хөдөл

Болж өгвөл та аль болох эрт, аль болох их хэмжээний хөрөнгө оруулалтыг эрсдэлийн философитойгоо нийцсэн, хамгийн өндөр өгөөж бүхий хөрөнгөд байршуулах хэрэгтэй.

Эрсдэлд хэрхэн ханддагаа тодорхойл 

Таны эрсдэлийн хүлцэл бол эрсдэлийн талаар танд ямар сэтгэгдэлтэй байх, эрсдэл гарах үед төрж буй мэдрэмжийн хэмжээ юм. Эрсдэлийн хандлагаа ойлгосноор та сэтгэлийн түгшүүр төрүүлэх хөрөнгө оруулалтаас зайлсхийх боломжтой. 

Хөрөнгө оруулалтаа төрөлжүүл 

Эрсдэлийг удирдах түгээмэл арга бол багцаа төрөлжүүлэх явдал юм. Болгоомжтой хөрөнгө оруулагчид төрөл бүрийн салбарт, заримдаа өөр өөр улс орнуудад өөр компаниудын хувьцааг эзэмшдэг бөгөөд нэг муу үйл явдал нь тэдний бүх эзэмшилд нөлөөлөхгүй эсвэл адилгүй түвшинд нөлөөлснөөр нийт эрсдэлийн хэмжээг хязгаарлаж чадна гэж үздэг. 

Сэтгэл хөдлөлөө хяна 

Хөрөнгийн биржээс ашиг олох хамгийн том саад бол сэтгэлийн хөдлөлөө хянах, логик шийдвэр гаргах чадваргүй байх явдал юм. Компаниудын үнэ ханш хөрөнгө оруулагчдын нэгтгэсэн сэтгэл хөдлөлөөр тодорхойлогдож байдаг. 

Аль төрлийн хөрөнгө оруулагч болохоо тодорхойл
Та баавгай юу? Бух уу?

Зах зээлийн талаар сөрөг сэтгэгдэлтэй буй хөрөнгө оруулагчийг “баавгай” гэж нэрлэдэг бол эерэг сэтгэгдэлтэй байгааг нь “бух” гэж нэрлэдэг. Зах зээлийн үеэр бух, баавгайн хоорондох байнгын тэмцлийн улмаас үнэт цаасны үнэ байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр богино хугацааны хөдөлгөөнүүд нь компанийн өмч, менежмент, хэтийн төлөвийн талаарх логик, системчлэгдсэн дүн шинжилгээнд суурилахаас илүүтэйгээр цуу яриа, таамаглал, итгэл найдвар, сэтгэл хөдлөлөөр удирдагдаж байдаг.

Хөрөнгө оруулалтын суурь мэдлэг заавал эзэмш 

Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө хөрөнгийн зах зээл ба зах зээлийг бүрдүүлж буй хувьцаануудын талаарх суурь мэдлэг, мэдээллийг авахад цаг гаргаарай. Сонгосон үнэт цаасны компаниасаа мэргэжлийн зөвлөмж хүсэж ч болох юм.

Хувьцааг сонгох, цаг хугацааг тодорхойлох аргууд

"Үндсэн" ба "техникийн" дүн шинжилгээг хэрхэн хийж байгаа, өөр хоорондоо хэрхэн ялгарах, мөн тус бүр нь хэзээ хөрөнгийн зах зээлийн стратегид хамгийн тохиромжтой болохыг ойлгох хэрэгтэй. 

Хөрөнгийн зах зээлийн захиалгын төрлүүд

Зах зээлийн захиалга, захиалгын хязгаарлалт, "зах зээлийн стоп" захиалга, хязгаарлалттай стоп захиалга, алдагдлыг зогсоох захиалга болон хөрөнгө оруулагчдад өргөн хэрэглэгддэг өөр бусад төрлүүдийн хоорондын ялгааг судалж мэдээрэй.

Хөрөнгө оруулалтын дансны янз бүрийн хэлбэрүүд

Бэлэн мөнгөний данс хамгийн түгээмэл байдаг боловч зарим төрлийн арилжааг эрхлэхийн тулд маржин дансыг шаарддаг. Та маржиныг хэрхэн тооцоолж байгаа болон анхны болон дараагийн маржины хоорондын ялгааг ойлгох хэрэгтэй.

Хөшүүргээс зайлсхий 

Хөшүүрэг гэдэг нь хөрөнгийн зах зээлийн стратегиа хэрэгжүүлэхийн тулд зээлсэн мөнгийг ашиглахыг хэлнэ. Хөшүүрэг бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Сайн ч биш бас муу ч биш. Энэ хэрэгсэл нь туршлага, шийдвэр гаргах чадвараа олж авсны дараагаар хамгийн сайн хэрэглэгдэж үр өгөөжөө өгнө.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид