Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цогбадрахтай ярилцлаа.
Өдгөө 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй, Монголын ууган даатгалын компаниудын нэг болох Ард Даатгал ХК нь Монгол Улсыг бүхэлд нь хамарсан сүлжээ бүхий 24 салбар нэгжээр дамжуулан 50 гаруй даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, байгууллагуудад хүргэж үйлчилдэг. Мөн тэд 2018 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийж, Монголын даатгалын компаниудаас анхны нээлттэй хувьцаат компани болсон билээ.
Даатгалын тухай бид юу мэдэж байх ёстой вэ?
Монголчууд ихэвчлэн өөрийн болон бусдын төлөө санаа зоволгүй өнөөдрөөрөө яваад байна. Учир юу вэ гэвэл өвчин, осол өөрөөс нь шалтгаалахгүйгээр хэзээ ч ирж болзошгүй юм. Замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг агаарын цочмог өөрчлөлт, эрс тэс уур амьсгал гээд олон эрсдэлтэй нөхцөл байдал дунд бид амьдардаг. Энэ жил нартай хуртай сайхан зун болж байгаа ч гэнэтийн аадар борооны улмаас үер болж маш олон машин үерт автаж, зам харгуй эвдэрч, хашаа байшин сүйдэж улмаар хүний алтан амь эрсдэж байна. Энэ мэт хэний ч хүсээгүй зовлон, гачигдал иргэдийг санхүүгийн хувьд эрсдэлд оруулж байдаг.
Аливаа хохирол учрахад боломжтой хүн өөрөө даагаад гарч болох ч тухайн мөнгөө өөр зүйлд зарцуулах төлөвлөгөө нь унтарч, боломжгүй нэг нь бусдаас мөнгөн тусламж хайн ойр дотны хүмүүсээ хүнд байдалд оруулах тохиолдол элбэг байдаг. Жишээ нь, өрхийн тэргүүн гарцаар явж байгаад хүнд осолд орж бэртэл авахад тухайн гэр бүлийн орлого тасрах, хуримтлуулсан хэдээ дуусгах, дутууг нь найз нөхөд, ах дүүс нь бас л эд хөрөнгөө заран байж дэмжих нь нийгэмд байдаг хэцүүхэн асуудлуудын нэг. Бэртэл гэмтлээ эдгээгээд авсан ч амьдрал нь санхүүгийн хувьд хэвийн гольдролдоо ороход нилээд хугацаа зарцуулдаг. Энэ бүхнийг шийдэх хамгийн ухаалаг аргуудын нэг нь даатгал юм.
Сайн дурын даатгал гэж байдаг ч анзаарахад ихэвчлэн албан журмын даатгалд хамрагдаж байгаа нь их харагдах юм. Даатгалтай байхын давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?
Даатгал гэдэг үгийг хүн бүхэн мэддэг боловч өдөр тутмын хэрэглээгээ болгож чадаагүй л явна. Учир нь нийгмийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгалын хүрээгээр ойлгож хүлээн авдаг бөгөөд зарим хүмүүс татвартай зүйрлэн явцуу хүрээнд сэтгэсээр яваа нь харамсалтай. Даатгалтай хүмүүсийн давуу талыг товчлон сийрүүлбэл:
Аливаа учирсан хохиролоо санхүүгийн хувьд 100 хүртэл хувь даалгах боломж бүрдэнэ
Гэмтсэн эд хөрөнгөө хуучин байдалд нь оруулан сэргээн засварлуулах боломжтой
Сэтгэл тайван, ирээдүйдээ итгэл дүүрэн алхана
Ойр дотны болон үр хүүхдэдээ дарамтгүй, өөрөөрөө байх боломжийг нь бүрдүүлнэ
Хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт
Харилцагчид аль төрлийн даатгалд хамгийн ихээр хамрагддаг бол?
Даатгалын төрөл зүйлүүд маш олон бөгөөд гагцхүү тухайн даатгуулагч өөртөө хамгийн их хэрэгтэй даатгалаа сонгон авах нь тохиромжтой. Энэ нь, хэрвээ та бизнес эрхэлдэг бол тасалдсан орлогоо төлүүлэх, бусдын эд хөрөнгөд санаандгүй байдлаар хохирол учруулсан бол хариуцлагын даатгалаар төлүүлэх, өвдөж гэмтсэн тохиолдолд эмчилгээ, шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн болон эм тарианы төлбөрүүдээ төлүүлэхээс гадна авч чадаагүй цалингийн орлогоо нөхөн авах боломж ч бүрэн байдаг.
Даатгал бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Та хэдий сайн жолооч, эрүүл чийрэг биетэй байвч бусдын нөлөөгөөр аливаа эрсдэлд өртөх боломж бүхий хүрээлэх орчинд амьдарч буйг ямагт санаж явах хэрэгтэй. Даатгал бол ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт. Багахан хэмжээний хураамж төлөөд 100 дахин, магадгүй түүнээс ч илүү хэмжээний санхүүгийн тусламж авах гарц юм.
Сэтгэгдлүүд (0)