Санхүүгээ амжилттай удирдаж сурна гэдэг ердөө ганцхан өдрийн дотор шийдчихдэг зүйл биш өдөр бүрийн хичээл зүтгэл, судалгаа шаарддаг зүйл билээ. Ард Академийн зүгээс уншигчдадаа санхүү, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн мэдээллийг бэлтгэдэг. Энэ удаа уншигч таны санхүүгийн мэдлэгт дусал нэмэх зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна.
Санхүүгийн хувьд тодорхой “дүрэм”-тэй хүнийг хэлнэ. Тэд ямар ч үед түүнийгээ баримталдаг, үгүй ядаж баримтлах гэж хичээдэг. Хүмүүс орлого л нэмэгдчихвэл хүссэн зүйлээ авчих юм шиг боддог. Мэдээж буруу биш, гэхдээ зарлагаа хэрхэн удирдаж буйгаараа тэр хүн санхүүгийн сахилга баттай байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно.
Хамгийн түрүүнд санхүүгийн хувьд, өөрийн гэсэн дүрэмтэй болох хэрэгтэй. Орлогоосоо хамгийн түрүүнд юунд зарцуулахад анхаарах хэрэгтэй. Улс орон, өрх гэр, хувь хүн ч бай энгийнээр тайлбарлахад, Нийт Зардал = Орлого + Зээл байдаг. Тэгэхээр зардалдаа анхаарах хэрэгтэй. Таныг зардлаа үндсэн 3 хэсэгт хуваахыг зөвлөе.
Үндсэн хэрэглээ
Хүсэл сонирхол
Хуримтлал болон зээл төлөлт
Хоол хүнс, цахилгаан дулаан, орон байр (ипотекын зээл), эрүүл мэндийн даатгал зэрэг таныг амьдрахад нэн шаардлагатай хэрэгцээт зардлууд орно. Энэ нь таны зардлын нилээд хэсгийг бүрдүүлнэ. Санхүүгийн 50/30/20-ийн дүрмээр тооцвол орлогын тань нийт зардлын 50 хувь нь үүнд зарцуулагддаг байна.
Шоппинг хийх буюу хааяа дэлгүүр хэсэж дуртай зүйлсээ авах, гадуур хооллох, өөрийн хобби зэргийг оруулж болох юм. Хүмүүс ихэвчлэн үүнд орлогынхоо 30 хувийг зарцуулдаг. Гэвч энэ нь таныг амьдрахад нэн шаардлагатай хүнс, орон байртай адил зардал биш юм.
Зээл гэдэг бол ирээдүйн орлогоосоо урьдчилан авч хэрэглэж буйн нэг хэлбэр. Зээл гэдэг муу зүйл биш ч хэт их хэрэглээг санхүүжүүлбэл муу, харин эсрэгээрээ орлого дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулж байвал сайн зүйл юм. Энгийн нэг зүйлийг санахад илүүдэхгүй. Тэр нь, зээлийн өсөлт нь таны орлогын өсөлтөөс хэрхэвч давж болохгүй. Хэрэв тэгвэл та ирээдүйн орлогоороо зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Улс орон, өрх гэр, хувь хүн ч бай энгийнээр тайлбарлахад, Нийт Зардал = Орлого + Зээл байдаг.Тиймээс зээлийн өсөлт нь таны орлогын өсөлтөөс хэрхэвч давж болохгүй. Хэрэв тэгвэл та ирээдүйн орлогоороо зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Цэвэр орлогоо тооцож мэддэг бай. Татварын дараах орлого гэсэн үг. Ихэнх хүмүүс татварын дараа гар дээр авдаг цалингаа цээжээр хэлж мэдэхгүй байх нь олонтаа. Гэнэтийн орлогоо ч мөн тухайн сарын орлогодоо тооцох хэрэгтэй.
Нэг сарын зардлаа ямар ч зүйл орхилгүйгээр тодорхой тэмдэглээд үз. Энэ нь мөнгөө хэр үр ашигтай зарцуулдаг эсэхээ мэдэж авахад тань тусална. Бас өөрийнхөө амьдралын 30 хоногийн хэмнэлийг ч хараад авна шүү.
Нэг бүрчлэн тэмдэглэсэн сарын зардлаа ангилаад үз. Та магадгүй багагүй үрэлгэн, хэрэггүй зүйлсэд зардал гаргадгаа ойлгож болох юм. Энэ аргыг дадал болгох нь санхүүгээ эмх цэгцтэй удирдахад нэмэртэй байна гэдэгт итгэлтэй байна.
Өөртөө санхүүгийн зорилго тавь. Би төдий хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэнэ гэх зэргээр тодорхой тоо гарга. Жишээ нь, “онцгой” үеийн хуримтлалдаа 6-12 сарын цалинтай дүйцэхүйц хуримтлал үүсгэнэ гэх зэргээр сахүүгээ нарийн төлөвлөж, ирээдүйд учирч болох гэнэтийн мөнгөний хэрэгцээ, эрсдэлээс өөрийгөө урьдчилан хамгаалаарай..
Өөрийн гэсэн дүрэмтэй, санхүүгийн зорилготой болсон бол ямар ч үед түүнийгээ ягштал биелүүлэх гэж хичээн чармай. Үүний тулд амьдралын хэв маягаа өөрчлөх замаар бага багаар зорилгынхоо төлөө урагшлаарай.
Сэтгэгдлүүд (0)